Лоран Лафорг

Лоран Лафорг (Франц: Laurent Lafforgue, 1966 оны 11 сарын 6-нд төрсөн) нь Францын математикч юм.

Тэрээр 1986 онд Парисын Дээд Нормаль Сургуульд элсэн орж, 1994 онд Жерар Лаумоны удирдлаган дор Өмнөд Парисын Их Сургуульд арифметик, алгебрлиг геометрын салбарын судалгаагаараа докторын зэрэг хамгаалжээ.

Лафорг 2002 онд Хятадын нийслэл Бээжин хотод зохиогдсон 24 дэх удаагийн Олон Улсын Математикчдийн Чуулганы үеэр Владимир Воеводскийгийн хамтаар Фильдсийн медаль хүртжээ. Математик анализ ба тооны онолын салбар дахь Лангландсын програмыг функцүүдийн хувьд шийдсэн нь ийн үнэлэгджээ.

Мөн тэрээр Клэйн судалгааны шагналыг 2000 онд хүртсэн байна.

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]