Ховд аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
new website
Мөр 16: Мөр 16:
|МашиныКод =ХОА
|МашиныКод =ХОА
|ISO3166_2 =MN-043
|ISO3166_2 =MN-043
|Вэбсайт =gate1.pmis.gov.mn/hovd/
|Вэбсайт =www.hovd.gov.mn/
}}
}}
'''Ховд''' нь [[Монгол улс]]ын [[аймаг]] юм. Аймгийн төв нь [[Ховд (хот)|Ховд хот]]. Ховд нь Улаанбаатараас 1,580 км-н зайд оршдог.
'''Ховд''' нь [[Монгол улс]]ын [[аймаг]] юм. Аймгийн төв нь [[Ховд (хот)|Ховд хот]]. Ховд нь Улаанбаатараас 1,580 км-н зайд оршдог.

08:05, 31 Арванхоёрдугаар сар 2010-ий байдлаарх засвар

Ховд
Далбаа Сүлд
Туг Сүлд
Ховд тодруулагдсан газрын зураг
Ховд тодруулагдсан газрын зураг
Байгуулагдсан 1931
Аймгийн төв Ховд
Нутаг дэвсгэр
 • Талбай

76,100 км²
Хүн ам
 • Нийт (2005)
 • Нягтшил

91,687
1.20 хүн/км²
Цагийн бүс GMT+7
Утасны дугаар +976 (0)143
Машины код ХОА
ISO 3166-2 MN-043
Цахим сүлжээ www.hovd.gov.mn/

Ховд нь Монгол улсын аймаг юм. Аймгийн төв нь Ховд хот. Ховд нь Улаанбаатараас 1,580 км-н зайд оршдог.

Газар зүй

Ховд аймаг нь Монгол Алтайн их уулст оршино, Энд Мөнххайрхан, Хөхсэрх, Баатар хайрхан, Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үе ийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс (Хөндлөн), гянта гануур (Бодонч), болор (Оошигийн ус, Цагаантолгой) бий бөгөөд барилгын материалын баялаг бий.

Ховд аймгийн нутгаар Ховд, Буянт, Булган, Чонохарайх, Цэнхэр зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар, Дөргөн зэрэг том нуурууд оршдог. Нэвтийн, Булганы, Индэртийн зэрэг рашаан ус олон бий.

Амьтан ургамал

Өндөр уулаар хад асга, тагийн бүсийн хөрс, нутгийн хойд хэсгээр хээрийн цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь Говийн саарал хөрс тархжээ. Уулархаг нутгаар тагийн бүсийн ба уулын хээрийн ургамал, өмнөд хэсгээр нь говийн ургамал ургана. Дэлхийд ховордсон хулан, хавтгай, бөхөн зэрэг олон ан амьтан амьдарна. Ийм учраас Булган гол, Хөхсэрхийн нурууг дархлан хамгаалжээ.

Ховд аймаг ямаа олонтой. Аймгийн олон суманд хүнсний ногоо тухайлбал амтат гуа тариалдаг. Ховд аймагт Хятад улс руу гарах хилийн боомт Ярант, Байтаг хоёр Булган суманд байдаг юм.

Хүн ам

Ховд аймгийн ястан угсаатнууд[1]
Ястан угсаатан Эзлэх хувь
Халх 24.7%
Захчин 24.9%
Казах 11.5%
Торгууд 8.1%
Урианхай 7.6%
Өөлд 7.5%
Дөрвөд 6.0%
Мянгад 4.9%
Бусад 2.0%

Эдгээр ястан, үндэстнүүд нь бүгд өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас зэрэг соёлын ялгаанууд, мөн уран зохиолын, урлагийн, дуу хөгжмийн уламжлалуудтай юм. Үүнээс гадна Казах-Монгол холилдсон хүн амтай бөгөөд эдгээр нь Монгол хэл ба Казах хэлийг аль алиныг нь ярьдаг.

Ховд аймгийн хүн амын өсөлт нь 1991 онд зогсжээ. Үүний дараа аймгаас гарах хөдөлгөөн (1992-2004 онуудад ойролцоогоор 20,000) нь байгалийн өсөлтийг болиулж аймгийн хүн амыг 87,000 – 92,000 байлгахад хүрчээ.

Ховд аймгийн хүн ам [2][3] [4][5]
1956
оны тоол.
1960
оны тооц.
1963
оны тоол.
1969
оны тоол.
1975
оны тооц.
1979
оны тоол.
1981
оны тооц.
1989
оны тоол.
1991
оны тооц.
1993
оны тооц.
1995
оны тооц.
1997
оны тооц.
1999
оны тооц.
2000
оны тоол.
2002
оны тооц.
2004
оны тооц.
42,300 48,000 47,300 54,000 59,200 62,600 64,500 86,831 89,365 87,171 88,494 91,339 91.490 89,326 89,664 91,770

Уур амьсгал

Ховд нь маш эрс тэс уур амьсгалтай. Зун +40OC хүрч байхад өвөл -30OC хүрдэг. Уур амьсгал нь хуурай.

Тээвэр

Ховд нисэх буудал (HVD/ZMKD) нь 2 зурвастай ба үүний нэг нь засмал. Улаанбаатар, Мөрөн, Булган хотууд руу нислэгтэй.

Эдийн засаг

Ховд аймаг нь Монголд тарвасаараа алдаршсан.

Ховдод Дөргөний усан цахилгаан станцыг ажиллуулж байгаа бөгөөд дуусахаараа Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудыг цахилгаанаар хангах бололцоотой болно. Одоогийн байдлаар бол Ховд хот нь ОХУ-аас цахилгаан эрчим хүчээ авдаг бөгөөд хааяагүй тог тасардаг.

Сумд

Ишлэл

  1. 2000 оны тооллого
  2. Statoids (Gwillim Law) web page[1]
  3. National Statistical Office[2]
  4. National Economy of the Mongolian People's Republic (1921 - 1981), Ulaanbaatar 1981
  5. , GeoHive: Global Statistics, [3]

Загвар:Ховд Загвар:Монгол улс