Версингеторикс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: sh:Vercingetoriks
б робот Нэмж байна: id:Vercingetorix
Мөр 95: Мөр 95:
[[he:ורקינגטוריקס]]
[[he:ורקינגטוריקס]]
[[hu:Vercingetorix]]
[[hu:Vercingetorix]]
[[id:Vercingetorix]]
[[is:Vercingetorix]]
[[is:Vercingetorix]]
[[it:Vercingetorige]]
[[it:Vercingetorige]]

11:45, 27 Наймдугаар сар 2010-ий байдлаарх засвар

Версингеториксийн хөшөө, Ф.Бартольдийн загвар.

Веркингеторикс буюу Версингеторикс (Vercingetorix) нь Галлийн хүчирхэг омог Аувернигаас гаралтай хүн бөгөөд Галлуудыг удирдан Ромын эсрэг, алдарт Цезарийн эсрэг тэмцэж байснаараа алдаршсан юм. Галлуудын олон удаагийн бослогыг толгойлон баатарлагаар тэмцэж байсан талаар Цезарийн тайлан-д тодорхой өгүүлсэн байдаг.

Түүх

МЭӨ58 онд Ромчууд Галлийг /өнөөгийн Францын Провинс муж/ эзлэн авч, хэдэн жилийн турш захирахдаа галлийг хуваа, захир зарчмын дагуу уугуул овгийнхныг удирдаж байв. Мөн тэрээр Галлийн язгууртнуудыг онцгойлон хөхиүлэн дэмжиж, ромын баян тансаг байдлаар хангаж байсан. Гэвч МЭӨ60 онд умард Галлийн удирдагч Амбиорикс бослого гаргасан байна. Уг бослогыг Веркингеторикс, эцэг Кельтиллусийн хамт дэмжин бүх Галлийг нэгтгэн Ромын эсрэг тэмцлийг эхлүүлсэн байна. МЭӨ52 он гэхэд бослогын гол толгойлогч болсон Веркингеторикс Галлид нилээд хүчирхэгжсэн байна. Цезарь Ромд болж буй үймээн самуунт байдалд өөрийн анхаарлаа хандуулж байх үед Галлид Ромын нөлөө бараг үгүй болсон байв.

Залуу язгууртан Веркингеториксийг дагаж бослогод оролцон, Цезарийг эсэргүүцэх нь түүний авга ах тэргүүтэй хотын язгууртнуудын хувьд хэтэрхий эрсдэлтэй алхам байсан тул тэд Веркингеториксийг дэмжихгүй байв. Гэвч энэ нь саад болсонгүйгээр барахгүй Галлийн ядуусын дэмжлэгтэйгээр өөрийн армийг байгуулан Аувернийг эзлэн хаан ширээнд суужээ. Хаан болмогцоо бусад уугуул аймгуудтай холбоо тогтоон, нэгдсэн холбооны ерөнхий коммандлагч болж, сахилга бат дэг журмыг чангатгаж эхэлжээ. Байгальд нуугдан хамгаалдаг байсан арга хэлбэрийг дэмждэг байсан ч шийдвэрлэх тулааныг зоригтой хийдэг байсан ба Ромын легионууд хоосон хот суурингуудыг шатаахаас хэтэрдэггүй байв. Веркингеторикс Цезарь болон түүний туслах Титус Лабиенусын удирдсан бага хэмжээний армийг бут ниргэснээр анхны ялалтаа авчээ.

Веркингеториксийн хөрөг бүхий эртний зоос

Гэвч Ромчууд Галлуудын нийслэл Аварикум хотыг эзлэн авч, 120000 оршин суугчийг нь залхаан цээрлүүлэх арга хэмжээний хүрээнд егүүтгэсэн байна. Дараагийн тулаан нь Греговиад болж, маш ширүүн тулааны дүнд Веркингеторикс ялалт байгуулсан байна. Ялалт байгуулсан хэдий ч Галлууд маш олон тооны язгууртан, цэргүүдээ тулааны талбарт үүрд орхисон гэдэг. Энэ тулааны дараа ихээхэн хохирсон Веркингеторикс Алесиа руу ухарч бэхлэлт байгуулсан байна.

