Фернандо Торрес: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б робот Нэмж байна: cy:Fernando Torres
Мөр 167: Мөр 167:
[[ca:Fernando José Torres Sanz]]
[[ca:Fernando José Torres Sanz]]
[[cs:Fernando Torres]]
[[cs:Fernando Torres]]
[[cy:Fernando Torres]]
[[da:Fernando Torres]]
[[da:Fernando Torres]]
[[de:Fernando Torres]]
[[de:Fernando Torres]]

04:38, 13 Есдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Фернандо Торрес
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Фернандо Хосе Торрес Санс
Төрсөн огноо 1984 оны гуравдугаар сарын 20
Төрсөн газар Фуэнлабрада, Испани
Биеийн өндөр 1.85 метр
Тоглодог байрлал довтлогч
Клубын мэдээлэл
Одоогийн клуб Ливерпүүл
Дугаар 9
Тоглосон клубууд
Он Баг Тоглосон тоо
(Гоол)
2001-2007
2007-
Атлетико Мадрид
Ливерпүүл
214(82)
79(56)
Үндэсний шигшээ
2000
2001
2001
2001
2002
2002-2003
2003-
Испани (15 хүртлэх нас)
Испани (16 хүртлэх нас)
Испани (17 хүртлэх нас)
Испани (18 хүртлэх нас)
Испани (19 хүртлэх нас)
Испани (21 хүртлэх нас)
Испани
1(0)
9(11)
4(1)
1(1)
5(6)
10(3)
80(24)

‡ Шинэчилсэн нь
2010-07-12

Фернандо Хосе Торрес Санс (исп. Fernando Josй Torres Sanz, 1984 оны гуравдугаар сарын 20) нь Испаний хөлбөмбөгчин бөгөөд Премьер лигийн Ливепүүл клуб болон Испаний шигшээ багийн довтлогчоор тоглодог билээ.

Торрес Атлетико Мадрид клубээс гараагаа эхэлсэн ба Ла Лигт тус клубийн нэрийн өмнөөс 174 гараанд гарч 75 гоол оруулжээ. Сегунда (исп. Segunda Divisiуn) буюу хоёрдугаар лигт клубээ тоглож байх үед 40 тоглолтонд оролцож долоон гоол оруулж байв. 2007 онд Ливепүүлд алба хаших болсон бөгөөд Ливерпүүлд Роббие Фаулерийн 1995-96 оны улиралд 20 гоол оруулж байснаас хойшхи амжилтыг анхныхаа улиралд давтсан төдийгүй лигт оруулсан гоолын тоогоо хамгийн хурдан буюу 2009 оны арванхоёрдугаар сард 50 болгосон нь анхдагч болсон түүхтэй.

Испаний шигшээ багт 2003 онд Португалтай хийх тоглолтын өмнө дуудагдаж байлаа. Түүнээс хойш УЕФА Евро-2004, 2006 оны ДАШТ, УЕФА 2008 болон 2010 оны ДАШТ зэрэг томоохон тэмцээнүүдэд тоглосоор ирсэн билээ. УЕФА Евро-2004 тэмцээнд гоол оруулаагүй ч 2006 оны ДАШТ-д гурван гоол оруулсан юм. УЕФА Евро-2008 тэмцээнд хоёр гоол оруулсны нэгийг нь аваргын төлөөх Германы эсрэг тоглолтонд оруулж, 1-0 харьцаагаар багийнхныхаа хамт аваргалж байв. Тэр 2010 оны ДАШТ-д гоол оруулж чадаагүй ч Испаний түүхэнд анх удаагаа Дэлхийн цомыг авчирсан баатруудын нэг болсон билээ.

Бага нас

Мадридын дагуул хот Фуэнлабрадад төрж өссөн бөгөөд балчир байхаасаа л өвөөгөөсөө салдаггүй байжээ. Торресын эцэг, эх ажлын боломж бололцооноос шалтгаалж хүүгээ өндөр настай Парке өвөөгөөр нь харуулах болсноос хойш Торрес өвөөгийнхөө нэгэн адил хөлбөмбөгийг туйлаас их сонирхдог болж таван настайгаасаа тоглох болсон юм. Торресийн хайртай клуб нь өвөөтэй адил Атлетико Мадрид байв. Торрес долоо нас хүртлээ хүүхдийн багт хаалгачаар тоглож байгаад довтлогчоор тоглох болсон байна. 1995 онд 11 настайпаа Атлетико Мадридын өсвөрийн багт тоглох болсон нь өөрийн нь томоохон алхам байв.

