Хорват: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: koi:Хöрватска
б робот Өөрчилж байна: tl:Krowasya
Мөр 251: Мөр 251:
[[th:ประเทศโครเอเชีย]]
[[th:ประเทศโครเอเชีย]]
[[tk:Horwatiýa]]
[[tk:Horwatiýa]]
[[tl:Croatia]]
[[tl:Krowasya]]
[[tr:Hırvatistan]]
[[tr:Hırvatistan]]
[[tt:Хорватия]]
[[tt:Хорватия]]

00:03, 14 Арваннэгдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Бүгд Найрамдах Хорват Улс
Republika Hrvatska
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: Lijepa naša domovino
"Манай үзэсгэлэнт эх орон"
НийслэлЗагреб
Албан ёсны хэлХорват хэл1
Төр засагПарламентийн бүгд найрамдах улс
Степан Месич
Иво Санадер
Лука Бебич
Байгуулагдсан
• Байгуулагдсан
7-р зууны эхний хагас
• Дундад зууны үеийн Хорватын вант улс
852 оны 3 сарын 4
• Ромын папаар хүлээн зөвшөөрөгдсөн
879 оны 5 сарын 21
• Хаант улс болсон
925
• Унгартай нэгдсэн улс болсон
1102
• Хабсбургийн эзэнт улсын бүрэлдэхүүнд орсон
1527 оны 1 сарын 1
1918 оны 10 сарын 29
• Югославыг үүсгэн байгуулалцаж, нэгдэн орсон
1918 оны 12 сарын 1
• Тусгаар тогтнолоо зарласанdasdas
1991 оны 6 сарын 25
Газар нутаг
• Нийт
56,542 км2 (126)
• Усны эзлэх талбай (%)
0.2
Хүн ам
• Тооцоо
4,453,500[1] (114)
• 2001 тооллого
4,437,460
• Нягтаршил
81/км2 (115)
ХХИ0.862
маш өндөр · 45
Мөнгөний нэгжКуна (HRK)
Цагийн бүсUTC+1
• Зуны цаг (ЗЦ)
+2
Утасны томьёо385
Домэйн нэр.hr
1 Истрийн хойгт итали хэл, мөн бусад үндэстний цөөнхүүд амьдардаг хэсэгт тухайн хэлүүд (Серби, унгар, чех, словак гэх мэт) хэрэглэгддэг.

Хорватын Бүгд Найрамдах Улс (хор. Republika Hrvatska) буюу Хорват нь Зүүн Европын Балканы хойгт орших бүгд найрамдах улс юм. Баруун талаараа Словени, хойд талаараа Унгар, зүүн талаараа Босни ба Херцеговина, Серби улсуудтай хиллэнэ. Өмнө талд нь Адриатын тэнгис орших бөгөөд Дубровник нь зүүн талаараа Монтенегротой хиллэдэг. Нийслэл нь Загреб.

1991 онд Югославын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарласан улс юм.

Түүх

Үндсэн өгүүлэл: Хорватын түүх

7-р зуунд хорватууд одоогийн нутагтаа суурьшжээ. Тэр үеэс 2 гүнлиг оршин тогтнож байсан юм. 9-р зуунд хойд, баруун талаасаа Франк, өмнө, зүүн талаараа Византын довтолгоонд өртөх болсон бөгөөд Их Карлын аян дайнаар нэг хэсэг Франкийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж, католик шашинг хүлээн авсан байна. Тус улсын анхны хаан Томислав I Хорватыг нэгтгэж, хаант улс болгосон юм. Хорватын хаант улс нь 2 зууны турш тусгаар тогтнолоо хадгалан оршин тогтнож, Петар Крешимир IV, Звонимир хаадын үед хөгжил цэцэглэлтийн оргилдоо хүрч байжээ.

1102 онд Хорват, Далматийн хаан ширээнд Унгарын хаан Ласло I заларч, Хорват нь Унгарын холбоонд нэгдэв.

1526 онд Хорватын парламент Хабсбургийн удмын Фердинандыг хаан ширээнд өргөмжилсөн. Харин Адриатын тэнгисийн эрэгт орших Далмати нь 10-р зууны сүүлээс Венецийн бүгд найрамдах улсын харьяанд байж, 1815 онд Венийн хэлэлцээрээр Австрийн эзэнт гүрэнд нэгтгэгдсэн байна.

1918 онд дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсан Австри-Унгарын эзэнт гүрэн унахад бүрэлдэхүүнээс нь гарсан Хорват өмнөд Славын үндэстнүүдийн холбоо байгуулах гэсэн Сербийн хаант улсын саналыг хүлээн авч Серби-Хорват-Словений хаант улс байгуулагдсан бөгөөд 1929 онд улсынхаа нэрийг Югослав болгон өөрчилжээ. Гэвч төрийн эрхийг Сербүүд атгаж байгаад эгдүүцсэн Хорватууд тэмцсээр 1939 онд автономит эрхтэй болсон байна. Гэхдээ үүнд ханалгүй, Анте Павеличаар удирдуулсан үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага болох Усташи байгуулагдаж, 1941 онд Нацист Герман тус улсад халдан ороход тэдний талд орж, Хорват, Далмати, Славони, мөн Войводина, Босни Герцоговины нэг хэсгийг багтаасан Хорватын тусгаар улс гэгчийг байгуулсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараа социалист дэглэмтэй болсон Югослав нь удирдагч Иосиф Броз Титогийн тэнцвэртэй удирдлагын үрээр хэлбэрээ хадгалж байсан ч түүнийг нас барсны дараа 1980-аад онд хорватуудын үндэсний үзэл эргэж сэргэв.

1990 онд Югослав улс олон намын системд шилжиж, анхны чөлөөт ардилчсан сонгууль явуулахад Хорватыг Югославаас тусгаарлах бодлого баримталдаг Степан Месичийн удирдсан нам Хорватын төрийн эрхэнд гарч, тусгаар тогтнох үйл явц эхлэв.

1991 оны 6 сарын 19-нд тусгаар тогтнох талаар бүх ард түмний санал хураалт явуулж, ард түмний 78% нь дэмжсэн тул 6 сарын 25-нд тусгаар тогтнолоо зарласан байна.

Хорватад сербүүд олноор оршин суудаг тул Югославын тал Сербийн Крайны автономит тойрог дахь сербүүдээ хамгаалах нэрээр Хорватын нутагт халдаж, Хорватын тусгаар тогтнолын дайн эхэлсэн билээ. 1995 онд дайн тус улсын ялалтаар өндөрлөсөн байна.

Гадаад холбоос

 Commons: Croatia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

  1. "World Economic Outlook Database". Олон Улсын Валютын Сан. October 2007. Retrieved 2 сарын 21. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)