Цезарь Галлуудаас цөөн тоотой ч хүчирхэг зэвсэглэл бүхий, зохион байгуулалт сайтай армитайгаа Алесиаг бүслэн авчээ. Галлууд бараг 2 дахин их цэрэгтай байсан тул Цезарь нэмэлт хүч ирэхийг хүлээн хотын гадна хуарагнасан байна. Ромчуудын туслах хүч ирснээр тэд үлэмж хүчтэй болсон тул Веркингеторикс бүслэлтийг дотроос нь сэт цохин гарах төлөвлөгөө боловсруулсан байна. Тулаан маш ширүүн болж, Цезарийн тэмдэглэснээр сүүлийн легионоо тулаанд оруулж байж ялалтыг ромчууд авчээ. Энэхүү тулааны үр дүн нь Галлд Ромын ноёрхлыг авчирсан шийдвэрлэх нөлөө үзүүлжээ.

Веркингеториксийн домогт тэмдэглэснээр тэрээр тулааны дараа маш сүр жавхлантайгаар бууж өгсөн байна. Алесиагаас өөрийн морьтойгоо гаран Цезарын лагерийг тойрон өөрийн хуяг, дуулгаа тайлан, Цезарын хөлд сэлэмээ шидэн түүний өмнө ихэмсгээр өвдөг сөгджээ. Түүнийг МЭӨ 46 онд Цезарь ялалтын баяр дээр олонд харуултал 5 жил хорижээ. Түүнийг ялалтын баярын дараа эртний уламжилал ёсоор шоронд нь боомилон хороосон гэж үздэг.

Түүний нэрийн тухай

Веркингеторикс гэдэг нь нэр нь Галл хэлнээ Тэнгэрлэг аугаа дайчин хаан гэсэн санааг агуулдаг гэж өнөөгийн судлаачид үзсэн байдаг.

Хөшөө дурсгалууд

Алезиа дахь Версингеториксийн дурсгалын хөшөө

1865 онд Францын Наполеон III хаан Веркингеторикст зориулан, уран барималч А.Миллетийн загвараар Алесиагийн тулаан болсон толгодын нэгэн дээр 7 метр өндөр хөшөө босгуулсан байна. Уг хөшөөний сууринд хөшөөг барихад оролцсон алдарт архитекторч Виолет ле Дюк 4 мөрт сийлэн үлдээжээ.

« La Gaule unie
Formant une seule nation
Animée d'un même esprit,
Peut défier l'Univers. »

Утгачилбал:

« Нэгдсэн Галл
Нэгэн үндэстэн болон
Нэгэн сэтгэлээр хөдөлвөөс
Бүх дэлхийг сөрж чадна »

Энэ хөшөөнөөс гадна Бартольдын бүтээсэн гайхалтай хөшөөнд уг дөрвөн мөрт байдаг билээ.

Францад ард түмний дунд Верcингеторикс нь маш алдартай бөгөөд ард түмний жинхэнэ баатар гэж үздэг билээ.

Верcингеторикс урлаг соёлдe

Веркингеторикс Цезарьт бууж өгч буй нь. 1883 оны зураг.
  • Веркингеторикс Астериксийн цуврал комиксын нэг болох "Астерикс ба удирдагчийн бамбай", "Галл Астерикс" цувралд нь гардаг байна.
  • 2001 онд Жак Дорфманны найруулж, Кристофер Ламбертын гол дүрд нь тоглосон "Веркингеторикс: Галлийн хааны домог" хэмээх кино францад хийгдсэн бөгөөд англи хэлрүү хөрвүүлэгдэн АНУ, Европод маш амжилттай зарагдаж байжээ. Тэр тусмаа европод маш олон хувь зарагдсан гэдэг.
  • Веркингеториксийн талаар 2002 онд хийгдсэн ТНТ телевизийн Юлий Цезарь цуврал кинонд гардаг байна.
  • Веркингеториксийн цезарийн эсрэг хийсэн алдарт аяных нь талаар 1992 онд Зохиолч Морган Лливелин "Друйдууд" хэмээх яруу найраг бичсэн байдаг ажээ.
  • 2005 онд телевизийн гигантууд болох HBO/BBC сувгуудын хамтарсан Ром хэмээх цуврал кино бүтээгдсэн бөгөөд уг цувралд "Бүх Галлуудын хаан"-ы дүрээр Веркингеториксийг илэрхийлсэн байдаг. Түүний дүрд Жиовани Калчиано тоглосон байна.
  • Anachronism тоглоомд Францийн дайчнаар Веркингеториксийг харуулдаг байна.

Лавлах

Анхдагч эх сурвалжууд

Хоёрдогч эх сурвалж

  • Yonge, Charlotte M. (1864), "The Chief of the Arverni", in Charlotte M. Yonge, A Book of Golden Deeds, London: Blackie & Son, Ltd., n.d.
  • Popular comic strip by Goscinny & Uderzo's Asterix the Gaul.

Гадаад холбоосууд