Клуб

Атлетико Мадрид

1998 онд өсвөрийн лигийн тэмцээнд түрүүлснийхээ дараа Испаний 15 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Nike-ийн цомын тэмцээнд мөн л түрүүлэв. Энэ үед шилдэг тоглолтыг үзүүлсэн Торрес насныхаа ангиллын Европын Шилдэг тоглогчийн санал асуулгад өрсөлдсөн гэдэг. 1999 онд 15 настайдаа Атлетико клубтэй мэргэжлийн анхны гэрээгээ байгуулсан жилээ өсвөрийн багт тоглож байгаад 16 нас хүрэнгүүтээ насанд хүрэгчдийн дээд лигийн рүү шилжжээ. 2000-01 оны улирал түүний хувьд шаантны ясны цууралттайгаар бүтэл муутай байв. Оны төгсгөлд арай гэж бэртэл нь илааршсан ч гараанд гарч чадахгүй байсаар 2001 оны тавдугаар 27-нд Висенте Кальдерон цэнгэлдэхдээ анхны тоглолтоо хийсэн юм. Долоо хоногийн дараа Альбасете клубтэй хийсэн тоглолтонд анхны гоолоо оруулав. Тэр жил Атлетико Ла лигээс унасан юм.

2002-03 оны улиралд Ла Лигт эргэн гарч ирсэн багийнхаа бүрэлдэхүүнд Торрес 29 удаа гараанд гарч 13 гоол хийсэн бөгөөд Атлетико 11 байрт жагсчээ. 2003-04 оны Ла лиг түүний хоёр дахь л улирал байсан ба 35 тоглолтонд оролцож 19 гоол оруулж лигийн мэргэн буучдын гуравдугаарт оров. Багийн гол нуруу болсон Торресийг 19 настайд ахлагч болгожээ. Лигтээ долдугаар байр эзэлсэн тэд УЕФА-гийн Цомын тэмцээнд орох аз дутсан ч 2004 оны УЕФА-гийн Интертото Цомын тэмцээнд оролцох эрх авсан нь Торресийн хувьд Европын дарийн утаа үнэрлэсэн анхны том тэмцээн байв. Тус тэмцээнд Торрес хоёр гоол оруулж баг нь дөрөвдүгээр үе хүртэл амжилттай тоглосон байна. 2005 онд Премьер лигт аваргалсан Челси Торресийг сонирхож эхэлсэн ч Атлетикогийн ерөнхийлөгч Энрике Сересо гэрээ байгуулахаас эрс татгалзаж байв.

Торресийг 2006 оны ДАШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнд багтсаны дараахан буюу 2005-06 оны улирлын төгсгөлд Челси дахин гэрээ байгуулахаар хөөцөлдсөн ч болсонгүй. 2006-07 оны улиралд Торрес 14 гоол оруулаад байлаа. Английн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ливерпүүл клубийн наймааны гол бай Атлетик рүү чиглэж, Торресийг Луис Гарсиагаар баг сэлгэн 20 сая фунт стерлингийн гэрээ байгуулахаар Сересотой удаан хугацаанд ярилцсаар, Торресийг байрыг орлож чадах Диего Форланыг Атлетико эгнээндээ элсүүлснээр шийдэгдсэн юм. Торрес ийнхүү Ливерпүүл рүү 20 сая фунтээр очсон бол Ливерпүүлээс Луис Гарсиа 25 саяар очжээ.

Хувийн амьдрал

Торрес Олалла Доминик Листе хэмээх бүсгүйтэй 2001 оноос үерхэж байгаад 2009 оны тавдугаар сарын 27-нд гэр бүл болсон бөгөөд 2009 оны долоодугаар сарын 8-нд Нора нэртэй бяцхан охинтой болжээ.[1][2] Тэр нутгийнхаа Галзуу хүний дуу исп. El Canto del Loco нэртэй рок хамтлагийн клипэнд тоглоод амжсан ба тус хамтлагийн дуучин Денни Мартин Торресийн хамгийн дотно анд нь ажээ.[3] Мөн 2005 онд Torrente 3: El protector нэртэй инээдмийн кинонд өөрийн дүрийг бүтээсэн[4] ба 2009 онд Torres: El Niсo: My Story нэртэй номоо хэвүүлсэн байна.[5]

