Оцон шувуу
Оцон шувуу Оршин байсан хугацаа: Палеоцен-Одоо | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Генту оцон шувуу, Pygoscelis papua
| ||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||
| ||||||||||||
Төрөл | ||||||||||||
Aptenodytes |
Оцон шувуу нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст, тэр дундаа Антарктидаар төвлөрөн амьдардаг усны, нисдэггүй шувуу юм. Усанд өндөр дасан зохицсон энэ шувуу нь энгэр цээж нь цагаан, нуруун хэсэг нь хар өдөөр бүрхэгдсэн байх ба далавч нь сэлүүрний үүрэг гүйцэтгэдэг.
Ихэнх оцон шувуу нь сам хорхой, загас, арваалж зэргээр хооллох бөгөөд амьдралынхаа хагасыг усанд, хагасыг хуурай газарт өнгөрөөнө. Бүх зүйлийн оцон шувуу нь өмнөд хагасаас гаралтай ч, ганц Антарктид гэлтгүй зарим зүйл нь сэрүүн бүсээр, Галапагос оцон шувуу хэмээх нэг зүйл нь экваторын дэргэд амьдардаг. Оцон шувууны хамгийн том зүйл нь Император оцон шувуу бөгөөд нас бие гүйцсэн нь дундажаар 1.1 м өндөр, 35 кг жинтэй байна. Хамгийн жижиг зүйл нь Цэнхэр оцон шувуу ба 40 см өндөр, 1 кг жинтэй. Том биетэй зүйлүүд нь голдуу хүйтэн бүсээр таарах ба жижиг зүйлүүд нь ерөнхийдээ сэрүүн, дулаан бүсээр нутаглана. Балар эртний үеийн зарим зүйл оцон шувуу нь насанд хүрсэн хүнтэй тэнцэхүйц өндөр, жинтэй байжээ.
Оцон шувуу дунджаар цагт 14 км хурдлах чадвартай.
Төрөл, зүйлийн ангилал
[засварлах | кодоор засварлах]Оцон шувуудын зүйлийн тоо нь маргаантай юм. Ерөнхийд нь 6 төрөл, 17-20 зүйлд хуваан үзэж байна.
Дэд овог Spheniscinae – Өдгөө амьдарч буй оцон шувууд
- Aptenodytes – Томхон оцон шувууд
- Хаан оцон шувуу, Aptenodytes patagonicus
- Император оцон шувуу, Aptenodytes forsteri
- Pygoscelis – Brush-tailed penguins
- Адэли оцон шувуу, Pygoscelis adeliae
- Chinstrap Penguin, Pygoscelis antarctica
- Генту оцон шувуу, Pygoscelis papua
- Eudyptula – Жижиг оцон шувууд
- Цэнхэр оцон шувуу, Eudyptula minor
- Northern Little Penguin, Eudyptula albosignata (provisional)
- Spheniscus – Судалт оцон шувууд
- Магелланы оцон шувуу, Spheniscus magellanicus
- Humboldt Penguin, Spheniscus humboldti
- Галапагос оцон шувуу, Spheniscus mendiculus
- Африк оцон шувуу, Spheniscus demersus
- Megadyptes
- Шар нүдэт оцон шувуу, Megadyptes antipodes
- Waitaha Penguin, Megadyptes waitaha (extinct)
- Eudyptes – Залаат оцон шувууд
- Fiordland Penguin, Eudyptes pachyrynchus
- Snares Penguin, Eudyptes robustus
- Erect-crested Penguin, Eudyptes sclateri
- Southern Rockhopper Penguin, Eudyptes chrysocome
- Northern Rockhopper Penguin, Eudyptes moseleyi
- Royal Penguin, Eudyptes schlegeli (disputed)
- Макарони оцон шувуу, Eudyptes chrysolophus
- Chatham Islands Penguin, Eudyptes sp. (extinct)