Транснистрийн дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: pt:Guerra da Transnístria
б r2.7.1) (робот Нэмж байна: uk:Придністровський конфлікт
Мөр 94: Мөр 94:
[[ru:Приднестровский конфликт]]
[[ru:Приднестровский конфликт]]
[[tr:Transdinyester Savaşı]]
[[tr:Transdinyester Savaşı]]
[[uk:Придністровський конфлікт]]

10:29, 12 Хоёрдугаар сар 2011-ий байдлаарх засвар

Транснистрийн дайн

Мөргөлдөөн гарсан бүс нутаг
Огноо 1992 оны 3 сарын 2 - 1992 оны 7 сарын 21 (142 өдөр)
Байрлал Зүүн Молдав
Үр дагавар Транснистр нь де факто тусгаар тогтносон улс болсон, гэхдээ олон улсад Молдавын бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг
Байлдагч талууд
 Транснистр
Орос Оросын сайн дурынхан
Украин Украйны сайн дурынхан
Доны козакууд[1]
Оросын 14-р Армийн бүрэлдэхүүн хэсэг[2]
Молдав Молдав
РумынРумыны сайн дурынхан[2][3]
Румын Румыны зөвлөгчид
Удирдагчид
Приднестр Игорь Смирнов
Орос Александр Лебедь
Молдав Мирча Снегур
Цэргийн хүч
нийт 14,000
9,000 цэрэг
5,000+ сайн дурынхан
нийт 25,000-35,000
Хохирол
1,413+ хүн
(823 Транснистр[4], 90 козак[5] ~600 энгийн иргэн)

эсвэл

1,544 хүн
(364 байлдагч алагдаж, 624 шархадсан[6], 600 орчим энгийн иргэн)
1,859-1,904 хүн
279[7] - 324[8] байлдагч алагдаж (90 цагдаа, 109 цэрэг, 125 сайн дурынхан)
1,180 байлдагч шархадсан
(579 цагдаа, 560 цэрэг, 41 сайн дурынхан), 400 орчим энгийн иргэн

Транснистрийн дайн (Орос: Приднестровский конфликт) гэдэг нь 1990 оны 11 сарын эхээр Дубоссарыд болсон мөргөлдөөнөөс үүдэлтэй зөрчилдөөн даамжирсаар Оросын 14-р армиар дэмжүүлсэн Транснистрийн Бүгд Найрамдах Гвард, зэвсэгт хүчин, козакийн нэгжүүд болон Молдавын цагдаа, зэвсэгт хүчний хооронд гарсан зэвсэгт мөргөлдөөн юм. 1992 оны 3 сарын 1-нд Молдав улс НҮБ-д элсмэгц дараагийн өдөр нь Транснистрт цэрэг оруулснаар эхэлсэн энэхүү мөргөлдөөн 7 сарын 21-нд гал зогсоосноор өндөрлөжээ.

Түүхэн нөхцөл байдал

ЗХУ Бессараби болон Хойд Буковиныг эзлэн ЗСБНМолдав Улсыг байгуулахаас өмнө Бессараби буюу Днестр мөрний баруун эргийн нутаг Румыны бүрэлдэхүүнд байв (1918 - 1940 онд). 1940 онд ЗХУ, Нацист Германы хооронд байгуулагдсан Молотов-Риббентропын гэрээ буюу Харилцан үл довтлолцох гэрээг Молдав улс тусгаар тогтнолоо зарласан 1991 онд хүчингүйд тооцсоноо мэдэгджээ. Гэхдээ ЗХУ задрах явцад улсуудын хил хязгаар хуучин байснааараа үлдсэн байна.

ЗСБНМолдав Улс байгуулагдахаас өмнө Транснистр нь 1924 - 1940 онд ЗСБНУкрайн Улсын бүрэлдэхүүнд багтаж, Тираспольд нийслэлтэй Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Автономит Молдав Улс гэгдэж байсан бөгөөд Молдавын газар нутгийн аравны нэгээс илүүг эзэлж байлаа.

Улс төрийн нөхцөл байдал

1980-аад оны сүүлчээр Михайл Горбачевын дэвшүүлсэн өөрчлөн байгуулалт буюу перестройка, гласность нь улс төрийн олон ургальч байдлыг хөхиүлэн дэмжиж, ЗСБНМолдав Улсын удирдлага ч түүнд талтай хандаж байлаа. Үндэсний үзэл сэргэж, ЗХУ-аас салан тусгаарлаж, Румынд нэгдэх хандлага цухалзах болсон нь хүн амын цөөнх болох орос, украйн зэрэг слав иргэдийн болгоомжлолыг төрүүлж байв. Транснистрт хүн амын олонх нь ЗХУ-ын үед шилжин суурьшсан слав гаралтай иргэд байсан бөгөөд 1989 оны тооллогоор молдавчууд дөнгөж 39.9 хувийг эзэлж байжээ.

