Дорнод аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: ace:Aimag Dornod
No edit summary
Мөр 14: Мөр 14:
|МашиныКод =ДОА
|МашиныКод =ДОА
|ISO3166_2 =MN-061
|ISO3166_2 =MN-061
|Вэбсайт =www.dornod.mn
|Вэбсайт =www.dornod.gov.mn/
}}
}}
'''Дорнод''' нь [[Монгол улс]]ын [[аймаг]] юм. [[1941]] онд байгуулагдсан, [[аймгийн төв]] нь [[Чойбалсан (хот)|Чойбалсан]].
'''Дорнод''' нь [[Монгол улс]]ын [[аймаг]] юм. [[1941]] онд байгуулагдсан, [[аймгийн төв]] нь [[Чойбалсан (хот)|Чойбалсан]].

07:49, 4 Тавдугаар сар 2010-ий байдлаарх засвар

Дорнод
Далбаа Сүлд
Туг Сүлд
Дорнод тодруулагдсан газрын зураг
Дорнод тодруулагдсан газрын зураг
Байгуулагдсан 1941
Аймгийн төв Чойбалсан
Нутаг дэвсгэр
 • Талбай

123,597 км²
Хүн ам
 • Нийт (2006)
 • Нягтшил

74,600
0.6 хүн/км²
Утасны дугаар +976 (0)158
Машины код ДОА
ISO 3166-2 MN-061
Цахим сүлжээ www.dornod.gov.mn/

Дорнод нь Монгол улсын аймаг юм. 1941 онд байгуулагдсан, аймгийн төв нь Чойбалсан.

Газар зүй

Дорнод аймаг нь Монгол улсын нутгийн зүүн захад их тал газарт оршино. Энд Монголын хамгийн нам газар болох 560 м өндөрт оршдог Хөх нуур бий. Дорнод аймгийн нутагт дунд палеозой, юра, цэрдийн галавын чулуулаг болон дөрөвдөгчийн неогены хурдас их тархжээ.

Дорнод аймгийн нутгаар Хэрлэн гол, Онон мөрөн, Улз гол, Халх гол зэрэг том голууд урсах бөгөөд Буйр нуур, Хөх нуур, Галуут нуур, Яхь нуур зэрэг нуурууд оршино.

Цагаан хүндийн рашаан, Утаатминчүүр рашаан, Эрээн рашаан, Цагаанчулуут рашаан зэрэг рашаан бий.

Ан амьтан, ургамал

Аймгийн нутгийн ихэнхээр хээрийн хүрэн хөрс голлох бөгөөд хойд ба бүр зүүн өмнөд захаар нь нугын хүрэн хөрс тархжээ. Хээрийн өвслөг ургамал ихтэй, манай орны хадлан бэлчээрийн хамгийн их нөөцтэй аймаг юм. Буга, цагаан зээр, тарвага зэрэг ан амьтан элбэгтэй.

Аж үйлдвэр

Мал аж ахуй, газар тариалан голлон хөгжүүлсэн бөгөөд барилгын материал, хүнсний үйлдвэр хөгжүүлсэн. Аймгийн төв Чойбалсан хот нь төмөр замын цэг бөгөөд энд зүүн аймгуудад үйлчилдэг дамжлага бааз ажилладаг. Дорнод аймагт ОХУ руу гарах хилийн боомт Эрээнцав, Ямалах боомт Чулуунхороот суманд, Ульхан боомт Баян-Уул сумын нутагт, Хятад улс руу гарах Хавиргын боомт Чойбалсан суманд,Баянхошууны болон Өвдөгийн боомтууд Халхгол суманд тус тус бий. Давс, нүүрс (Адуун чулуу), холимог металл, уран, барилгын материал зэрэг ашигт малтмалтай.

Сумд

Загвар:Дорнод Загвар:Монгол улс