Аргун: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
Мөр 45: Мөр 45:
Гэвч эдгээр хүчин чармайлт дэндүү бага, дэндүү хожимдсон ажил болсон. 1291.05.18-д мамлюкууд Сэн-Жан-д'Акрыг эзэлжээ.
Гэвч эдгээр хүчин чармайлт дэндүү бага, дэндүү хожимдсон ажил болсон. 1291.05.18-д мамлюкууд Сэн-Жан-д'Акрыг эзэлжээ.


1291 оны 8-р сард Николас Аргунд захидал бичиж, түүнд I Эдвардын Ариун газрыг эргүүлэн авах загалмайтны дайнд мордох гэж буй төлөвлөгөөг мэдээлж, загалмайтнууд зөвхөн монголчуудын "хүчирхэг гар"-ын тусламжтай амжилт олно гэж мэдэгджээ.<ref>Schein, p.809</ref> Nicolas repeated an oft-told theme of the Crusader communications to the Mongols, asking Arghun to receive baptism and to march against the Mamluks.<ref>Jackson, p.169</ref> Гэвч Аргун өөрөө 1291.03.10-д нас барсан байсан бөгөөд IV Николас өөрөө 1292 оны 3-р сард мөн нас барснаар тэдний хамтын ажиллагаа явуулах оролдлого эцэс болжээ.<ref>Runciman, p.412</ref>
1291 оны 8-р сард Николас Аргунд захидал бичиж, түүнд I Эдвардын Ариун газрыг эргүүлэн авах загалмайтны дайнд мордох гэж буй төлөвлөгөөг мэдээлж, загалмайтнууд зөвхөн монголчуудын "хүчирхэг гар"-ын тусламжтай амжилт олно гэж мэдэгджээ.<ref>Schein, p.809</ref> Николас загалмайтны үргэлж хийдэг заншлын дагуу Аргуныг угаалга үйлдэн, мамлюкуудын эсрэг цэргээ хөдөлгөхийг хүсчээ.<ref>Jackson, p.169</ref> Гэвч Аргун өөрөө 1291.03.10-д нас барсан байсан бөгөөд IV Николас өөрөө 1292 оны 3-р сард мөн нас барснаар тэдний хамтын ажиллагаа явуулах оролдлого эцэс болжээ.<ref>Runciman, p.412</ref>


I Эдвард Аргуны залгамжлагч [[Гайхату]]д 1292 онд [[Жөффри дө Лангли]]йг элчээр илгээсэн боловч зөвхөн Аргуны хүү Газаны үед л харилцаа сэргэжээ.
I Эдвард Аргуны залгамжлагч [[Гайхату]]д 1292 онд [[Жөффри дө Лангли]]йг элчээр илгээсэн боловч зөвхөн Аргуны хүү Газаны үед л харилцаа сэргэжээ.

04:45, 18 Есдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Аргун өөрийн хүү Газаныг тэврэн эзэн хааны шүхэр дор зогсож байна. Хажууд нь Аргуны эцэг Абаха морьтой байна. Рашид ад-Дин, XIV зууны эхэн үе.

Аргун хан (1258-1291 оны гуравдугаар сарын 7[1]) 1284-1291 онд Монголын Эзэнт Гүрний нэг хэсэг Ил Хан улсын дөрөвдэх удирдагч байлаа. Тэрбээр Абаха ханы хүү бөгөөд эцгийнхээ нэгэн адил Буддын шашны чин сүжигтэн (хэдийгээр Христ шашныг дэмждэг байсан ч) байлаа. Тэрбээр Ариун Газрын Лалын шашинтнуудын эсрэг Франц-Монголын эвсэл байгуулах бүтэл муутай оролдлого хийн Европ руу хэд хэдэн удаа элч илгээж байснаараа алдартай. Аргун мөн Хубилай хаанаас шинэ эхнэр хүсч байжээ. Аргунд залуу гүнж Хөхөчинг хүргэж өгөх даалгаврыг Марко Поло авч Ази тивийг хөндлөн туулж Ил Хан улсад хүрсэн байна. Хөхөчинг ирэхээс өмнө Аргун нас барсан тул гүнж Аргуны хүү Газантай суужээ.

Намтар

Аргуны гэргий Булуган хатан бөгөөд Газаныг (энд эх нь хөхүүлж байгаагаар дүрсэлсэн) төрүүлжээ. Рашид ад-Дин, XIV зууны эхэн.

