Пловдив

Пловдив
„Древен и вечен“
(„Эртний ба мөнх“)
Wappen von Пловдив Karte von Bulgarien, Position von Пловдив hervorgehoben
Үндсэн мэдээлэл
Улс: Болгар
Аймаг: Пловдив аймаг
Хүн ам: 505,663 (31.12.2018[1])
Газар нутаг: 102 км²
Хүн амын нягтрал 4,957.5 оршин суугч км2 тутамд
Газар зүйн солбицол: 42° 9′ У, 24° 45′ ДКоординат: 42° 9′ 0″ У, 24° 45′ 0″ З
Далайн т.д.ө: 160 м
Шуудангийн дугаар: 4000
Утасны код: (+359) 032
ТХ-ийн улсын дугаар:
Төрийн захиргаа
Засаг дарга: Иван Тотев
Эрх баригч нам: ГЕРБ
Цахим хаяг: www.plovdiv.bg

Пловдив (болг. Пловдив) нь Болгартаа нийслэл Софийн дараа орох 2 дахь том хот бөгөөд 380,638[2] оршин суугчтай. 6,000 гаруй жилийн түүхтэй тус хот нь хүн төрөлхтний хамгийн урт түүхтэй хотуудын нэг болно[3]. Эрт цагт Филиппоуполис гэгддэг байсан тус хот нь өдгөө Болгарын өмнөд хэсэг дэх Пловдив мужийн засаг захиргааны төв бөгөөд 3 хэсгээс бүрдэнэ (Пловдив, Марица, Родопи). Болгар улсын эдийн засаг, зам тээвэр, соёл боловсролын чухал төв юм[4].

Пловдив хотын байгаа газарт Эртний Ромын хот байгуулагдахаас өмнө Фракийн суурин байжээ. Дундад зууны үед стратегийн чухал байрлалтай байсан тул Византийн Эзэнт Гүрэн, Болгарын Хаант Улсын хооронд шилжиж ирэв. 14-р зуунд Османы захиргаанд оржээ. 1878 онд Пловдив нь Османы эзэнт гүрний автономит бүс болох Зүүн Румелийн нийслэл болж, улмаар 1885 онд Болгар улс нэгдэхэд Болгарын Вант Улсын бүрэлдэхүүнд багтсан байна.

Пловдив хот нь Пловдивын тэгш өндөрлөгийн өмнөд хэсэгт, Марица голын хоёр эрэгт оршино. Зарим нь 250 метрээс ч дээш өндөртэй, сиенитэн чулуулаг бүхий долоон толгой дээр байгуулагдсан тул Болгарчууд "Долоон толгойн хот" гэж нэрлэх нь бий.

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Пловдив – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Population by towns and sex. In: nsi.bg. Republic of Bulgaria – National Statistical Institute (NSI), 12. April 2019, abgerufen am 5. Mai 2019 (englisch).
  2. Иргэний Бүртгэл, Захиргааны Үйлчилгээний сайт: Хүн ам, оршин суугчдын хүснэгт. 2009 оны 11 сарын 15-ны байдлаар (Болгар хэлээр). 2009 оны 12 сарын 31-нд авсан
  3. Rodwell, Dennis (2007). Conservation and Sustainability in Historic cities. Blackwell Publishing. p. 19. ISBN 1405126566.
  4. avtori Evgeni Dinchev ...; et al. (2002). Пътеводител България (in болгар). София: ТАНГРА ТанНакРа ИК. p. 138. ISBN 954-9942-32-5. {{cite book}}: Explicit use of et al. in: |author= (help)