Сэнгийн Эрдэнэ

Сэнгийн Эрдэнэ

Төрсөн: 1929 он
Хэнтий аймгийн Биндэр сум
Өнгөрсөн: 2000
Ажил үйл 3охиолч
Улс орон Монгол Улс
Боловсрол Дээд
Төрөл Өгүүллэг, Тууж, Роман, Үргэлжилсэн үг
Шагнал Төрийн шагнал 1965, МЗЭ-ийн шагнал 1976, Ардын Уран Зохиолч 1994

Сэнгийн Эрдэнэ (Хэнтий аймгийн Биндэр суманд 1929 оны 12 сарын 7-нд төрсөн- 2000 онд нас барсан)-Монголын Төрийн шагналт, Ардын уран зохиолч. Тэрээр хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, сэтгэл зүйн өгүүллэгийн гарамгай мастер хэмээн алдаршсан зохиолч бөгөөд хүний амьдралын мөн чанарыг уран бүтээлдээ нэн чадамгай задлан шинжиж, уран үгээр дүр бүтээхдээ нээлт хийж чадсан уран бүтээлч юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1949 онд Офицерын сургууль, 1955 онд Монгол Улсын Их Сургууль төгсчээ.

"Амьдралын тойрог", "Баян бүрд", "Занабазар", "Малын хөлийн тоос", "Наран тогоруу", "Хойт насандаа учирна" зэрэг бүтээл хэвлүүлжээ. 1965 онд Монгол Улсын төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд Ардын Уран Зохиолч цол хүртжээ.

1955 оноос Хий судлалын эмнэлэгт их эмч, Эрүүл мэнд сэтгүүлийн эрхлэгч, 1961-1979 онд МЗЭ-ийн төв хэвлэл "Цог" сэтгүүл, "Утга зохиол, урлаг" сонины эрхлэгч, МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, үргэлжилсэн үгийн зохиолын зөвлөлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Монголын шинэ үеийн утга зохиолын богино өгүүллэгийн мастер. Орчин үеийн Монголын утга зохиолын хэл бүрэлдэхэд нөлөөлсөн зохиолчийн нэг, уран нийтлэлч.

"Амьдралын тойрог", "Баян бүрд", "Занабазар", "Малын хөлийн тоос", "Наран тогоруу", "Хойт насандаа учирна" зэрэг бүтээл хэвлүүлжээ. 1965 онд Монгол Улсын төрийн шагнал, 1976 онд МЗЭ-ийн шагнал, 1994 онд Ардын Уран Зохиолч цол хүртжээ.

С. Эрдэнэ 2000 онд нас нөгчжээ.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Хүү нь улс төрч Э. Бат-Үүл.

Бүтээл[засварлах | кодоор засварлах]

Малын хөлийн тоос

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]