Начин шонхор

Начин шонхор
Нас бие гүйцсэн эрэгчин Falco tinnunculus tinnunculus
Нас бие гүйцсэн эрэгчин Falco tinnunculus tinnunculus
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Дэд анги: Neornithes
Доод анги: Neognathae
Дээд баг: Neoaves
Баг: Шонхортон
Овог: Шонхорынхон
Төрөл: Falco, Шонхор
Зүйл: F. tinnunculus
Латин нэр
Falco tinnunculus
Карл Линней, 1758
F. t. tinnunculus-н баруун зүгийн амьдрах бүс (мөн Сибирт таарна ) Шар = зөвхөн үрждэг, ногоон= бүтэн жил
F. t. tinnunculus-н баруун зүгийн амьдрах бүс
(мөн Сибирт таарна )
Шар = зөвхөн үрждэг, ногоон= бүтэн жил
Дэд зүйлүүд

11 орчим, үзэх бичлэг

Ижил утгатай нэршил

Falco rupicolus Daudin, 1800 (үзэх бичлэг)
Falco tinnunculus interstictus (lapsus)


Начин шонхор (Falco tinnunculus) нь Шонхорынхон овгийн махчин шувуу юм. Энэхүү шувуу нь өргөн газар нутагт тархан амьдарна. Тэд Европ, Ази, Африк, мөн зарим үед Хойд Америкийн зүүн эрэг зэрэгт таардаг.


Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Нисэж байна.

Начин шонхор нь толгойноос сүүл хүртэл 32–39 см, далавчаа дэлгэхэд 65-82 см байна. Эмэгчин нь биеэр том, нас бие гүйцсэн эрэгчин 136-252 гр, дундажаар 155 гр бол; нас бие гүйцсэн эмэгчин 154-314 гр, дундажаар 184 гр жинтэй. Тэд бусад шонхорын адил урт далавч, сүүлтэй.

Өд сөд нь цайвардуу хүрэн бор өнгө голлож, нуруун хэсгээр хар толбуудтай. Өвөр хэсэг нь бор шаргал ба богино хардуу судлуудтай юм. Далавчны үзүүрийн өдүүд нь харавтар байна. Мөн эрэгчин шонхор нь толбо, судал цөөнтэй байх ба толгойн орой, ар болон сүүл нь цэнхэр саарал юм. Эмэгчин шонхорын сүүл нь бор бөгөөд хар хөндлөн судалтай.

Хөлийн сарвуу, нүдийг тойрсон хэсэг нь тод шар бол нүдний цөцгий, хошуу, хумс нь хар бараан. Залуу шувууд нь эмэгчинтэй төстэй. Ангаахай байхдаа цагаан өд сөдөөр бүрхэгдсэн байдаг ба өсөж бойжихын хирээр гуужин, бор шаргалдуу өдөөр солигдох ажээ.

Идэш тэжээл[засварлах | кодоор засварлах]

Тэд ан хийхдээ 10–20 м өндөрт элин халиж байгаад олзоо олж хармагц шунган барьж авдаг.

Европын нарсны оготно (Microtus subterraneus), Начин шонхорын байнгын идэш болдог.

Начин шонхор ихэвчлэн хулганы хэмжээт хөхтөн: ялангуяа оготно барьж иднэ, мөн заримдаа сохор номин , хулгана зэрэг авладаг. Далай тэнгисийн эрэг болон арлуудад (хөхтөн амьтан ховор үед), жижиг шувуу; голдуу боршувуу зэрэг иднэ. Бусад идэш тэжээл гэвэл сарьсан багваахай, мэлхий, гүрвэл гэх мэт. Мөн улирлын чанартайгаар томхон шавьж, тэмээн аалз, чийгийн улаан, цох зэргээр хооллодог байна.

F. tinnunculus өдөрт 4-8 оготно идэх аж. Барьсан олзоо дараа идэхээр нөөцлөх байдал ажиглагдсан.

Үржил[засварлах | кодоор засварлах]

Тэд хавар үржилд орно. Евразийн сэрүүн бүсэд 4, 5-р сард бол заримдаа Африкийн өмнөд хэсэг болон халуун дулаан бүсийн шувууд нь 8-12 сард үржлийн улирал болно. Начин шонхор хад цохион, мод, байшин барилгын нүхэнд үүр засах ба хэрээний хуучин үүрийг хэрэглэх нь олонтаа.

Эрэгчин F. t. tinnunculus үүрэндээ хоол авчирч байна.

Бор шаргалдуу өнгийн бор цоохор 3-6 өндөг гаргана. 28-31 хоног зөвхөн эмэгчин нь дардаг. Эрэгчин нь хоол тэжээл зөөн авчрах бөгөөд өндөгнөөс ангаахай гарсны дараа эцэг эх хоёул анд гарна. 4-5 долоо хоног ангаахайн өд сөд ургатал тэжээдэг. Үүний дараа гэр бүл 1 сар орчим хамт байж, энэ хугацаанд хэрхэн ан хийх талаар зааж сургах аж. Дараагийн үржлийн улирал гэхэд залуу шонхор нас бие гүйцсэн байдаг.

Дэд зүйлүүд[засварлах | кодоор засварлах]

Начин шонхорын хэд хэдэн дэд зүйл мэдэгдээд буй юм.

  • Falco tinnunculus tinnunculus Линней, 1758
Европ, Хойд Африк, Азийн сэрүүн бүсэд, Гималайн нуруунаас Агнуурын тэнгисийн бүс хүртэл. Хойд Азийн шувууд нь нүүдэллэж өмнө зүгт өвөлжинө.
Хадны шонхор (эрэгчин)
Эмэгчин Хадны шонхорl
Эмэгчин F. t. interstictus Энэтхэгт.
  • Falco (tinnunculus) rupicolus Daudin, 1800Хадны шонхор
Анголын баруун хойд, Зайраас Танзани, Өмнөд Африк хүртэл.
  • Falco tinnunculus rufescens Swainson, 1837
Этиоп, Конго мөрний сав газар, Танзани болон Ангола.
Зүүн Ази, Төвөдөөс Солонгос , Япон, Энэтхэг, Хятад-д үржинэ. Энэтхэгээс Филиппин орчимд өвөлждөг. Гималайн нуруу орчмын шувууд нь суурин.
Арабын хойг
  • Falco tinnunculus neglectus Schlegel, 1873
Cape Verde Islands.
  • Falco tinnunculus canariensis (Koenig, 1890)
Мадейра болон баруун Канарын арлууд.
  • Falco tinnunculus dacotiae Hartert, 1913 – Local name: sarnicolo
Зүүн Канарын арлууд.
  • Falco tinnunculus objurgatus (Baker, 1929)
Энэтхэг; Шри Ланк.
  • Falco tinnunculus archerii (Hartert & Neumann, 1932)
Сомали, Кени
  • Falco tinnunculus alexandri Bourne, 1955

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Falco tinnunculus – Викимедиа дуу дүрсний сан