Индонез: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Өөрчилж байна: so:Indunisiya
б робот Нэмж байна: si:ඉන්දුනීසියාව
Мөр 234: Мөр 234:
[[sg:Ênndonezïi]]
[[sg:Ênndonezïi]]
[[sh:Indonezija]]
[[sh:Indonezija]]
[[si:ඉන්දුනීසියාව]]
[[simple:Indonesia]]
[[simple:Indonesia]]
[[sk:Indonézia]]
[[sk:Indonézia]]

01:55, 22 Нэгдүгээр сар 2011-ий байдлаарх засвар

Бүгд Найрамдах Индонез Улс
Republik Indonesia
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Уриа: Bhinneka Tunggal Ika (Хуучин Жава хэл)
Эв нэгдэл олон янз байдалд
Төрийн дуулал: Indonesia Raya (Их Индонез)
НийслэлЖакарта
Албан ёсны хэлИндонез хэл
Төр засагЕрөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Сусило Бамбанг Юдхойоно
• Дэд ерөнхийлөгч
Юсүф Калла
Байгуулагдсан
• Тусгаарласан
1945 оны 8 сарын 17
(хуучнаар Голландын Зүүн Энэтхэг)
Газар нутаг
• Нийт
1,919,440 (газар) км2 (16)
• Усны эзлэх талбай (%)
4.85
Хүн ам
• Тооцоо
234,693,997 (4)
• 2000 тооллого
206,264,595
• Нягтаршил
134/км2 (84)
ХХИ0.728
өндөр · 107
Мөнгөний нэгжИндонез рупиа (IDR)
Цагийн бүсUTC+7-с +9
Утасны томьёо62
Домэйн нэр.id

Бүгд Найрамдах Индонез Улс (Индонез хэл: Republik Indonesia) нь зүүн өмнөд Азид орших улс юм. Нийт 17,508 арлаас тогтох бөгөөд арлуудаас тогтох хамгийн том орон юм. 2006 оны байдлаар хүн ам нь 222 сая бөгөөд үүгээрээ дэлхийд дөрөвт орно. Мөн голчлон мусульмантны амьдардаг орнуудаас хамгийн том нь, гэхдээ Исламын шашинт орон биш. Индонез нь бүгд найрамдах улс бөгөөд парламент, ерөнхийлөгч нь сонгуулиар сонгогдоно. Нийслэл нь Жакарта. Папуа Шинэ Гвиней, Зүүн Тимор, Малайз улсуудтай хиллэдэг. Мөн эргэн тойронд нь Сингапур, Филлипин, Австрали, Энэтхэгийн нутаг болох Андаманы болон Никобарын арлууд бий.

7-р зуунд Сривижаяа хаант улс байгуулагдснаас хойш Индонезийн арлууд нь худалдааны чухал бүс болсон байна. Байгалийн баялагаас нь болж гадны орнууд Индонезийн түүхэнд ихэд нөлөөлжээ. Энэтхэгийн нөлөө дор Хиндуист, Буддист хаант улсууд МЭ-ы анхны зуунуудад үүсчээ. Мусульмантан худалдаачид Исламыг авчирч, Европын хүчнүүд Малукугийн арлууд дахь хоол амтлагчийн төлөө хоорондоо тэмцэлдэж байжээ. 350 жилийн турш Голландын колони байсны эцэст, Дэлхийн хоёрдугаар дайны дараа тусгаар тогтносон байна. Үүнээс хойших Индонезийн түүх нь ширүүн байсан бөгөөд байгалийн гамшиг, хээл хахууль, тусгаарлах хөдөлгөөн, ардчилсан хөдөлгөөн, эдийн засгийн маш түргэн өөрчлөлт зэрэг саад бэрхшээлтэй тулгарчээ.

Индонезийн арлуудад олон үндэстэн, хэл, шашин тархсан байна. Жава үндэстэн нь хамгийн том нь бөгөөд улс төрд давамгайлдаг. Гэлээ ч гэсэн Индонез нь нэг хэл, голдуу Мусульмантан хүн ам, колоничлолын түүх болон үүний эсрэг хөдөлгөөнийг баримталсан нэгдмэл үндэстэнг бий болгож чаджээ. Энэ бүгд нь "Bhinneka tunggal ika" буюу "Олон янз байдалд эв нэгдэл" гэсэн Индонезийн үндэсний урианд тусгалаа олжээ. Гэвч тусгаарлах хөдөлгөөн зэрэг нь ширүүн сөргөлдөөнүүдэд хүргэж, улс төрийн болон эдийн засгийн тогтвортой байдалд муугаар нөлөөлж байна.

Индонез нь хүн ам болон нягтшил их ч гэсэн дэлхийд хоёрт ордог биологийн олон янз байдлыг агуулдаг байгальтай. Байгалийн баялаг ихтэй боловч ядуурал одоо болтол түгээмэл байна.


Album


Гадаад холбоос

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA