Ангела Меркель: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: an:Angela Merkel
Мөр 38: Мөр 38:
[[be-x-old:Ангела Мэркель]]
[[be-x-old:Ангела Мэркель]]
[[bg:Ангела Меркел]]
[[bg:Ангела Меркел]]
[[bn:অ্যাঙ্গেলা মার্কেল]]
[[bo:ཨན་ཇེ་ལ་མེར་ཁེལ།]]
[[bo:ཨན་ཇེ་ལ་མེར་ཁེལ།]]
[[br:Angela Merkel]]
[[br:Angela Merkel]]

07:07, 4 Есдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Ангела Доратиа Меркель (Герман: Angela Dorothea Merkel) 1954 оны 7 сарын 17-нд Германы Хамбург хотод төржээ. Тэрээр Германы алдартай улс төрч эмэгтэйчүүдийн нэг бөгөөд 2005 оноос тус улсын Холбооны Канцлераар (ерөнхий сайд) ажиллаж байна.Мөн тэрээр германы томоохон улс төрийн нам болох Германы Христийн Ардчилсан Холбооны ГХАХ даргаар 2000 оноос хойш ажиллаж байгаа юм.

Хатагтай Меркель 1990 - 1994 оны хооронд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд, өндөр настан, гэр бүлийн яамны сайдаар, 1994-1998 он хооронд Байгаль Орчны сайдаар, 1998-2000 онд ГХАХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан байна.

Форбес сэтгүүлд Ангела Меркелийг сүүлийн 4 жил дэх дэлхийн хамгийн алдартай, нэр нөлөө бүхий эмэгтэйгээр тодруулсан байна. [1]

Намтар

Бага нас (1954–1960)

Ангела Меркель нь 1954 оны 7 сарын 17-нд Хамбург хотноо Хорст Каснер, Хэрлинд Каснер нарын анхны хүүхэд болон мэндэлжээ. Түүний эцэг Хорст нь Хамбургийн их сургуулийн шашин судлалын ангийг төгссөн бөгөөд эхнэр Херлинд нь латин болон англи хэлний багш байсан байна.

1954 онд буюу охиноо төрснөөс хойш хэдхэн долоо хоногийн дараа Каснерийн гэр бүл Хамбургийг орхин тухайн үеийн Ардчилсан Герман улсыг зорьсон байна. Эцэг Каснер нь одоогийн Перлебергийн ойролцоох жижиг тосгоны протестант сүмд пастераар ажиллах болсон бөгөөд тэндээ гэр бүлийн хамт суурьшжээ.

Гэвч удалгүй гурван жилийн дараа буюу 1957 онд тэдний гэр бүл Темплин уруу нүүж, тэнд Ангелагийн 2 дүү болох Маркус Каснер (07.07.1957), Ирене Каснер (19.08.1964) нар мэндэлсэн байна.

Хорст Каснер нь зүгээр ч нэг тосгоны пастер байгаагүй бөгөөд тэрээр Берлин-Бранденбург мужийн протестант сүмын гол хэсэг болох Пасторуудын сургуулийн эрхлэгчээр олон жил ажиллаж байсан улс төр нийгмийн идэвхтэн байсан юм.

Эшлэл