Унгар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: ss:IHangareyi
б робот Нэмж байна: si:හන්ගේරියාව
Мөр 221: Мөр 221:
[[se:Uŋgár]]
[[se:Uŋgár]]
[[sh:Mađarska]]
[[sh:Mađarska]]
[[si:හන්ගේරියාව]]
[[simple:Hungary]]
[[simple:Hungary]]
[[sk:Maďarsko]]
[[sk:Maďarsko]]

22:34, 5 Есдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Бүгд Найрамдах Унгар Улс
Magyar Köztársaság (Унгар)
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: Himnusz ("Isten, áldd meg a magyart")
"Төрийн дуулал" ("Бурхан минь, унгарчуудыг ивээгээч")
НийслэлБудапешт
Албан ёсны хэлУнгар хэл (Magyar)
Төр засагПарламентийн бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Шмитт Пал
• Ерөнхий сайд
Орбан Виктор
Байгуулагдсан
• Унгар байгуулагдсан
896 он
• Вант улсын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн
1000 оны арванхоёрдугаар сар
• Одоогийн 3-р бүгд найрамдах улс
1989 оны аравдугаар сарын 23
• 2004 оны тавдугаар сарын 1
Европын холбоонд элссэн
Газар нутаг
• Нийт
93,030 км2 (109)
• Усны эзлэх талбай (%)
0.74
Хүн ам
• Тооцоо
10,041,000 (79)
• 2001 тооллого
10,198,315
• Нягтаршил
109/км2 (94)
ХХИ0.874
маш өндөр · 36
Мөнгөний нэгжУнгар форинт (HUF)
Цагийн бүсUTC+1
• Зуны цаг (ЗЦ)
+2
Утасны томьёо36
Домэйн нэр.hu


Унгар буюу Мажар албан ёсоор Бүгд Найрамдах Унгар Улс (Magyar Köztársaság) нь Төв Европын Карпатын сав газарт орших далайд гарцгүй улс юм. Тус улс Австри, Словак, Украйн, Румын, Серби, Хорват, Словентай хиллэдэг. Нийслэл нь Будапешт хот. Унгар ЭЗХАХБ (OECD), НАТО, Европын Холбооны гишүүн бөгөөд Шенгений хэлэлцээрт нэгдсэн улс юм. Албан ёсны хэл нь фин-угор хэлний бүлд хамаарах унгар хэл (мөн мажаар хэл ч гэдэг). Энэ нь Энэтхэг-Европ хэлний айд багтдаггүй Европын Холбооны дөрвөн албан ёсны хэлний нэг нь юм.

Кельт (МЭӨ 450 оноос хойш) болон Ромын (МЭӨ IX-IV зуун) үеэс хойш IX зууны сүүл үед мажаарчуудын удирдагч Арпаад Унгар улсыг үндэслэн байгуулсан бөгөөд түүний гуч I Иштван 1000 онд Ромоос илгээсэн титмийг зүүн хаан ширээнд суужээ. Унгарын Вант Улс дундаа бага сага тасалдалтай 946 жилийн турш оршин тогтносон. Зарим үед тус улс Өрнөдийн соёлын төвүүдийн нэг гэж тооцогдож байлаа. Энэ үеийн дараа коммунист эрин (1947-1989) залгаж авсан бөгөөд энэ үед гарсан 1956 оны Унгарын хувьсгал, 1989 онд Австритай залгаа хилээ нээсэн нь Зөвлөлтийн эвслийн бутралыг түргэсгэсэн зэрэг нь олон улсын анхаарлыг татсан юм. Одоо тус улс нь парламентийн бүгд найрамдах засаглалтай (1989 оноос хойш). Өнөөдөр Унгар улс өндөр орлоготой эдийн засаг[1] болсон бөгөд зарим эдийн засгийн үзүүлэлтээрээ бүсдээ тэргүүлдэг[2]. Тус улсын одоогийн зорилго нь ОУВС-гийн стандартаар (тус улсын ХХИ[3] дэлхийд 36-д орох бөгөөд улам бүр өссөөр байгаа билээ) хөгжингүй улс болоход оршино.

Унгар нь сүүлийн арван жилд дэлхийн хамгийн их жуулчид очдог 15 газрын нэг байсан[4][5]. Нийслэл Будапешт хот нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг гэж тооцогддог[6][7]. Тус улсад дэлхийн хоёрдахь том халуун нуур Хэвиц нуур, Төв Европын хамгийн том нуур Балатон нуур, Европ дахь хамгийн том байгалийн хээр байдаг.

Лавлах материал

Гадаад холбоос

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.