Аргун Абаха хан ба түүний Христ шашинт гэргий Хаймаш хатнаас төрсөн. Аргун өөрөө олон эхнэртэй байсан бөгөөд хамгийн хайртай эхнэр нь Булуган байлаа. Булуган Аргуны хоёр хүү Газан, Өлзийт нарыг төрүүлсэн. Хоёр хүү нь хоёулаа Аргуныг залгамжилсан бөгөөд улмаар Лалын шашинд орцгоожээ. Аргун Өлзийтийг төрөхөд нь Христ шашны ёсоор угаалга үйлдүүлж, Пап лам IV Николасын нэрээр Николас хэмээх нэр өгчээ.[2] Доминиканы миссионер Монтекрочегийн Риколдо Аргун бол "хамгийн адгийн хорлонтой этгээд, гэлээ ч гэсэн тэр Христүүдийн анд нөхөр билээ" гэж бичиж байв.[3]

Аргуны эмэгтэй дүү нарын нэг Өлжалх Гүржийн ван III Вахтангийн гэргий болсон.[4]

Аргун Буддын шашинтан байсан боловч ихэнх Монголчуудын нэгэн адилаар бүх шашин шүтлэгт хүлцэнгүй хандаж, тэр байтугай Лалын шашинтнуудад Кораны хуулиараа хэргээ шүүхийг хүртэл зөвшөөрч байв. Түүний сангийн сайд Саад ад давла еврей гаралтай хүн байлаа. Саад Ил Хан улсын Монгол цэргийн удирдагчдын эрх мэдлээ урвуулан ашиглах явдалтай эрчтэй тэмцэх замаар засгийн газарт дэг журмыг үр дүнтэй сэргээн тогтоожээ.[5]

Зөрчил мөргөлдөөн

Аргуны хаанчлалын үе харьцангуй тайван байсан бөгөөд бусад Монголчуудтайгаа цөөхөн удаа л зөрчилдөн тулалджээ. Тэрбээр Хорасанд Цагадайн ханлигийн эсрэг богино хугацааны дайн хийсэн. 1289-1290 онд тэрбээр Ойрадын эмир Наурузын үймээнийг дарж, Наурузыг Трансоксони руу дутаалгаж байв.

1290 онд тэрбээр Тулабугагаар удирдуулсан Алтан Ордын цэргийг Кавказын хавиас үлдэн хөөсөн юм.

Аргуны хаанчлалын хугацаанд Египетийн Мамлюкууд Сирид эрх мэдлээ тасралтгүй бэхжүүлж, Мамлюк Султан Калавун Загалмайтнуудын нутаг дэвсгэрийг эргүүлэн авсан бөгөөд эдний зарим нь, тухайлбал Триполи Монголчуудын вассал улс байлаа. Мамлюкууд 1285 онд Маргатын хойд цайзыг, 1287 онд Латтакиг эзлэн авч, 1289 онд Триполийг буулган авчээ.[6]

Христийн шашинт улсуудтай харилцаж байсан нь

Аргун нь нийтлэг дайсан Египетийн Мамлюкуудын эсрэг Европчуудтай Франц-Монголын эвсэл байгуулахыг зорьж байсан олон Монгол удирдагчийн нэг байлаа. Аргун тэр ч байтугай Иерусалемийг эзлэн авдаг л юм бол угаалга үйлдэнэ гэж амлаж байв. Гэвч XIII зууны эцэс гэхэд Баруун Европ уналтанд орсон загалмайтны аян дайныг сонирхохоо больсон байсан тул Аргуны элч довтолгож байсан нь үр дүнгүй өнгөрч байв.[7]

Пап ламд илгээсэн анхны элч

1285 онд Аргун Пап лам IV Онориуст элчээр захидал өгүүлжээ. Энэхүү захидлын латин орчуулга нь Ватиканд хадгалагддаг.[8][9] Аргуны захидалд түүний гэр бүл Христ шашинтай ямар холбоотойг дурдаж, Лалын шашинтны газар нутгийг хамтын хүчээр эзлэн авахыг санал болгожээ:[10]

"Сири, Египет хэмээх Лалын шашинт орнууд та бидний хооронд оршиж байна, бид тэднийг бүслэн, хаах ("estrengebimus") болно. Бид та нарыг Египет рүү цэргээ илгээхийг хүсч элч илгээнэ. Ингэснээр бид нэг талаас нь, та нар нөгөө талаас нь гарамгай дайчдаараа тэднийг эзлэн авч чадна. Үүнийг хэзээ гүйцэлдүүлэхийг найдвартай элч ирүүлж бидэнд мэдэгдэнэ үү. Бид Ертөнцийн Эзэн, Пап лам, Их Хааны тусламжтай Сарацинчуудыг үлдэн хөөнө."

