Иран: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: ace:Iran
б робот Өөрчилж байна: mzn:ایران
Мөр 175: Мөр 175:
[[mr:इराण]]
[[mr:इराण]]
[[ms:Iran]]
[[ms:Iran]]
[[mzn:ئيران]]
[[mzn:ایران]]
[[na:Iran]]
[[na:Iran]]
[[nah:Iran]]
[[nah:Iran]]

01:23, 7 Есдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Исламын Бүгд Найрамдах Иран Улс
جمهوری اسلامی ايران
Jomhūrī-ye Eslāmī-ye Īrān
Жомхури-е Эслами-е Иран
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Уриа: Esteqlāl, āzādī, jomhūrī-ye eslāmī (Перс хэл) "Тусгаар тогтнол, эрх чөлөө, Исламын орон"
Төрийн дуулал: Sorūd-e Mellī-e Īrān (Иран улсын төрийн дуулал)
НийслэлТегеран
Албан ёсны хэлПерс хэл
Орон нутгийн Азери, Курд хэл
Төр засагИсламын Бүгд Найрамдах Улс
• Дээд удирдагч
Аётолла Али Хаменеи
• Ерөнхийлөгч
Махмуд Ахмадинежад
Байгуулагдсан
• Мидиа
МЭӨ 625 он
• Сафавид династи (дахин байгуулагдсан)
1508 оны 5 сар
• Исламын Бүгд Найрамдах Улс байгуулагдсан
1979 оны 4 сарын 1
Газар нутаг
• Нийт
1,648,195 км2 (18)
• Усны эзлэх талбай (%)
0.7
Хүн ам
• Тооцоо
70,472,846 (17)
• 2007 тооллого
70,472,846
• Нягтаршил
42/км2 (163)
ХХИ0.759
өндөр · 94
Мөнгөний нэгжИран риал (ريال) (IRR)
Цагийн бүсUTC+3:30
• Зуны цаг (ЗЦ)
+4:30
Утасны томьёо98
Домэйн нэр.ir

Иран (Перс хэл:ايران), албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Иран Улс (Перс хэл: جمهوری اسلامی ايران), хуучнаар (1935 он хүртэл) Перс нь Евразийн төвд орших Персийн булангийн зүүн хойд хэсэгт орших улс юм. Иран гэсэн нэр нь Ари гэсэн үгтэй адил үндэстэй бөгөөд "Аричуудын нутаг" гэсэн утгатай.

Иран нь 1,648,195 км² газар нутагтай, үүгээрээ 18-д ордог бөгөөд хүн ам нь 70 сая гаруй. Евразийн төв хэсэгт орших тул геостратегийн хувьд чухал орон юм. Хойд талаараа Армен, Азербайжан, Туркменистан орнууд болон Каспийн тэнгис; зүүн талаараа Афганистан, Пакистан; өмнөд талаараа Персийн булан, Оманы булан; баруун талаараа Турк, Ирак улсуудтай хиллэдэг. Нийслэл Тегеран хот нь Ираны хамгийн том хот бөгөөд улс төр, соёл урлаг, худалдаа, аж үйлдвэрийн төв болдог. Иран бол газрын тос, байгалийн хий ихтэй бөгөөд үүгээрээ тухайн бүс нутагтаа нөлөөтэй байдаг.

Иранд дэлхийн хамгийн эртний иргэншлүүдийн нэг байдаг бөгөөд МЭӨ 4000 оны үеийн суурин газар олджээ. МЭӨ 625 онд анх Мидичүүд Ираныг нэгтгэж улс болгосон байна. Тэднийг залгамжилж 1000 гаруй жилийн турш Ахеменид, Партиа, Сассанид гэсэн Ираны гурван династи захирч байв. Олон зууны турш харийн дарлал, богино хугацаагаар л захирсан династинуудын дараа 1551 онд Сефевид династи Ираныг дахин нэгтгэж, тусгаар тогтнуулжээ. Энэ династи нь Исламын шашны Шийт урсгалыг дэмжиж байсан бөгөөд энэ нь Исламын түүхэнд маш чухал үйл явдал болсон байна. 1501 оноос 1979 оны Ираны хувьсгал хүртэл Иран нь бараг тасралтгүй хугацаагаар шах буюу эзэн хаанаар удирдуулсан хаант улс байжээ. 1979 оны 4 сарын 1-нд Иран нь албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Улс болсон ажээ.

Иран улс нь НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн (Non-Aligned Movement), Исламын зөвөлгөөний байгууллага (Organization of the Islamic Conference), ОПЕК гэсэн байгууллагуудыг үүсгэхэд оролцсон, анхны гишүүдийн нь нэг юм. 1979 оны Үндсэн Хууль дээр нь тулгуурласан Ираны улс төрийн систем нь олон тооны, төвөгтэй бүтэц бүхий удирдах албуудаас бүрдэнэ. Төрийн тэргүүн нь Дээд удирдагч (Supreme Leader). Албан ёсны шашин нь Исламын шашны Шийт урсгал бөгөөд албан ёсны хэл нь Перс хэл.

Гадаад холбоос

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Загвар:Link FA Загвар:Link FA