1989 оны 8 сарын 31-нд ЗБСНМолдав Улсын Дээд Зөвлөл 2 хууль батлан гаргаж, Молдав хэлийг албан ёсны хэл болгон, латин үсэг хэрэглэх болов. 1940 - 1989 онд румын хэлний молдав аялгыг ЗХУ-д молдав хэл тусад нь авч үздэг байсныг дурьдууштай. Мөн 1990 оны 4 сарын 27-нд ЗБСНМолдав Улсын Дээд Зөвлөл хуучин гурван өнгөт (цэнхэр, шар, улаан) далбаагаа сэргээн хэрэглэж, Deşteaptă-te, române!-г төрийн сүлд дууллаа болгов (1946 оноос өмнө, мөн 1989 оноос хойш Румын улсын төрийн сүлд дуулал болж ирсэн). Мөн оны сүүлчээр Зөвлөлт, Социалист гэдэг үгнүүдийг улсын нэрнээсээ хасч, ердөө л Бүгд Найрамдах Молдав Улс гэх болжээ.

1989 оны 12 сард Чаушескугийн дэглэм Румынд нуран унасны дараа, 1990 оны 5 сарын 6-нд хоёр улс хилийн зарим хэсгээ нээж, тун удахгүй Румынд нэгдэх нь гэсэн сэтгэхүй хүчтэй болж ирэв. Энэ мэт үйл явдлууд Молдавт амьдардаг орос хэлээр ярилцагч иргэдийн дургүйцлийг төрүүлэх болжээ. 1989 оны 9 сард Молдавын засгийн газрын цөөнх үндэстнүүдийг хяхан хавчсан бодлогын эсрэг тэмцэл гарав. Тэр дундаа Гагаузиа, Транснистрт зохион байгуулалтад орж, өөртөө засан тохинох эрхийг шаардан, орос, гагауз хэлийг албан ёсны хэлээ болгосноо зарлаж байв. Үндэсний үзэлтнүүд зонхилсон Молдавын Дээд Зөвлөл дээрх хөдөлгөөнүүдийг хууль бус гэж зарлахад тэд ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх Бүгд Найрамдах Улс болсноо зарлаж, Молдаваас тусгаарласнаа мэдэгджээ.

Улс төрийн зөрчилдөөн

1990 оны 9 сарын 2-нд Транснистр нь өөрийгөө орос дуудлага болох Приднестр гэж нэрлэх болсноо (Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Приднестр Улс) зарлаж, ерөнхийлөгч Михайл Горбачев 12 сарын 22-нд түүнийг нь баталсан байна. Харин Молдавын эрх баригчид түүнийг нь хүлээн зөвшөөрсөнгүй. Ийнхүү Абхаз, Өмнөд Осет, Уулын Карабах зэрэг, олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдөөгүй орны тоо нэгээр нэмэгдсэн бөгөөд тэдгээр орон хоорондоо хамтран ажиллаж байв.

Зөрчилдөөн хурцадсаар 1990 оны 11 сарын 3-нд Дубоссарыд Молдавын цагдаа нар Днестр мөрөн дээрх гүүрийг хааж, Транснистрийг төв засгийн газартай холбогдох боломжгүй болгов. Энэ үеэр буудалцаан болж 3 энгийн иргэн алагдаж, анх удаа цус урсчээ.

Зөвлөлтийн 1991 оны төрийн эргэлт хийх оролдлого гарсны дараа 1991 оны 8 сарын 27-нд Молдавын Засгийн газар тусгаар тогтнолоо зарлаж, Молотов-Риббентропын гэрээг үгүйсгэн, Бессараби, Хойд Буковина, Херца бүс нутагт ЗБСНМолдав улсыг тунхагласан актыг хүчингүй болгожээ. Харин Транснистрийн тал үүнийг 1940 оны үеийн байдлаар газрын зургийг сэргээх ёстой буюу Транснистр нь Молдаваас тусгаарлах ёстой гэж тайлбарлажээ.

1992 онд байдал хурцдаж, зэвсэгт мөргөлдөөнд шилжих үед Молдав улс армигүй байлаа. Гэхдээ л Молдавын удирдагчид ЗХУ-ын цэргийг өөрийн нутгаас гарахыг шаарджээ.

1991 оны 8 сарын 29-нд Транснистрийн удирдагч Игорь Смирнов Киевт очиж, Украйны удирдагч Леонид Кравчуктай уулзаад ирмэгц Молдавын цагдаа нар түүнийг баривчлав. Тэр үед Галина Андреевагийн удирдсан эмэгтэйчүүд Москва-Кишиневын галт тэрэгний замыг хааж эсэргүүцэн тэмцсэн тул Молдавын ерөнхийлөгч Мирча Снегур Смирновыг суллахаас өөр аргагүй болжээ.

1991 оны сүүлчээр Тирасполь, Рибницагийн цагдаа нар Транснистрийн талыг дэмжихээ илэрхийлэв.

Хүчний байдал

1992 оны 3 сарын 17-нд Молдавын Батлан Хамгаалах Яам байгуулагдаж, цэрэг татлага зарлагдав. 1992 оны 7 сарын байдлаар Молдавын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 25,000-35,000-д хүрээд байлаа. Мөн Румынаас зэвсэг авч армиа зэвсэглэсэн байна.

Нөгөө талд Оросын Гвардийн 14-р арми 14,000 орчим мэргэжлийн цэргийг тухайн бүс нутагт байлгаж байв. Түүн дээр Транснистрийнхэн 9,000 хүн нэмснийг 14-р армийн нөөцөөр зэвсэглэжээ. Оросын телевизээр Транснистрийнхнийг дэмжих талаар ухуулга явагдсаны үр дүнд 5,000-6,000 сайн дурынхан цугласан байна.

1991 оны 12 сард Молдавын эрх баригчид 14-р армийн командлагч, Транснистрийн Батлан Хамгаалах, Аюулгүй Байдлын газрын дарга хошууч генерал Яковлевыг Украйны нутгаас баривчилсан байна. ОХУ-ын засгийн газар түүнийг суллуулахаар, Дубоссарыгийн мөргөлдөөний үеэр Транснистрийн талд саатуулагдсан 26 цагдаагийн албан хаагчаар сольжээ.

1992 оны 4 сарын 5-нд ОХУ-ын дэд ерөнхийлөгч Александр Руцкой Транснистрийн ард иргэдийг тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэхэд нь 5000 хүн илгээж туслахаа мэдэгдэв.

Байлдагч талууд

Транснистрийн тал мөргөлдөөний үеэр Молдаваас илүү их дэмжлэг авч байлаа. Тэдэнд ОХУ, Украйн улсууд тусалж байв. Харин Молдавуудад зөвхөн Румын улс л дэмжлэг үзүүлж байсан билээ.

Зэвсэгт мөргөлдөөн

Молдав улс НҮБ-д элссэн 1992 оны 3 сарын 2-ны өдөр дайн эхэлж, 7 сарын 21-нийг хүртэл Днестр мөрний орчмын гурван газарт төвлөрөн явагджээ.

Гал зогсоосон нь, Хамтарсан Хяналтын Комисс

1992 оны 7 сарын 21-нд ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин, Молдавын ерөнхийлөгч Мирча Снегур нар гал зогсоох хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтарсан хяналтын комиссыг байгуулан, хилийн шугамыг тогтоосноор энэхүү дайн өндөрлөжээ.


Эшлэл

  1. Hughes, James and Sasse, Gwendolyn: Ethnicity and territory in the former Soviet Union: regions in conflict. Taylor & Francis, 2002, page 107. ISBN 0714682101
  2. 2.0 2.1 relic of a bygone era, The Japan Times, Richard Humphries, 2001 оны 10 сарын 8. 2010 оны 1 сарын 19-нд авсан.
  3. "Ethnicity and power in the contemporary world" Chapter 5, "Dynamics of the Moldova Trans-Dniester ethnic conflict (late 1980s to early 1990s)", Kumar Rupesinghe and Valery A. Tishkov, United Nations University Press, 1996
  4. Dubossary marked anniversary of the first Dniester engagement
  5. ВОЗРОЖДЕННОМУ В ПРИДНЕСТРОВЬЕ ЧЕРНОМОРСКОМУ КАЗАЧЬЕМУ ВОЙСКУ – 15 ЛЕТ Olvia Press. 2006 оны 12 сарын 18. 2010 оны 1 сарын 19-нд авсан.; Мөн үзэх: "В Приднестровье отмечают 15-летие Черноморского казачьего войск,"«Новый Регион – Приднестровье», December 14, 2006.
  6. Dnestrovskaya Pravda, no. 84-85, page 2, November 24, 2001
  7. Monumentul eroilor căzuţi în războiul transnistrean, MONUMENT.MD
  8. Accente, Nr. 36, 2002 оны 3 сарын 14

Гадны холбоос

Ном зүй

  • Vlad Grecu, "O viziune din focarul conflictului de la Dubăsari”, Editura Prut International, Chişinău, 2005