Аргунаас Ватиканы IV Онориуст явуулсан захидлаас[11]

Филип болон Эдвард вангуудад илгээсэн захидлууд

Аргуны элч Раббан Бар Саума Марко Полог Азиас Европт эргэн ирэхээс хавьгүй өмнө дорно зүгийн Бээжин хотоос өрнө зүгийн Ром, Парис, Бордо хүртэл аялж, тухайн үеийн гол удирдагчидтай уулзжээ.

Захидалдаа хариу аваагүй Аргун 1287 онд Европын удирдагчид руу Нестор шашинт хятад лам Раббан Бар Саумаар толгойлуулсан элч төлөөлөгчдийг илгээлээ. Эдгээр элч төлөөлөгч Ойрхи Дорнод дахь Лалын шашинтнуудтай тулалдаж, Иерусалем хотыг эзлэн авах цэргийн эвсэл байгуулах зорилготой байв.[8] Аргун захидалдаа нааштай боловч бүрхэг хариу авчээ. Саума 1288 онд Пап лам IV Николас, Английн I Эдвард, Францын Гоо Филип нарын нааштай хариу захидлуудыг аван буцсан.[12]

Гуравдахь удаагийн илгээлт

1289 онд Аргунаас Гоо Филипэд явуулсан захидал. Энэ захидал Уйгур бичгээр бичигдсэн бөгөөд танилцуулга хэсэгтэй юм. Энэ захидлыг Францын ванд Гизолфегийн Бускарел дамжуулан өгчээ. Тамга нь хятад бичгээр бичигдсэн Их Хааны тамга юм. Тамган дээр: "Төр улсыг баригч, түмэн олныг түвшрүүлэгчийн тамга" гэсэн бичиг байна. Цаасыг нь Солонгост гар аргаар үйлджээ. 182x25 см. French National Archives.[13]

1289 онд Аргун Европ руу гурав дахь удаагаа элч илгээхдээ Персэд суурьшсан Генуягийн иргэн Гизолфегийн Бускарелийг илгээжээ. Түүний гол зорилго нь загалмайтан, монголчууд нэгдэж ажиллагаа явуулах өдрийг товлоход оршиж байв. Загалмайтнууд Сэн-Жан-д'Акрт буунгуут Аргун цэргээ хөдөлгөжээ. Бускарел Ромд 1289 оны 7-р сарын 15-наас 9-р сарын 30 хүртэл, Парист 1289 оны 11-12-р сард тус тус байв. Тэрээр Аргуны захидлыг Филип лө Бэлд гардуулжээ. Тус захидлаар Филипийн захидал болон амлалтад хариу өгч, Иерусалимыг шагнал болгон өгөхөөр санал болгож, довтолгоог 1290 оны өвлөөс 1291 оны хавар хүртэл өөрчлөн товлохоор оролдсон:[14]

Бускарелло Монголын хаан загалмайтнуудад шаардлагатай бүх хангамжийн зүйлсийг, үүний дотор 30.000 адуу бэлдэнэ гэдгийг дуулгажээ.[15] Дараа нь Бускарел Англи руу Аргуны захидлыг I Эдвардад өргөн барив. Тэрээр Лондонд 1290.01.15-д ирэв. Энэ захидалд Эдвардын өгсөн хариу сайтар хадгалагдсан байдаг. Тэрээр төлөвлөгөөг маш сонирхсон боловч яг хэрэгжүүлэх тал дээр зайлсхийсэн хариу өгч, Пап лам руу булзааруулжээ.[16]

Дайралтын тэнгисийн хүчинг бүрдүүлсэн нь

1290 онд Аргун Багдадад хөлөг онгоц барих хөтөлбөр эхлүүлж, Мамлюкийн Улаан тэнгис дэх арилжаа худалдаанд саад учруулахыг зорьж байв. Генуячууд хөлөг онгоц барихад туслах зорилгоор 800 мужаан, далайчнаас бүрдсэн баг илгээв. Мөн арбалетчдын нэг баг илгээсэн. Гэвч Генуягийн засгийн газар эцэстээ тус төлөвлөгөөг татгалзаж, Персийн булангийн Басра боомтод Генуячуудын дунд тулалдаан зөрчил гарснаар энэ ажиллагаа бүтэлгүй болжээ.[17][18]

