Пак Бу-гом

Пак Бу-гом
Хувийн танилцуулга
Овог нэрПак Бу-гом — Park Bo Gum
Төрсөн өдөр1993 оны 6 сарын 16 (1993-06-16)
(одоо 30 настай)
Төрсөн газарБНСУ, Сөүл
Яс үндэссолонгос үндэстэн
Улсын иргэнӨмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос
Ажил үйлжүжигчин
Жүжигчний танилцуулга
Танил үе2011 он – өнөөдөр
ЗуучBlossom Entertainment

Пак Бу-гом (сол. 박보검) - Өмнөд Солонгосын жүжигчин[1][2][3][4][5]

Бага нас[засварлах | кодоор засварлах]

1993 оны зургадугаар сарын 16-нд Сөүл хотод төрсөн, Пак Бу-гом нь гурван хүүхэдтэй айлын отгон хүү юм. Түүнийг бага сургуулийн 4 дүгээр ангид байхад ээж нь нас барсан. Түүний нэр нь "үнэт илд" (寶劍) гэсэн утгатай үг юм. Тэрээр таван настай байхдаа анх төгөлдөр хуур тоглож сурч эхэлсэн бөгөөд анх дуучин, ая зохиогч болохыг хүсч байжээ.

Сөүл Хотын Мугдун дунд сургууль, Шинмуг ахлах сургуулийг төгссөний дараа тэрээр Мёнжи их сургуулийн Кино ба Хөгжмийн судлалын тэнхимд суралцаж жүжигчний мэргэжил эзэмшсэн. 2015 онд тэрээр Англи, Франц, Итали, Швейцарь хот руу их сургуулийн соёлын солилцооны хөтөлбөрт хамрагдсан байна.

Жүжигчин Пак Бу-гом нь Христэд итгэгч бөгөөд сайн дурынхны хамт сүмд төгөлдөр хуур тоглодог.

Дэлгэцийн бүтээл[засварлах | кодоор засварлах]

Бүрэн хэмжээний кино[засварлах | кодоор засварлах]

2016
Он
Нэр Дүр Тайлбар
2011 Харалган Мин Дун-хён
2012 Runway Cop залуу Ча Чол-сү
2014 A Hard Day Офицер И Жин-ху
The Admiral: Roaring Currents Бэ Со-бун
Twinkle-Twinkle Pitter-Patter Жон-ү Богино хэмжээний кино
2015 Coin Locker Girl Пак Со-гён

Телевизийн олон ангит кино[засварлах | кодоор засварлах]

Он Нэр Дүр Суваг Тайлбар
2012 Баатар Кан Дун-ү OCN
Зураг хэвээрээ залуу Ким Хён-сү KBS2
Нууцлаг эрхэм Хан Мин-кё KBS2 26–28 дугаар ангид
2013 Гу Ён-жүн SBS
2014 Гайхалтай өдрүүд залуу Кан Дун-сог KBS2
Гэрэлт ирээдүй И Ён-ху KBS2
2015 Продюссерууд өөрөө KBS2 9 дүгээр ангид
Сайн уу, араатан Жон Сон-ху/И Мин KBS2
Дурсамж 1988 Чой Тэг tvN
2016 Сарны гэрэл дэх дурлал Хунтайж И Ён KBS2 [6] гол дүр

Цэнгээнт нэвтрүүлэг[засварлах | кодоор засварлах]

Он Нэр Суваг Тайлбар
2015 2 өдөр 1 шөнө (3-р улирал) KBS2 103 дахь дугаар
2016 Youth Over Flowers Africa tvN
Running Man SBS 293 дугаарт
Sister's Slam Dunk KBS2 2 дугаар хэсэгт
2 Days & 1 Night Season 3 KBS2 137, 138, 139 дугаарт зочноор

Дууны клип[засварлах | кодоор засварлах]

Он Дууны нэр Уран бүтээлч 2015 Чамайг мартъя[7] d.ear

Хөтлөгч[засварлах | кодоор засварлах]

Year Title Network Notes
2015-2016 Мюзик Банк KBS2 Хөтлөгч Ирине хамт
2015 KBS Драма ОУ-ын шагнал гардуулах кино наадам KBS Жон Хён-мү, Ким Сү-хён нарын хамт

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "[PHOTO] Korea caught in 'Bo-gum magic'". Koreatimes.co.kr. Retrieved 2017-01-29.
  2. "Actor Park Bo-gum embarks on Asia tour". Koreatimes.co.kr. 2016-12-12. Retrieved 2017-01-29.
  3. "Don't know Park Bo-gum? Well, you should". Star2.com. Archived from the original on 2017-01-28. Retrieved 2017-01-29.
  4. "Park Bo-gum interview pt. 1: 'Moonlight Drawn by Clouds'". Kpopherald.koreaherald.com. Retrieved 2017-01-29.
  5. "Park Bo-gum interview pt. 2: Celebrity life". Kpopherald.koreaherald.com. Retrieved 2017-01-29.
  6. "Actor Park Bo-gum to take on period drama after 'Reply 1988'". Korean Herald.
  7. "D.ear - Forget You Teaser 1(박보검)". YouTube.