Jump to content

Номхон далай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Номхон Далай-с чиглүүлэгдэв)
Дэлхийн далайнууд
Номхон далай

Номхон далай (Латин: Mare Pacificum, "номхон тэнгис"), нь Дэлхийн хамгийн том далай юм. Уг далайн нэрийг Португалийн далайчин, судлаач Фердинанд Магеллан өгсөн байна. Номхон далай нь хойд талаараа Умард мөсөн далай, өмнөд талаараа Антарктид, баруун талаараа Ази, Австрали, зүүн талаараа Америк тивээр хүрээлэгдэнэ. 169.2 сая хавтгай дөрвөлжин км буюу Дэлхийн усан гадаргуугийн 46%, нийт гадаргуугийн 32%-ийг эзлэнэ[1]. Экваторийн дагуу Хойд Номхон далай, Урд Номхон далай гэж хуваагдана. Марианы хонхор хамгийн гүн цэг нь бөгөөд 10,911 метр болно[2].

Номхон далай дээр нар жаргаж буй байдал (Олон улсын сансрын станцаас авсан зураг).

Номхон далай нь Дэлхийн нийт гадаргуугийн 1/3-ийг буюу 179.7 сая кв.км талбай эзлэнэ. Энэ нь Дэлхийн бүх хуурай газраас том байдаг байна. Хойноос урагш 15,500 км, баруунаас зүүн тийш 19,800 км өргөн болно. Хамгийн гүн цэг нь Марианы хотгор, 10,911 м гүн. Далайн дундаж гүн 4,280 метр байдаг байна[1].

Номхон далайд нийтдээ 25,000 аралтай. Энэ нь Дэлхийн бусад бүх далайн арлуудаас тооны хувьд илүү гарна. Уг арлуудын ихэнх нь экватороос өмнө зүгт байрлана.

Номхон далайн хэмжээ хавтангийн хөдөлгөөнөөс хамааран жилд 2-3 см-ээр буюу ойролцоогоор 0.5 км.кв-р багасаж байгаа ба Атлантын далайн хэмжээ эсрэгээр нэмэгдэж байгаа болно.

Номхон далайн баруун эргийн зөв биш хэлбэрээс үүдэн олон тооны тэнгисүүд байрлах үүнд: Селебесийн тэнгис, Шүрэн тэнгис, Дорнод Хятадын тэнгис, Филиппинийн тэнгис, Япон тэнгис, Өмнөд Хятадын тэнгис, Сулу тэнгис, Тасманы тэнгис, Шар тэнгис зэрэг багтана. Номхон далай нь Малаккийн хоолойгоор Энэтхэгийн далайтай, Магелланы хоолойгоор Атлантын далайтай, Берингийн хоолойгоор Умард мөсөн далайтай холбогдоно.

Номхон далайг 180-р голдчийн дагуу Баруун ба Зүүн Номхон далай гэж хуваана. Баруун Номхон далай нь Дэлхийн бөмбөрцөгийн зүүн хэсэгт буюу Ази тивийн орчим, харин Зүүн Номхон далай нь Америк тивийн орчим, Дэлхийн бөмбөрцөгийн баруун хагаст байрлана.

Усны шинж чанар

[засварлах | кодоор засварлах]
Далайн шуурга, АНУ-ын Калифорни

Усны хэм нь өргөргийн дагуу өөрчлөгдөх бөгөөд экватор орчимд 25-30 °C, Хойд, болон Өмнөд мөсөн далай орчимд зарим хэсэгтээ хөлдүү байна. Давсжилт нь мөн өргөргийн дагуу өөрчлөгдөнө. Экватор орчимын ус нь дунд өргөргийн усыг бодвол бага давсжилттай байна. Учир нь экватор орчимд их хэмжээний хур тунадас унадаг байна. Туйл орчимд давсжилт мөн бага байдаг нь ууршилт бага явагддагтай холбоотой. Номхон далайн ус нь Атлантын далайгаас илүү дулаан байна.

Бөмбөрцгийн хойд хагаст Номхон далайн урсгал цагийн зүүний дагуу, урд хагаст цагийн зүүний эсрэг байна.

Номхон далай заримдаа Номхон дөлгөөн далайг дундад зууны үед америк тивийг испаничууд колоничлож байх үеийн эхэнд Испаний зоригт далайчин Бильбао анх нээж түүний давстай гашуун усыг амссан гэж үздэг.

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Номхон далай – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Номхон далай – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1.0 1.1 "Pacific Ocean". Britannica Concise. 2006. Chicago: Encyclopædia Britannica, Inc.
  2. "Japan Atlas: Japan Marine Science and Technology Center". Татаж авсан: 2007-07-04.