Дөрөв дэх илгээлт

Аргун 1290 онд Европын хаад руу Андрей Заган (Цагаан)-аар тэргүүтэй, Гизолфегийн Бускарел, Сахадин нэр нэгэн христ шүтлэгтнээс бүрдсэн элч илгээю.[19]

1291 онд Пап лам IV Николас шинэ загалмайтны аян дайн зарлаж, Аргун, Армений II Хэтум, жакобит, этиоп, гүржүүдтэй хэлэлцээр хийв. 1291.01.05-д Николас бүх христ шашинтанд хандан Ариун газрыг аврах мөргөл үйлдэж, Английн I Эдвардын араас загалмайтны аян дайнд мордохыг христ шашинтнуудад уриалж эхлэв.[20]

Гэвч эдгээр хүчин чармайлт дэндүү бага, дэндүү хожимдсон ажил болсон. 1291.05.18-д мамлюкууд Сэн-Жан-д'Акрыг эзэлжээ.

1291 оны 8-р сард Николас Аргунд захидал бичиж, түүнд I Эдвардын Ариун газрыг эргүүлэн авах загалмайтны дайнд мордох гэж буй төлөвлөгөөг мэдээлж, загалмайтнууд зөвхөн монголчуудын "хүчирхэг гар"-ын тусламжтай амжилт олно гэж мэдэгджээ.[21] Николас загалмайтны үргэлж хийдэг заншлын дагуу Аргуныг угаалга үйлдэн, мамлюкуудын эсрэг цэргээ хөдөлгөхийг хүсчээ.[22] Гэвч Аргун өөрөө 1291.03.10-д нас барсан байсан бөгөөд IV Николас өөрөө 1292 оны 3-р сард мөн нас барснаар тэдний хамтын ажиллагаа явуулах оролдлого эцэс болжээ.[23]

I Эдвард Аргуны залгамжлагч Гайхатуд 1292 онд Жөффри дө Ланглийг элчээр илгээсэн боловч зөвхөн Аргуны хүү Газаны үед л харилцаа сэргэжээ.

Нас барсан нь

Аргун 1291.03.07-д нас барж[1], түүний дүү Гайхату залгамжлав.

XIII зуунд Өрнөдөд Монгол нэр моодонд орж, Италид төрсөн олон хүүхэд Монгол хаадын нэрээр нэрлэгдэж байв. Тухайлбал: Can Grande ("Их хаан"), Alaone (Хулагу), Argone (Аргун), Cassano (Газан).[24]

Марко Поло

Аргун Марко Полод 23 жилийн дараа Венецдээ эргэн очих боломжийг бүрдүүлжээ. Аргун хайртай хатан Болганагаа алдсаныхаа дараа Хубилай хаанаас Болганы хамаатнаас шинэ бэр буулгаж өгөхийг хүсжээ. Ингээд 17 настай Хөхөчинг Аргуны хатан болгохоор сонгон, Марко Полод түүнийг далай тэнгис, хуурай газраа бараа болон аваачиж, өгөх даалгавар өгчээ. Ийнхүү Монголын хөлөг онгоц Энэтхэгийн далайгаар Персийг зорин хөдөлсөн байна. Энэ аялал хоёр жил үргэлжилж, энэ хооронд Аргун нас барсан тул Хөхөчин Аргуны хүү Газантай суужээ.

