Сан-Томе ба Принсипи

Бүгд Найрамдах Ардчилсан Сан-Томе ба Принсипи Улс
República Democrática de
São Tomé e Príncipe
 (Португал)
Уриа: "Unidade, Disciplina, Trabalho" (Португал)
"Эв нэгдэл, Дэг журам, Хөдөлмөр"
Төрийн дуулал: Independência total
Бүрэн тусгаар тогтнол
 Сан-Томе ба Принсипи улсын байршил (хар хөх) – Африк (цайвар цэнхэр & хар саарал) – Африкийн Холбоо (цайвар цэнхэр)
 Сан-Томе ба Принсипи улсын байршил (хар хөх)

– Африк (цайвар цэнхэр & хар саарал)
– Африкийн Холбоо (цайвар цэнхэр)

Нийслэл
ба томоохон хот
Сан-Томе
0°20′N 6°44′E / 0.333°N 6.733°E / 0.333; 6.733
Албан ёсны хэлПортугал хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл
Шашин
(2020)[1]
Ард түмний нэршилСан-Томечууд
Төр засагНэгдмэл холимог бүгд найрамдах улс[2]
Карлуш Вила Нова
Патрис Тровоада
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Хурал
Тусгаар тогтнол
7 сарын 12, 1975
Газар нутаг
• Нийт
964 [3] км2 (171)
• Усны эзлэх талбай (%)
бага
Хүн ам
• 2023 тооцоо
220,372[4] (175)
• Нягтаршил
199.7/км2 (69)
ДНБ (ХАЧТ)2017 тооцоо
• Нийт
$685 сая[5]
• Нэг хүнд ноогдох
$3,220[5]
ДНБ (нэрлэсэн)2017 тооцоо
• Нийт
$355 сая[5]
• Нэг хүнд ноогдох
$1,668[5]
ОТББИ (2017)  56.3[6]
өндөр
ХХИ (2021) 0.618[7]
дундаж · 138
Мөнгөний нэгжДобра (STN)
Цагийн бүсUTC (ГДЦ)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+239
ISO 3166 кодST
Домэйн нэр.st

Сан-Томе ба Принсипи (порт. São Tomé and Príncipe, англиар Saint Thomas and Prince), албан ёсоор Бүгд Найрамдах Ардчилсан Сан-Томе ба Принсипи Улс (порт. República Democrática de São Tomé e Príncipe) нь Төв Африкийн баруун экваторын эргийн харалдаа орших, Гвинейн булангийн арлын орон юм. Хоорондоо 140 орчим км зайтай, Габоны баруун хойд эргээс 140 орчим км зайд орших 2 гол арал болох Сан-Томе болон Принсипиг тус тус төвлөх 2 олтриг дээр байдаг.

Эдгээр арлууд 15-р зуунд Португалын аялагчид олох хүртэл хүн амьдардаггүй эзгүй байв. 16-р зууны турш португалчууд бага багар арлуудыг колоничилж, суурьшсан бөгөөд Атлантын боолын худалдааны гол төвүүдийн нэг болжээ. Галт уулын үржил шимт хөрс, экваторын дагуух байрлал нь чихрийн нишингийн тариаланд тохиромжтой байсан бөгөөд улмаар кофе болон какао зэрэг валютын эх үүсвэр болох газар тариалан эрхлэх болж, энэ нь Африкийн эх газраас импортолсон боолуудын хөдөлмөр дээр тогтож байв. 19, 20-р зуунд нийгмийн эмх замбараагүй байдал, эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжилсээр 1957 онд тайван замаар тусгаар тогтнолоо олж авчээ. Сан-Томе ба Принсипи нь түүнээс хойш Африктаа хамгийн тогтвортой, ардчилсан засаглалтай улсуудын нэг байсаар ирэв.

201,800 оршин суугчтай (2018 оны албан ёсны тооцоо),[8][9] Сан-Томе ба Принсипи улс нь Африктаа хүн амын тоогоор Сейшелийн арлуудын дараа 2-рт орх хүн ам цөөтэй бүрэн эрхт улс бөгөөд португал хэлт орнуудын дунд хамгийн жижиг улс юм. Хүн амын ихэнх нь Африк, эсвэл португал-африкийн эрлийз (местичо) гаралтай байх бөгөөд ихэвчлэн католик ёсыг дагана. Португалын ноёрхол тус орны соёл, зан заншил, дуу хөгжимд гүнзгий ул мөр үлдээж, Европ, Африкийн хосолсон соёлыг бий болгожээ. Тус улс нь Португал хэлтэй орнуудын хамтын нийгэмлэгийг үүсгэн байгуулалцсан гишүүн орон юм.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Religions in Sao Tome and Principe | PEW-GRF". Archived from the original on 2019-11-04. Retrieved 2023-09-25.
  2. Загвар:Cite SSRN
  3. "Sao Tome and Principe". 14 February 2023.
  4. "Sao Tome and Principe". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Retrieved 22 June 2023.
  5. 5.0 5.1 5.2 5.3 "São Tomé and Príncipe". International Monetary Fund. Retrieved 17 April 2013.
  6. "GINI index coefficient". CIA Factbook. Retrieved 17 July 2021.
  7. "Human Development Report 2021/2022" (PDF) (in англи). United Nations Development Programme. 8 September 2022. Retrieved 12 October 2022.
  8. Instituto Nacional de Estadística de São Tomé e Príncipe, as at 13 May 2018.
  9. ""World Population prospects – Population division"". population.un.org. United Nations Department of Economic and Social Affairs, Population Division. Retrieved November 9, 2019.