Синайн хойг
Синайн хойг (Араб: شبه جزيرة سيناء, Shibh Jazīrat Sīnā') нь Баруун Азийн Арабын хойг ба Африк тивийн зүүн хойд хэсгийн хооронд орших хойг юм. Хойд талаараа Газар дундын тэнгис, өмнө талаараа Улаан тэнгис, зүүн талаараа Акабагийн булан, баруун талаараа Суэцийн булангаар хүрээлэгдэнэ. Өмнө тийш чиглэсэн гурвалжин хэлбэртэй бөгөөд хамгийн өмнөд үзүүр нь Мухаммедын хошуу болно. Өмнөд хэсэгт нь Синай уул оршино.
Египетийн нутаг дэвсгэрт харьяалагдах бөгөөд зүүн хязгаар нь Израил ба Египет улсын хилтэй давхцана, мөн баруун хязгаар нь Суэцийн суваг болно.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Египетээс чөлөөлөгдсөн жүүдүүд Синайн хойгт ирж, Мосе Синай уулан дээр Бурхнаас арван сургааль хүлээн авсан гэгддэг. Синай уулын бэлд 337 онд Константин I хааны ээж Еленагийн бариулсан Ариун Катеринагийн сүм байдаг.
Эрт цагт Ромын эзэнт гүрэн, Дорнод Ромын эзэнт гүрэн зэрэгт харьяалагдаж байгаад дундад зуунаас Омейяд, Аббасид, Фатимид, Айюбид, Мамлюк, Османы эзэнт гүрэн зэрэг исламын халифт улсуудын мэдэлд ээлж дараалан орж байв.
17-р зуунд Османы эзэнт гүрэн суларч эхэлмэгц түүнээс тусгаарлаж, Мухаммед Алигийн байгуулсан Мухаммед Алигийн ханлигийн эрхшээлд орж, 1952 онд гарсан Египетийн хувьсгалын дараа Арабын Бүгд Найрамдах Египет Улсын нутаг дэвсгэр болжээ. 1967 онд гарсан Зургаан өдрийн дайны үед Израйлийн довтолгоонд нэрвэгдэж эзлэгдэн, 1973 онд Араб-Израйлийн дөрөвдүгээр дайны талбар болж байсан юм. 1978 оны Кэмп Дэвидийн тохиролцоо ёсоор Египетэд буцааж өгсөн байна. 2015 онд 10-р сарын 31-нд Шарм-эль-Шейх-Санкт-Петербург чиглэлд нисч байсан онгоц Синай дээгүүр осолджээ. 224 хүн алагджээ.