Стивен Жерард

Стивен Жерард

Жерард Английн шигшээд (Евро-2012).
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрСтивен Жорж Жерард
Төрсөн огноо1980 оны 5 сарын 30 (1980-05-30) (43 настай)
Төрсөн газарАнгли, Ливерпүүл, Уистон
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багЛос Анжелос Галакси
Дугаар8
Өсвөрийн баг
1987–1998Ливерпүүл
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1998–2015Ливерпүүл504(121)
2015-Лос Анжелос Галакси7(1)
Шигшээ баг
1999–2000Англи (21-)4(1)
2000–2014Англи114(21)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2015 оны 9 сарын 5, 14:22.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2015 оны 7 сарын 2

Стивен Жорж Жерард (Англи: Steven George Gerrard, 1980 оны тавдугаар сарын 30) — Английн хөлбөмбөгчин бөгөөд Ливерпүүл клүбт байхдаа тэрээр Финландын Сами Хуупиагаас ахлагчийн үүргийг 2003 онд хүлээн авсан билээ. Мөн тэрээр Английн шигшээн ахлагч байсан юм.

1998 оноос тасралтгүй Ливерпүүлд тоглож байгаад 2015 оны зуны наймааны цонхоор тэрээр Лос Анжелос Галакси баг руу үнэгүй явсан юм.

Английн баруун хойд нутаг Мерсисайдын Вистон тосгонд төрж, өсч хүмүүжсэн Жерард тосгоны өсвөрийн багт тоглодог скаут нэгэн байв. Сургуулийн сурагч байх үедээ Манчестер Юнайтедийн өсвөрийн багийн сонгон шалгаруулах сорилд орохоор бүртгүүлж байжээ. 1987 онд Ливерпүүлийн өсвөрийн багт 1997 оны арваннэгдүгээр сарын 5-нд мэргэжлийн гарааны гэрээгээ байгуулах хүртлээ тоглосон түүхтэй. Анхны гараа нь 1998 оны арваннэгдүгээр сарын 29-нд Блэкберн Роверс клубтэй тоглоход сүүлийн минутанд баруун жигүүрийн хамгаалалтын байрлалд сэлгээгээр гарч байсан тоглолт байжээ.

Стивен Жерард

1999-00 оны улирлын туршид Реднапптай хослон тоглох болж улмаар Эвертон клубтэй хийсэн дербид Робби Фавлерийг орлож довтолгооны бүсэд Кевин Кэмбэл дээр алдаа гаргаж анхны удаагаа улаан хуудсаар торгуулж дараа улиралд Шэффилд Вэднэсдэй клубийг 4-1 харьцаагаар ялсан тоглолтонд анхны гоолоо оруулсан байдаг байна. Хэдийгээр тоглолтын форм сайжирч байсан ч багийн эмч Ханс-Вилгелм Мюллер-Волфарт биеийн өсөлтийн хурдац хэт их ачаалалтай байгаагаас шалтгаалж асуудал байгааг шүүмжлэн илэрхийлж, Жерардын санаа их зовох болов. Тэр өмнө нь цавины гэмтэлээ анагаахын тулд дөрвөн цуврал мэс засал хийлгэж байсантай холбоотой асуудал байж. 2000-01 оны улиралд Ливерпүүл Лигийн цом, Английн Хөлбөмбөгийн холбооны цом, УЕФА-гийн цом төлөөх тэмцээнд тус тус түрүүлэхэд Жерард арван гоолыг хийсэн байлаа. 2003 онд Сами Хуупиаг явсаны дараа дасгалжуулагч Жерар Улье багийн ахлагчаар томилж багийн гол ачааг үүрэх боллоо. Гэвч 2003-04 оны улиралд Жерард Челси рүү шилжих талаархи яриа дэгдэж эхэлсэн тэр үед багийг дасгалжуулахаар ирсэн Испани мэргэжилтэн Рафа Бэнитиз 20 сая паундаар гэрээг шинэчлэн байгуулж Ливерпүүлд үлдээж чадсан юм.

Жерард цохилт гүйцэтгэж байгаа нь

2004-05 оны улиралд лигийн ээлжит Манчестер Юнайтедтай хийсэн тоглолтын үеэр бэртэл авч есдүгээр сараас арваннэгдүгээр сарыг хүртэл хугацаанд тоглолтуудад оролцсонгүй. Бэртлээс эргэн ирсэний дараахан Аваргуудын лигийн хэсгийн Олимпиакос клубтэй хийсэн тоглолтонд төгсгөлийн минутанд гоолдож хасагдах шатны тоглолтонд шалгарч үлдэв. Тэр Ливерпүүлд амин чухал шийдвэрлэх гоолыг тоглолт болгонд оруулдаг хэдий ч 2005 оны хоёрдугаар сарын 27-нд Лигийн цомын аваргын төлөөх Челситэй хийсэн тоглолтонд авто гоол хийж 3-2 харьцаагаар багаа ялагдалд хүргэсэн удаа бий. 2005 оны Аваргуудын лигийн аваргын төлөөх Милантай хийсэн тоглолтын хоёрдугаар хагасын 54-60 дахь минутын 6 минутын дотор Жерардын гайхамшигийг бүтээсэн нь мартагдашгүй түүхэн агшин юм. Жерард 54 дэх минутанд багийн анхны гоолыг оруулж тоглолтын тооны харьцааг 3-1 болгож хожигдолтой эвлэрсэн багийн тоглогчид болон хөгжөөн дэмжигчдээ илт сэргээж, улмаар энэ эрчээрээ тоглосоор 3-3 харьцаагаар өндөрлөж Ливерпүүл финалтаар цомын эзэн болж, багийн ахлагч УЕФА-гийн Оны шилдэг клубын тоглогчийн шагналын эзэн болсон түүхтэй.

