Бангладеш: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: tk:Bangladeş
б робот Нэмж байна: so:Bangladesh
Мөр 199: Мөр 199:
[[sk:Bangladéš]]
[[sk:Bangladéš]]
[[sl:Bangladeš]]
[[sl:Bangladeš]]
[[so:Bangladesh]]
[[sq:Bangladeshi]]
[[sq:Bangladeshi]]
[[sr:Бангладеш]]
[[sr:Бангладеш]]

23:30, 4 Есдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс
গণপ্রজাতন্ত্রী বাংলাদেশ
Ганопрожатонтри Бангладеш
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: আমার সোনার বাংলা (Амар Шонар Бангла)
(Миний алтан Бенгал)
НийслэлДакка
Албан ёсны хэлБенгал хэл
Төр засагПарламентийн засаглалт Бүгд Найрамдах Улс
• Ерөнхийлөгч
Иажуддин Ахмед
• Ерөнхий сайд
хоосон
• Ерөнхий зөвлөгч (түр зуурын з.г.)
Факруддин Ахмед
Байгуулагдсан
• Пакистанаас тусгаарсан
1971 оны 3 сарын 26
1971 оны 12 сарын 6
Газар нутаг
• Нийт
144,000 км2 (94)
• Усны эзлэх талбай (%)
7.0
Хүн ам
• Тооцоо
150,448,340 (7)
• 2001 тооллого
129,247,233
• Нягтаршил
1045/км2 (11)
ХХИ0.530
бага · 137
Мөнгөний нэгжБангладеш Така (BDT)
Цагийн бүсUTC+6
Утасны томьёо880
Домэйн нэр.bd

Бангладеш (Бенгал хэл: বাংলাদেশ, Bangladesh), албан ёсоор Бүгд Найрамдах Бангладеш Ард Улс (Бенгал хэл: গণপ্রজাতন্ত্রী বাংলাদেশ, Gônoprojatontri Bangladesh) нь өмнөд Азид орших улс юм. Ихэнхдээ Энэтхэг улсаар хүрээлэгдэх боловч зүүн өмнөд хэсгээрээ Бирм улстай бага хэмжээгээр хиллэж, өмнөд хэсгээрээ Бенгалын булантай нийлнэ. Бангладеш нь Энэтхэгийн Баруун Бенгал мужтай нийлж Бенгал гэгч хэл-угсааны бүсийг үүсгэдэг. Бангладеш гэдэг нь "Бенгалын улс" гэдэг утгатай.

1947 онд Бенгал, Энэтхэг салж шинээр байгуулагдсан Пакистан улсын зүүн хэсэг болох үед өнөөгийн Бангладеш улсын хил хязгаар тогтоогджээ. Харин энэ нь баруун хэсгээс нь Энэтхэгээр 1,600 км газраар тусгаарлагдаж байв. Улс төр, хэл ярианы ялгаварлан гадуурхал, мөн эдийн засгийн хайхрамжгүй байдал зэргээс болж тусгаар тогтнолын төлөөх дайн болж, 1971 онд тусгаарлажээ. Гэвч шинээр байгуулагдсан Бангладеш улс нь хоолны хомсдол, байгалийн гамшиг, ядуурал, улс төрийн үймээн самуун, цэрэг армийн эхлүүлсэн төрийн эргэлт зэрэг үйл явдлууд олноор тохиолдох болов. 1991 онд ардчилсан тогтолцоог сэргээснээр харьцангуй тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил дагалдаж байна.

Бангладеш нь дэлхийд хүн амын нягтшилаараа маш өндөрт бичигддэг бөгөөд ядуурлын түвшин нь ч өндөр. Газар зүйн хувьд ганга мөрний бэлчирийн хоёр талд орших бөгөөд жил болгон улирлын борооны үер, хар салхи тохиолдоно. Засаглалын хэлбэр нь парламентийн засаглалтай ардчилал боловч 2007 оны 1 сарын 11-нээс онцгой байдал зарлан ард түмний засаглалыг түр зогсоосон байгаа. Бангладеш нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл, Өмнөд Азийн Хамтын Ажиллагааны Байгууллага (South Asian Association for Regional Cooperation), Бенгалын Буланд Бүх Секторын Техник, Эдийн Засгийн Хамтын Ажиллагааг Дээшлүүлэх Санаачлага (Bay of Bengal Initiative for MultiSectoral Technical and Economic Cooperation), Исламын шашинт улсуудын байгууллага (Organization of the Islamic Conference), Хөгжиж буй 8 орон (Developing 8, D8) зэрэг байгууллагуудын гишүүн орон юм. Дэлхийн Банкны 2005 оны 7 сарын судалгаагаар Бангладеш улс нь бичиг үсэгт тайлагдах байдал, сургуулиудад хүйсийн тэгш байдал, хүн амын өсөлтийн сааруулалт зэрэгт ихээхэн ахиц дэвшил гаргажээ.

Гадаад холбоос

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Загвар:Link FA Загвар:Link FA