Сэмуэл Смайлс

Сэмуэл Смайлс

Сэмуэл Смайлс (Samuel Smiles, * 1812 оны 12-дугаар сарын 23-нд, Шотландын Хаддингтонд төрж, 1904 оны 4-дүгээр сарын 16-нд Лондонгийн Кенсингтонд нас барсан) — Шотландын зохиолч, шинэчлэгч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Шотландын Зүүн Лотиандад орших Хадингтон хотод Сэмуэл Смайлс Хадингтон, Жанэт Вилсон Далкеиз нарын 11 хүүхдийн нэг болон төрсөн. 1826 онд 14 настайдаа сургуулиа орхиж нэгэн эмчид дагалдангаар орсны ачаар сүүлд Эдинбургийн Их Сургуулийн анагаах ухааны ангид орж суралцах боломжтой болсон байна. Түүний эцэг 1832 оны тахалын үеэр нас барсан боловч Сэмуэл эхийнхээ дэмжлэгтэйгээр сургулиа дүүргэж чаджээ. Эх нь хүнд хэцүү үед ажил хийж олон ах дүү нарыг нь тэжээж байсан хичээл зүтгэл хүүгийн цаашдын сэтгэл оюуны төлөвшилд маш хүчтэй нөлөөлсөн байдаг.

Тэрээр оюутан цагаасаа л «Leeds Times» болон «Эдинбургийн долоо хоногийн цуврал»-д зэрэг хэвлэлд парламентаризмын шинэчлэлийн талаар үзэл бодлоо илэрхийлж байжээ.

1838-1845 онуудад Смайлс «Leeds Times» сонины редактораар томилогдон ажиллахдаа эмэгтэйчүүдийн сонгох эрхээс эхлүүлэн чөлөөт худалдааны талаарх байр сууриа илэрхийлэн хамгаалдаг байжээ.

1845 онд Сэмуэл Смайлс Лийдс хотын дараа нь Зүүн-Өмнөдийн төмөр замын нарийн бичгийн даргаар ажилласан байна. 1866 онд Смайлс Үндэсний урьдчилан харах байгуулагын ерөнхийлөгч болсон. 1871 онд цус харваж дахин бичиж, уншиж сурсан байна. 1904 оны 4 дүгээр сарын 16-нд тэрээр 92 насандаа нас барахад нь Лондон хотын Бромптон дахь оршуулгын газар оршуулсан байна.

Бүтээл[засварлах | кодоор засварлах]

Сэмуэл Смайлсын 1958 онд бичсэн «Өөртөө туслах ухаан» буюу “Self-Help” болон “Сharacter”, “Тhrift”, “Dutу” зэрэг бүтээлүүд нь 19 зууны сүүлчээр АНУ, Япон, Орост их алдартай байсан бөгөөд 10-аад удаа дахин хэвлэгдэж байжээ. «Өөртөө туслах ухаан» номыг Монгол хэл рүү О.Жаргалсайхан япон хэлнээс 2000 онд орчуулж Б.Даш-Ёндон хянсан байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wikisource: Сэмуэл Смайлс – Эх сурвалж ба бүрэн бичвэрүүд
 Commons: Сэмуэл Смайлс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан