Нидерланд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Өөрчилж байна: so:Holland
б робот Нэмж байна: bi:Netherlands
Мөр 143: Мөр 143:
[[bg:Нидерландия]]
[[bg:Нидерландия]]
[[bh:एम्सटर्डम]]
[[bh:एम्सटर्डम]]
[[bi:Netherlands]]
[[bn:নেদারল্যান্ড্‌স]]
[[bn:নেদারল্যান্ড্‌স]]
[[bo:ཧོ་ལན།]]
[[bo:ཧོ་ལན།]]

02:50, 5 Есдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Нидерландын Вант Улс
Koninkrijk der Nederlanden (Голланд)
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Уриа: "Je maintiendrai" (Франц)
"Ik zal handhaven" (Голланд)
"Би бат зогсоно"
Төрийн дуулал: "Het Wilhelmus"
НийслэлАмстердам
Албан ёсны хэлГолланд хэл
Төр засагПарламентийн ардчилал ба Үндсэн Хуульт хаант засаг
• Хатан хаан
Беатрикс
• Ерөнхий сайд
Ян Петер Балкененде (Христийн Ардчилсан Уриалга)
Байгуулагдсан
• Тусгаар тогтносноо зарласан
1581 оны долдугаар сарын 26
• Хүлээн зөвшөөрөгдсөн
1648 оны нэгдүгээр сарын 30
• 1957 оны гуравдугаар сарын 25
Европын холбоонд элссэн
Газар нутаг
• Нийт
41,526 км2 (135)
• Усны эзлэх талбай (%)
18.41
Хүн ам
• Тооцоо
16,408,557 (61)
• Нягтаршил
475/км2 (25)
ХХИ0.953
маш өндөр · 9
Мөнгөний нэгжЕвро (EUR)
Цагийн бүсUTC+1
• Зуны цаг (ЗЦ)
+2
Утасны томьёо31
Домэйн нэр.nl

Нидерланд нь Нидерланд болон Карибын тэнгист орших Нидерландын Антилын арлууд, Арубагаас бүрдэх Нидерландын Вант Улсын Европт орших хэсэг нь юм. Нидерланд нь Баруун Европын, парламентийн ардчилсан үндсэн хуульт хаант засагтай улс болно. Тус улс хойд болон баруун талаараа Хойд тэнгисээр хүрээлэгдсэн ба өмнө зүгт Бельги, зүүн зүгт Германтай тус тус хиллэдэг.

Нидерландыг Голланд гэж дууддаг нь буруу юм. Учир нь Хойд Голланд болон Өмнөд Голланд нь Нидерландын 12 мужийн хоёр нь л төдий юм. Нидерланд нь олон улсын тавцанд идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг. Тус улс нь Европын Холбоо, НАТО, ЭЗХАХБ (OECD)-ыг үндэслэн байгуулагч гишүүдийн нэг юм. Түүнчлэн Киотогийн протоколд гарын үсэг зурсан. Нидерланд нь Бельги, Люксембургийн хамтаар Бенилюкс хэмээх эдийн засгийн холбоог бүрдүүлдэг. Тус улсад олон улсын таван шүүх байрладаг. Тухайлбал: Арбитрын байнгын шүүх, Олон улсын шүүх, Хуучин Югославын асуудлаархи олон улсын эрүүгийн шүүх, Олон улсын эрүүгийн шүүх, Ливаны асуудлаархи тусгай шүүх байрладаг. Эхний дөрвөн шүүх нь ЕХ-ны эрүүгийн цагдаагийн агентлаг болох Европолын хамт Гаагад байрладаг. Тийм учраас тус хотыг "дэлхийн хууль зүйн нийслэл" гэж нэрлэдэг ажээ."[1]

Киндердийк дэх салхин тээрмүүд

Нидерланд нь газарзүйн хувьд нам дор байрлалтай улс бөгөөд нийт нутаг дэвсгэрийнх нь 27% болон хүн амынх нь 60% далайн түвшнээс доор байдаг.[2][3] Ихээхэн нутаг дэвсгэрээ газрын нөхөн сэргээлтээр бий болгосон. Нидерландын ихээхэн хэсгийг Европын гурван томоохон голын адаг бүрдүүлдэг ба тэдгээр гол салаануудынхаа хамтаар Райн-Мойз-Шелдтийн дельта гэгддэг. Тус улсын зүүн өмнөд хэсэг дэх Арденнийн нуруу болон мөсөн галвын мөсөн голоор үүссэн төв хэсгийн намхан толгодыг тооцохгүй бол нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь маш хавтгай.

Нидерланд нь хүн ам шигүү суусан улс. Уламжлалт салхин тээрэм, алтанзул, бяслаг, модон ултай шаахай, гауда вааран эдлэл, унадаг дугуй, уламжлалт үнэт зүйл, сонгодог хүлцлээрээ алдартай. Хуучны парламентийн ардчилсан улс болох Нидерланд сүүлийн жилүүдэд мансууруулах бодис, биеэ үнэлэх явдал, ижил хүйстний гэрлэх эрх, эвтанази зэрэгт орчин үеийн либерал бодлого баримтлах болсон.

Нидерландын газрын зураг

Засаг захиргааны хуваарь

Далбаа Муж Нийслэл Хамгийн том хот Нутаг дэвсгэр (км²) Хүн ам[5] Нягтшил
(км² тутамд)
Дренте Ассен Ассен 2,641 486,197 184
Флеволанд Лелистад Альмере 1,417 374,424 264
Фрайсланд Лиуварден Лиуварден 3,341 642,209 192
Гельдерланд Арнхем Ниймеген 4,971 1,979,059 398
Гронинген Гронинген Гронинген 2,333 573,614 246
Лимбург Маастрихт Маастрихт 2,150 1,127,805 525
Хойд Брабант Хертогенбош Эйндховен 4,916 2,419,042 492
Хойд Голланд Хаарлем Амстердам 2,671 2,613,070 978
Оверийсел Цволле Эншеде 3,325 1,116,374 336
Утрехт Утрехт Утрехт 1,385 1,190,604 860
Зиланд Миддельбург Миддельбург 1,787 380,497 213
Өмнөд Голланд Гаага
(Хааг)
Роттердам 2,814 3,455,097 1228

Лавлах материал

  1. van Krieken, Peter J. (2005). The Hague: Legal Capital of the World. Cambridge University Press. ISBN 9067041858. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help), "1990-ээд онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Бутрос Бутрос-Гали Гаагыг дэлхийн хууль зүйн нийслэл гэж нэрлэж эхэлсэн"
  2. "The Netherlands: The land » Relief". Encyclopædia Britannica. Retrieved 2008-08-25.
  3. Rosenberg, Matt. "Polders and Dykes of the Netherlands". About.com : Geography. Retrieved 2008-08-23.
  4. "Regionale Kerncijfers Nederland" (in Dutch). Statistics Netherlands. 2007. Retrieved 2007-10-13.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  5. "Bevolking per regio naar leeftijd, geslacht en burgerlijke staat" (in Dutch). Statistics Netherlands. 2007. Retrieved 2007-10-13.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)

Гадаад холбоос

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.