Тэмдэглэл

  1. 1.0 1.1 "He died on March 7, 1291." Steppes, p. 376
  2. "Arghun had one of his sons baptized, Khordabandah, the future Oljaitu, and in the Pope's honour, went as far as giving him the name Nicholas", Histoire de l'Empire Mongol, Jean-Paul Roux, p.408
  3. Jackson, p.176
  4. Grousset, p.846
  5. Mantran, Robert (Fossier, Robert, ed.) "A Turkish or Mongolian Islam" in The Cambridge Illustrated History of the Middle Ages: 1250-1520, p. 298
  6. Tyerman, p.817
  7. Prawdin, p. 372. "Argun revived the idea of an alliance with the West, and envoys from the Ilkhans once more visited European courts. He promised the Christians the Holy Land, and declared that as soon as they had conquered Jerusalem he would have himself baptised there. The Pope sent the envoys on to Philip the Fair of France and to Edward I of England. But the mission was fruitless. Western Europe was no longer interested in crusading adventures.
  8. 8.0 8.1 Runciman, p.398
  9. "This Arghon loved the Christians very much, and several times asked to the Pope and the king of France how they could together destroy all the Sarazins" - Le Templier de Tyr - French original:"Cestu Argon ama mout les crestiens et plusors fois manda au pape et au roy de France trayter coment yaus et luy puissent de tout les Sarazins destruire" Guillame de Tyr (William of Tyre) "Historia rerum in partibus transmarinis gestarum" #591
  10. The Crusades Through Arab Eyes p. 254: Arghun, grandon of Hulagu, "had resurrected the most cherished dream of his predecessors: to form an alliance with the Occidentals and thus to trap the Mamluk sultanate in a pincer movement. Regular contacts were established between Tabriz and Rome with a view to organizing a joint expedition, or at least a concerted one."
  11. "Histoires des Croisades III", Rene Grousset, p700
  12. Boyle, in Camb. Hist. Iran V, pp. 370-71; Budge, pp. 165-97. Source
  13. Grands Documents de l'Histoire de France, Archives Nationales de France, p.38, 2007.
  14. Runciman, p.401
  15. Jean Richard, p.468
  16. "Histoire des Croisades III", p.713, Rene Grousset.
  17. "Only a contingent of 800 Genoese arrived, whom he (Arghun) employed in 1290 in building shipd at Baghdad, with a view to harassing Egyptian commerce at the southern approaches to the Red Sea", p.169, Peter Jackson, The Mongols and the West
  18. Jean Richard, p.468
  19. Runciman, p.402
  20. Dailliez, p.324-325
  21. Schein, p.809
  22. Jackson, p.169
  23. Runciman, p.412
  24. Peter Jackson, The Mongols and the West, p.315

Лавлах материал

  • Guillaume de Tyr (circa 1300). History of Deeds Done Beyond the Sea, Online (Original French).
  • "The Monks of Kublai Khan Emperor of China", Sir E. A. Wallis Budge. Online
  • Dailliez, Laurent (1972). Les Templiers (in French). Editions Perrin. ISBN 2-262-02006-X.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)
  • Foltz, Richard (2000). "Religions of the Silk Road : overland trade and cultural exchange from antiquity to the fifteenth century". New York: St. Martin's Griffin. ISBN 0-312-23338-8.
  • Grousset, René (1935). Histoire des Croisades III, 1188-1291 (in French). Editions Perrin. ISBN 2-262-02569-X.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)
  • Grousset, Rene, The Empire of the Steppes: a History of Central Asia, Naomi Walford, (tr.), New Brunswick, NJ: Rutgers University Press, 1970.
  • Jackson, Peter (2005). The Mongols and the West: 1221-1410. Longman. ISBN 978-0582368965.
  • Lebédel, Claude (2006). Les Croisades, origines et conséquences (in French). Editions Ouest-France. ISBN 2737341361.{{cite book}}: CS1 maint: unrecognized language (link)
  • Maalouf, Amin (1984). The Crusades Through Arab Eyes. New York: Schocken Books. ISBN 0-8052-0898-4.
  • Prawdin, Michael (pseudonym for Charol, Michael) (1940/1961). Mongol Empire. Collier-Macmillan Canada. ISBN 1412805198. {{cite book}}: Check date values in: |date= (help)CS1 maint: multiple names: authors list (link)
  • Richard, Jean (1996). Histoire des Croisades. Fayard. ISBN 2-213-59787-1.
  • Runciman, Steven (1987 (first published in 1952-1954)). A history of the Crusades 3. Penguin Books. ISBN 9780140137057. {{cite book}}: Check date values in: |date= (help)
  • Schein, Sylvia (October 1979). "Gesta Dei per Mongolos 1300. The Genesis of a Non-Event". The English Historical Review. 94 (373): 805–819. doi:10.1093/ehr/XCIV.CCCLXXIII.805. {{cite journal}}: Unknown parameter |month= ignored (help)CS1 maint: date and year (link)
  • Tyerman, Christopher (2006). God's War: A New History of the Crusades. Harvard University Press. ISBN 0674023870.

Гадаад холбоос

Өмнөх
Тэгүдэр
Ил Ханы хаан
1284–1291
Дараах
Гайхату