Луанда

Луанда (порт. Luanda) - Бүгд Найрамдах Ангол Улсын нийслэл, тус улсын улс төр, соёл, санхүү аж үйлдвэрийн төв.

Луанда хот

Луанда хотыг 1575 онд португалын колоничлогчид үүсгэн суурийг тавьсан бөгөөд түүнийг анх Сан Пауло де Луанда гэж нэрлэсэн байна. Анголын нэг овгийн хэлээр "Луанда дахь Гэгээн Пауло" (Луанда гэж нутгийн газрын нэр). Энэ нэр нь хотын ойролцоох наран шарлагын газруудад иргэд төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байсан каури хясаа олборлодог газар байсантай холбоотой юм.

Энэхүү сууринг 1575 онд португал колоничлогч Пауло Диас де Новаис (алдарт аялагч Бартоломеу Диасын ач хүү) үүсгэн байгуулж, Сан Пауло де Луанда (1975 онд Луанда нэртэй болсон) нэртэй болжээ.

Сан Пауло де Луанда 1605 онд хотын статустай болсон бөгөөд 16-р зууны төгсгөлд шинэ хот нь Португалын колоничлолын засаг захиргааны төв, Ангол дахь эзлэн түрэмгийлэгчдийн гол бааз болж байжээ.

1641 онд португалчууд Атлантын далайн зүүн эрэг дэх суурингаа Нидерландад өгөхөөс өөр аргагүй болсон боловч 7 жилийн дараа тэд хотоо буцааж авчээ. 17-19-р зууны хооронд Луанда боолын худалдааны хамгийн том төвүүдийн нэг байсан бөгөөд уг боомтоор португалчуудын хяналт дор байгаа нутгаас 3 сая орчим хар арьстныг экспортолон заржээ.

1961 онд Анголын Ард түмнийг чөлөөлөх хөдөлгөөний удирдлага Луанда хотын оршин суугчдыг бослогод уриалан дууджээ. Нийслэлийн оршин суугчдын зэвсэгт бослого нь иргэний дайн эхлэх дохио болж байжээ.

1974 оны 4-р сард хэд хэдэн хувьсгалт бослогын дараа Португалын Засгийн газар Ангол улсад тусгаар тогтнол олгосон байна. 1975 оны 11 дүгээр сард дэлхийн улс төрийн газрын зураг дээр Луанда нийслэлтэй шинэ улс Бүгд Найрамдах Ангол Улс бий болжээ.

Луанда бол Анголын хамгийн том хот бөгөөд хотын орчин тойронтой нийлээд 4,5 сая хүн амтай ажээ. Энд африкийн овимбунду, мбунда, баконго, лунда, чокве үндэстнүүд амьдардаг байна. Хоорондоо албан ёсны зүйлээ португал хэлээр ярьдаг боловч энгийн яриандаа өөрийн хэлээ ашигладаг байна.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Цаг агаар[засварлах | кодоор засварлах]

Луанда
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
30
 
30
24
 
 
36
 
31
25
 
 
114
 
31
25
 
 
136
 
30
24
 
 
16
 
29
23
 
 
0
 
26
20
 
 
0
 
24
19
 
 
1
 
24
19
 
 
2
 
25
20
 
 
7
 
27
22
 
 
32
 
28
23
 
 
31
 
29
24
Температур °CТунадас мм
Эх сурвалж: wetterkontor.de
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Луанда
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 29.5 30.5 30.7 30.2 28.8 25.7 23.9 24.0 25.4 26.8 28.4 28.6 Ø 27.7
Мин. Температур (°C) 23.9 24.7 24.6 24.3 23.3 20.3 18.7 18.8 20.2 22.2 23.3 23.5 Ø 22.3
Тунадас (мм) 30 36 114 136 16 0 0 1 2 7 32 31 Σ 405
Нартай цаг (h/d) 7.0 7.2 6.7 6.4 7.4 6.9 5.4 4.8 5.0 5.4 6.2 6.5 Ø 6.2
Бороотой өдөр (d) 2 3 8 8 0 0 0 0 0 1 4 3 Σ 29
Усны температур (°C) 25 26 26 27 25 22 19 20 22 24 25 25 Ø 23.8
Агаарын чийгшил (%) 80 78 80 83 83 82 83 85 84 81 82 81 Ø 81.9
Т
е
м
п
е
р
а
т
у
р
29.5
23.9
30.5
24.7
30.7
24.6
30.2
24.3
28.8
23.3
25.7
20.3
23.9
18.7
24.0
18.8
25.4
20.2
26.8
22.2
28.4
23.3
28.6
23.5
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
30
36
114
136
16
0
0
1
2
7
32
31
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Луанда – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Луанда – Энэ үгийг тайлбар толиос харна уу