Булган: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 14: Мөр 14:
|МашиныКод =БУ-
|МашиныКод =БУ-
|ISO3166_2 =MN-067
|ISO3166_2 =MN-067
|Вэбсайт =gate1.pmis.gov.mn/bulgan/
|Вэбсайт =bulgan.gov.mn/
}}
}}
'''Булган''' нь [[Монгол улс]]ын [[аймаг]] юм. [[1938]] онд байгуулагдсан, 48,700 км² нутагтай.
'''Булган''' нь [[Монгол улс]]ын [[аймаг]] юм. [[1938]] онд байгуулагдсан, 48,700 км² нутагтай.

10:58, 1 Зургаадугаар сар 2010-ий байдлаарх засвар

Булган
Далбаа Сүлд
Туг Сүлд
Булган тодруулагдсан газрын зураг
Булган тодруулагдсан газрын зураг
Байгуулагдсан 1938
Аймгийн төв Булган
Нутаг дэвсгэр
 • Талбай

48,700 км²
Хүн ам
 • Нийт (2000)
 • Нягтшил

61,776
1.27 хүн/км²
Утасны дугаар +976 (0)134
Машины код БУ-
ISO 3166-2 MN-067
Цахим сүлжээ bulgan.gov.mn/

Булган нь Монгол улсын аймаг юм. 1938 онд байгуулагдсан, 48,700 км² нутагтай.

Түүх

Эртний түүх

Булган аймгийн нутаг дэвсгэр бол нэн эртнээс монгол туургатны өлгий нутаг байсан нь археологийн олдвор, баримтаар батлагддаг. Тухайлбал монголын анхны төрт улс болох Хүннү, болон Нирун, Сяньби, Түрэг, Уйгарын хаант улс, Кидан, Киргиз зэрэг улсууд оршин тогтнож байсны ул мөр хөшөө дурсгал олон байдаг. 12-13-р зууны үеийн Мэргэд, Хэрэйд зэрэг овог аймаг, Чингисийн нэр хаягтай газар нутаг, уул ус цөөнгүй бий.

БНМАУ-ын үе

Аймгийн нутаг дэвсгэр нь Манжийн ноёрхлын үе болон Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймагт, Ардын засгийн эхний жилүүдэд Богд хан уулын аймагт харьяалагдаж байлаа.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Сайд нарын зөвлөлийн 1937 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Булган аймаг байгуулах тухай шийдвэр гарч энэ дагуу 1938 оны 1 сарын 15-ны өдөр аймгийн яамны хурал хуралдаж Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн ам, 1.1 сая мал, 42.2 мянган ам дөрвөлжин километр нутагтайгаар байгуулжээ.


Газар зүй

Булган аймаг нь манай орны тєв хэсэгт Орхон Сэлэнгийн сав газарт орших бєгєєд нутагт нь Булганхан, Бүрэгхангай, Дулаанхан, Бүтээл, Хантай Дархан хаан зэрэг ой хөвчит уул нурууд бий.

Нутгийн хойд захаар эртний төрмөлийн эриний боржин чулуу өмнө хэсгийн үлэмж талбайд дунд ба эртний төрмөлийн эриний хурдас дунд хэсгээр нь дээд пермийн ба триас юрийн галавын бялхмал чулуулаг, мөн дөрөвдөгч эриний хүрмэн чулуу их тархжээ, Дөрөвдөгч галавын үед оргилж байсан Уран тогоо, Тулга, Бүрхээр, Жалавч зэрэг унтарсан галт уулыг нь дархлан хамгаалж байна. 1967 онд Могод сумын нутагт газар хєдєлж газар хагарч язарсан нь энэ хавийн нутгийн гадаргын хэпбэр бїрэн тогтоогїй байгаагийн гэрч юм. Булган аймгийн нутагт чулуун нїїрс, барилгын материалын баялаг бий.

Булган аймгийн нутагт Сэлэнгэ, Орхон,Хануй зэрэг том голууд урсах бєгєєд Харгал, Хунт, Айрхан зэрэг нуурууд бий. Хульж, Хунт, Хануйн, Асгатын зэрэг рашаан бий, Эгийн гол дээр УЦС барих аж. Аймгийн нутгийн урд хэсгээр хээрийн хїрэн хєрс, хойд хэсгээр ойн хар шороон ба уулын, тайгын хєрс тархжээ. Аймгийн нутгийн ємнєд хэсгээр хээрийм ургамал, хойд хэсгээр ой хєвч ой тархжээ. Ан амьтан элбэггэй.

Сумд

Үйлдвэр уурхайнууд

Гадаад холбоос

Загвар:Булган Загвар:Монгол улс