2006-07 улирлын тоглолтын үеэр

2005-06 оны улиралд 53 тоглолтонд оролцож 23 гоол хийж Ливерпүүлд Жон Барнесаас хойшхи Английн Хөлбөмбөгийн холбооны Оны шилдэг тоглогчоор шалгарсан юм. 2008 оны дөрөвдүгээр сарын 13-нд Премьер лигийн 300 дахь тоглолтоо хийж Блэкберн Роверсийн хаалганд нээлтийн гоолыг хийсэн байна.

Ливерпүүлийн ахлагч Стивен Жерард.

Европын клубын тэмцээний 100 дахь гараа нь Ливерпүүл 4-0 харьцаагаар Испанийн эзэн хааны Реал Мадрид клубийг буулган авсан тоглолт юм.

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

2000 оны тавдугаар сарын 31-нд Украины шигшээ багтай хийсэн тоглолт түүний олон улсын анхны гараа байв. Евро-2000 тэмцээнд оролцох Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдаж тоглосон нь тэр байлаа. 2001 оны есдүгээр сарын 1-нд 2002 оны ДАШТ-ий сонгон шалгаруулалтын тоглолтын Германы шигшээ багийг 5-1 харьцаагаар бут ниргэсэн түүхэн тоглолтонд 25 метрийн зайнаас хаалттай цохилтоос оруулсан гоол нь шигшээ багтаа оруулсан анхны гоол байсан ажээ. Евро-2004 тэмцээний хэсгийн Швейцарын шигшээ багтай хийсэн тоглолтонд Жерард гоолдож амжсан ба Английн шигшээ дөрөвний нэг шигшээд Португалд харамсалтай байдлаар хожигдож нутаг буцаж байсан нь бий. 2006 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэсгийн Тринадад Тобаго, Шведийн шигшээтэй хийсэн тоглолтонд нэг нэг гоол оруулсан хэдий ч дөрөвний нэг шигшээд Португалийн шигшээтэй нэмэлт цагт хайнцаж финалт цохиход Рикардогийн хаалганд торгуулийн цохилт хийж алдаж нэг ёсондоо багийн анд Фрэнк Лампардын хамт багаа мулталсан түүхтэй. Тус тэмцээнд Жерард Английн шигшээн хувьд гоолын тоогоор тэргүүлэгч болсон. Жерард Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн дэд ахлагч, багийн түлхүүр тоглогчийн нэг юм. Дэвид Бекхэм, Жон Терри, Рио Фердинанд, Фрэнк Лампард, Эшли Коул нарын нэг үеийн нөхөдтэйгээ шигшээ багт тоглодог. Жерардын шигшээ багийн 79 дахь тоглолт 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн эхний Америкийн Нэгдсэн Улсын шигшээ багтай хийсэн тоглолт байлаа. Уг тоглолтонд тэр багийн цорын ганц гоолыг оруулав. Энэ удаагийн тэмцээнд Английн шигшээ багийн 23 тоглогчийг ахлан тоглосон бөгөөд бүхий л тоглолтонд өөрийн үүргийг сайн биелүүлж оролцсон билээ.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Ливерпүүл
Хувийн
  • Шилдэг залуу тоглогч - Мэргэжлийн хөлбөмбөгчдйн холбоо (МХБХ): 2001
  • Шилдэг тоглогч - МХБХ-ны гишүүдийн саналаар: 2006
  • Шилдэг тоглогч - МХБХ-г дэмжигчдийн саналаар: 2001, 2009
  • Шилдэг тоглогч - Хөлбөмбөгийн сэтгүүлчдийн холбооны (ХСХ) саналаар: 2009
  • Шилдэг тоглогч - АХХ: 2007, 2012
  • Премьер лигийн сарын шилдэг тоглогч: 2001 оны 3 сар, 2003 оны 3 сар, 2004 оны 12 сар, 2006 оны 4 сар, 2009 оны 3 сар, 2014 оны 3 сар
  • Клубийн шилдэг тоглогч - УЕФА: 2005
  • УЕФА Аваргуудын лигийн шувтаргын шилдэг тоглогч: 2005
  • Английн цомын шувтаргын шилдэг тоглогч: 2006
  • Европын гутгаар шилдэг тоглогч - France Football: 2005
  • Сарын шилдэг тоглогч - Стандарт Чартеред (2 удаа): 2010 оны 9 сар, 2012 оны 3 сар
  • Ливерпулийн улирлын мэргэн бууч (3 удаа): 2004/05, 2005/06, 2008/09
  • ЕАШТ-ий бэлгэлийн баг - УЕФА: 2012
  • Оны бэлгэдлийн баг - УЕФА (3): 2005, 2006, 2007
  • Дэлхийн бэлгэдлийн баг - ФИФПро (3): 2007, 2008, 2009
  • Бэлгэдлийн баг - МХБХ (7 удаа): 2001, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009
  • Оны бэлгэдлийн баг - ЕSМ (1): 2008–09
  • ХСХ-ны хүндэт шагнал: 2013
  • Улирлын шилдэг гоолын эзэн: 2006
  • Шилдэг тамирчин - ВВС: 2005 (Гутгаар байр)
  • Шилдэг тоглогч - Олон улсын хөлбөмбөгийн түүх болон статистикийн хороо: 2006
  • Британийн эзэн хааны одонт гишүүн: 2007

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]


Загвар:2000 оны ЕАШТ-д Английн хөлбөмбөгийн шигшээ