Пегги Эшкрофт

Пегги Эшкрофт
Peggy Ashcroft
Пегги Эшкрофт 1962 онд
Пегги Эшкрофт 1962 онд
Бүтэн нэр Эдит Маргарет Эмили Эшкрофт
Иргэншил Их БританиИх Британи Их Британи
Төрсөн огноо 1907 оны 12 сарын 22
Төрсөн газар СуррейАнгли
Нас нөгчсөн 1991 оны 6 сарын 14
Нас барсан газар Лондон, Англи
Танил үе 1926—1989
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал Оскар (1985)

Хатагтай Пегги Эшкрофт (Англи: Dame Peggy Ashcroft, 1907 оны арванхоёрдугаар сарын 221991 оны зургаадугаар сарын 12) — Английн эмэгтэй жүжигчин бөгөөд 1985 оны Академийн шагналыг «Энэтхэгт зорьчсон тэмдэглэл»-ийн туслах дүрээр гардаж байв.

Мэргэжлийн замналаа 1929 онд театраас эхэлсэн Эшкрофт дэлгэцийн урлагт илүү гялалзсан байдаг. Альфред Хичкокийн найруулсан «39 алхам» (1935) триллерт анхны дэлгэцийн дүрээ бүтээж, «Хуримын үеэр»-д (1941) Маргарет Локвудтой, «Гэлэнмаагийн түүх»-д (1959) Одри Хепбёрнтой, «Нууц ёслол»-д (1968) Элизабет Тейлортой хамтран тогложээ. Мөн «Явган хүн» (1971) бүтээлийг дурдах хэрэгтэй.

Америкийн найруулагч Дэвид Линий «Энэтхэгт зорьчсон тэмдэглэл»-ийг AMPAS нэрэмжит шагналдаа арав тодорхойлон англи жүжигчин Эшкрофтын туслах дүр болон франц зохиолч Морис Жаррын хөгжимд гардуулжээ. Бүтээлийг нь Алтан бөмбөрцөг, БАФТА ч үнэлсэн.

Бернис Рубенсийн романаас сэдэвлэж, Жон Шлезингер найруулсан «Хатагтай Сузацка» (1988) драмаас хойш жүжиглээгүй 'хатагтай' Эшкрофт 1991 оны зургаадугаар сарын 12-нд багтраа өвчинөөр таалал төгссөн.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Peggy Ashcroft – Викимедиа зураг, бичлэг, дууны сан