Саудын Араб

Саудын Арабын Хаант Улс
المملكة العربية السعودية (Араб)
Аль-Мамлака аль-Арабия ас-Судия
Уриа: لَا إِلٰهَ إِلَّا ٱلله، مُحَمَّدٌ رَسُوْلُ ٱلله
"Ла илаха илла Ллах, Мухаммадур расулу Ллах"
"Аллахаас өөр бурхан үгүй; Мухаммед бол бурхны элч."[1][a] (Шахада)
Төрийн дуулал: ٱلنَّشِيْد ٱلْوَطَنِي ٱلسُّعُوْدِي
"ан-Нашид аль-Ватанли ас-Судия"
"Саудын Арабын төрийн дуулал"
Location of Саудын Араб
Location of Саудын Араб
Нийслэл
ба томоохон хот
Эр-Рияд
24°39′N 46°46′E / 24.650°N 46.767°E / 24.650; 46.767
Албан ёсны хэлАраб хэл[5][6]
Угсаатны бүлгүүд
(2014)[7][b]
90% Арабууд
10% Афро-Араб
Шашин
(2010)[9]
Ард түмний нэршил
Төр засагНэгдмэл Исламын хэмжээгүй эрхт хаант засаг
• Хаан
Салман бин Абдул-Азиза Аль Сауда
Мохамед бин Салман
Хууль тогтоох байгууллагабайхгүй[c]
Түүх
1727
1824
1 сарын 13, 1902 он
9 сарын 23, 1932 он
• [[[НҮБ]] [НҮБ-ын дүрэм
10 сарын 24, 1945 он
1 сарын 31, 1992 он
Газар нутаг
• Нийт
2,149,690[5] км2 (12)
• Усны эзлэх талбай (%)
0.7
Хүн ам
• 2022 тооллого
32,175,224[12] (46)
• Нягтаршил
15/км2 (174)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$2.300 их наяд[13] (17)
• Нэг хүнд ноогдох
$67,019[14] (27)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$1.061 их наяд[15] (18)
• Нэг хүнд ноогдох
$29,922[16] (43)
ОТББИ (2013)45.9[17]
дундаж
ХХИ (2021) 0.875[18]
маш өндөр · 35
Мөнгөний нэгжСаудын риял (SR) (SAR)
Цагийн бүсUTC+3 (АСЦ)
Огнооны форматөө/сс/жжжж (ХЖ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+966
Домэйн нэр

Саудын Араб, албан ёсоор Саудын Арабын Хант Улс нь Арабын хойгийн ихэнхийг эзлэн орших Баруун Азийн орон юм. Баруун хойд талаараа Йордан, хойд ба зүүн хойд талаараа Ирак, зүүн талаараа Кувейт, Катар, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират Улс, зүүн өмнөд талаараа Оман, өмнөд талаараа Йемен орнуудтай хиллэдэг. Зүүн хойд талд нь Персийн булан, баруун талд нь Улаан тэнгис оршдог. Саудын Арабын хүн ам нь ойролцоогоор 27.6 сая бөгөөд газар нутаг нь 2,150,000 квадрат километр орчим.

Саудын Арабт Мекка, Медина гэсэн Исламын шашны хамгийн ариун газрууд оршдог тул заримдаа "Хоёр ариун сүмийн нутаг" хэмээгддэг. Харин Монгол хэл, Англи хэлээр голдуу Саудын Араб гэгддэг. Энэ хаант улсыг анх Абдул-Азиз бин Сауд байгуулжээ. Түүний зүтгэл нь 1902 онд Ал-Саудын удмын нутаг болох Риядыг эзэлснээр эхлэсэн бөгөөд 1932 онд Саудын Арабын Хаант Улс тунхаглагдаж, хүлээн зөвшөөрөгдснөөр дууссан ажээ.

Саудын Араб нь газрын тосны экспортоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ нь эдийн засгийг нь хангадаг. Нийт экспортын 90 гаруй хувийг газрын тос эзлэдэг бөгөөд засгийн газрын орлогын бараг 75 хувийг эзлэдэг. Үүний үр дүнд улс нь хүн ардыгаа хангадаг бөгөөд газрын тосны үнэ буурсан үед бага зэрэг хэцүү болдог. Саудын Араб дахь хүний эрхийн байдалд Амнести Интернашональ (Amnesty International), Хүний эрхийн хяналт (Human Rights Watch) зэрэг байгууллагууд удаа дараа санаа тавьсан байдалтай хандаж байсан боловч эдгээрийг засгийн газар няцааж байна.

Тэмдэглэл[засварлах | кодоор засварлах]

  1. Шахадаг (Итгэлийн мэдэгдэл) нь заримдаа монгол хэл рүү 'Бурхнаас өөр бурхан үгүй' гэж орчуулагддаг бөгөөд орчуулгын оронд араб хэлний Аллахгэдэг үгийг ашигладаг. Аллах (Араб хэл: ٱلله) гэдэг үгийг шууд утгаар нь Бурхан гэж орчуулдаг ба 'Ал-' угтвар нь тодорхойлогч юм.[2][3][4]
  2. For Saudi citizens only.
  3. Хууль тогтоох эрх мэдэлгүй Зөвлөлдөх хурал буюу Шурагийн зөвлөл гэж байдаг.[10] Зөвхөн зөвлөлдөх үүрэгтэй учраас хууль тогтоох байгууллага гэж үздэггvй.[11]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "About Saudi Arabia: Facts and figures". The Royal Embassy of Saudi Arabia, Washington, DC. Archived from the original on 17 April 2012.
  2. "God". Islam: Empire of Faith. PBS.
  3. 'Islam and Christianity', Encyclopedia of Christianity (2001): Arabic-speaking Christians and Jews also refer to God as Allah.
  4. L. Gardet, "Allah", Encyclopaedia of Islam Online
  5. 5.0 5.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named CIA World Factbook
  6. "Basic Law of Governance". Ministry of Education. Ministry of Education – Kingdom of Saudi Arabia. Retrieved 1 September 2020.
  7. "The World Factbook". 2 July 2014. Archived from the original on 2014-07-02.
  8. "Saudi Arabia – The World Factbook". CIA. Retrieved 30 May 2021.
  9. "Religious Composition by Country" (PDF). Archived from the original (PDF) on 23 Гуравдугаар сар 2018. Retrieved 10 Наймдугаар сар 2021.
  10. Hefner, Robert W. (2009). Remaking Muslim Politics: Pluralism, Contestation, Democratization. Princeton University Press. p. 202. ISBN 978-1-4008-2639-1.
  11. "Analysts: Saudi Arabia Nervous About Domestic Discontent". www.voanews.com. VoA News – English. Retrieved 2021-06-06.
  12. "Saudi Census 2022". portal.saudicensus.sa. General Statistics Authority - Kingdom of Saudi Arabia. Retrieved 16 July 2023.
  13. "World Economic Outlook Database, April 2023".
  14. "World Economic Outlook Database, April 2023".
  15. "World Economic Outlook Database, April 2023".
  16. "World Economic Outlook Database, April 2023".
  17. "The World Factbook". CIA.gov. Central Intelligence Agency. Retrieved 28 May 2019.
  18. "Human Development Report 2021/2022" (PDF) (in англи). United Nations Development Programme. 8 September 2022. Retrieved 8 September 2022.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]