Олон Улсын Валютын Сан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Өөрчилж байна: cy:Cronfa Ariannol Ryngwladol
б робот Нэмж байна: pnb:انٹرنیشنل مونیٹری فنڈ
Мөр 63: Мөр 63:
[[no:Det internasjonale pengefondet]]
[[no:Det internasjonale pengefondet]]
[[pl:Międzynarodowy Fundusz Walutowy]]
[[pl:Międzynarodowy Fundusz Walutowy]]
[[pnb:انٹرنیشنل مونیٹری فنڈ]]
[[pt:Fundo Monetário Internacional]]
[[pt:Fundo Monetário Internacional]]
[[qu:Mamallaqtapura Qullqi Qullqa]]
[[qu:Mamallaqtapura Qullqi Qullqa]]

22:44, 8 Есдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Вашингтон хот дахь ОУВС-н төв байр

Олон Улсын Валютын Сан (Англи: International Monetary Fund, товчоор ОУВС) нь мөнгө болон валютын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой олон улсын хамтарсан мэргэжлийн байгууллага юм. Төв нь Америкийн Нэгдсэн Улсын нийслэл болох Вашингтон хотноо байрлах ба 2007 оны 1 сарын байдлаар 185 гишүүн орон байна.

Үүсэл

Валютын зах зээлийн тогтвортой байдлыг хангах гэх зэрэг зорилготойгоор 1944 оны 7 сард АНУ-ын Нью-Хэмпшир муж улсын Брэттон Вүдст нээгдсэн НҮБ-ын мөнгө санхүү, эдийн засгийн хурал дээр "Брэттон Вүдс хамтарсан тогтоол"-н үндсэн дээр дайны дараах сэргээн босголтын нэг алхам хэмээж Олон Улсын Сэргээн босголт Хөгжлийн Банктай (International Bank for Reconstruction and Development) хамт 1946 оны 3 сард, 21 улсын бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагджээ. 1947 онд ОУВС нь үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд НҮБ-тай хамтран ажиллах гэрээний дагуу НҮБ-ын дорх мэргэжлийн байгууллага болсон. Дэлхийн Банктай хамтран олон улсын мөнгөний бодлогын горим, ерөнхий дүрмийг тогтоодог. Үүсгэн байгуулахад Английн эдийн засагч Жон Мэйнард Кэйнс болон Америкийн улс төрч Харри Вайт нар онцгой үүрэг гүйцэтгэжээ. Кэйнс нь ОУВС-гийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байв.