Үзүүлэлтүүд

Клуб

2010 оны дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар.
Клуб Улирад Лиг Цом Лигийн цом Европ Бүгд
Гараа Гоод Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Атлетико Мадрид 2000–01, Сегунда[6][7] 4 1 2 0 - - 0 0 6 1
2001–02, Сегунда[8][9] 36 6 1 1 - - 0 0 37 7
2002–03[10][11] 29 13 2 1 - - 3 0 31 14
2003–04[12][13] 35 19 5 2 - - 3 0 40 21
2004–05[14][15][16] 38 16 6 2 - - 5 2 49 20
2005–06[17][18] 36 13 4 0 - - 0 0 40 13
2006–07[19][20] 36 14 4 1 - - 0 0 40 15
Испани 214 82 24 7 - - 11 2 249 91
Ливерпүүл 2007–08[21] 33 24 1 0 1 3 11 6 46 33
2008–09[22] 24 14 3 1 2 0 9 2 38 17
2009–10[23] 22 18 2 0 0 0 8 4 32 22
Англи 79 56 6 1 3 3 28 12 116 72
Нийт 293 138 30 8 3 3 39 14 365 163

Шигшээ багийн гараа

Евро-2008 тэмцээний шигшээ тоглолтын баатар, Испаний шигшээ багийн довтлогч Торрес
2010 оны 07 сарын 12-ны байдлаар.
Шигшээ баг Улирал Нөхөрсөг Тоглолт Бүгд
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Испани 2003–04[24] 5 1 5 0 10 1
2004–05[25] 4 1 6 1 10 2
2005–06[25] 6 1 9 9 15 10
2006–07[26] 2 0 6 1 8 1
2007–08[26] 5 0 7 3 12 3
2008–09[27] 2 2 10 3 12 5
2009–10[27] 3 2 7 0 10 2
2010–11[27] 0 0 3 0 3 0
Нийт 27 7 53 17 80 24


Шагналууд

Атлетико Мадрид

  • Сегунда: 2001–02[28]

Шигшээ баг

Эшлэл

  1. "Football is a funny ol game". The Sun. 2008-04-15. Retrieved 2009-01-13.
  2. Galaz, Mбbel (2009-05-28). "Se casa Fernando Torres". El Paнs (in Spanish). Retrieved 2009-05-28.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  3. "Dani Martнn" (in Spanish). Fernando Torres. 2005-09-30. Retrieved 2010-06-20.{{cite news}}: CS1 maint: unrecognized language (link)
  4. "Full cast and crew for Torrente 3: El protector". Internet Movie Database. Retrieved 2010-06-20.
  5. Wilson, Simon (2009-10-22). "El Nino: My Story". ESPNsoccernet. Retrieved 2009-12-17.
  6. "Temporada 2000/01 - Liga 2Ө Divisiуn (primer equipo)" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  7. "Temporada 2000/01 - Copa Del Rey" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  8. "Temporada 2001/02 - Liga 2ӨDivisiуn" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  9. "Temporada 2001/02 - Copa del Rey" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  10. "Temporada 2002/03 - Liga 1Ө Divisiуn" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  11. "Temporada 2002/03 - Copa del Rey" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  12. "Temporada 2003/04 - Liga 1Ө Divisiуn" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  13. "Temporada 2003/04 - Copa del Rey" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  14. "Temporada 2004/05 - Liga 1Ө Divisiуn" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  15. "Temporada 2004/05 - Copa del Rey" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  16. "Temporada 2004/05 - Intertoto" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  17. "Temporada 2005/06 - Liga 1Ө Divisiуn" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  18. "Temporada 2005/06 - Copa del Rey" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  19. "Temporada 2006/07 - Liga 1Ө Divisiуn" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  20. "Temporada 2006/07 - Copa del Rey" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  21. "Liverpool 2007/2008 player appearances". Soccerbase. Retrieved 2008-11-17.
  22. "Liverpool 2008/2009 player appearances". Soccerbase. Retrieved 2008-11-17.
  23. "Liverpool 2009/2010 player appearances". Soccerbase. Retrieved 2010-01-12.
  24. "Temporada 2002/04 - Selecciуn Espaсola" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  25. 25.0 25.1 "Temporada 2004/06 - Selecciуn Espaсola" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  26. 26.0 26.1 "Temporada 2006/08 - Selecciуn Espaсola" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  27. 27.0 27.1 27.2 "Temporada 2008/10 - Selecciуn espaсola" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)
  28. 28.0 28.1 28.2 28.3 "Palmarйs" (in Spanish). Fernando Torres. Retrieved 2008-11-17.{{cite web}}: CS1 maint: unrecognized language (link)

Холбоос