Барилгын төлөвлөлт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 3: Мөр 3:
[[File:Flats at bristol harbour arp.jpg|thumb|250px|[[Англи]]йн Бристол боомт дахь орон сууцны барилга]]
[[File:Flats at bristol harbour arp.jpg|thumb|250px|[[Англи]]йн Бристол боомт дахь орон сууцны барилга]]
[[File:Zhang Yiyuan tea Company.JPG|thumb|250px|[[Бээжин]] дахь уламжлалт ба модерн стилийг хослуулсан төлөвлөлт]]
[[File:Zhang Yiyuan tea Company.JPG|thumb|250px|[[Бээжин]] дахь уламжлалт ба модерн стилийг хослуулсан төлөвлөлт]]
[[File:Expo 2010 China Pavilion (Nighttime) 2.jpg|thumb|250px|[[[[Шанхай]] экспо- ийн хятадын павильон]]
'''Барилгын төлөвлөлт''' нь барилгын санааг хөгжүүлэх ба төлөвлөх үйл явц болно. Тэрхүү санаа нь [[архитектурын зураглал|архитектурын]] ба [[барилгын зураглал]] дээр гүйцэтгэгдэнэ. Төлөвлөлтөнд тухайн [[барилгын буурь, хөрс]]ний хэлбэр ба шинж чанарыг харгалзан үзэх шаардлагатай. Төлөвлөлтийн хэрэгжих боломжтойг тооцоогоор баталгаажуулдаг. Барилгын төлөвлөлт нь барилгын үйл явцын эхний хэсэг юм. Энэ төлөвлөлт нь [[барилгын зөвшөөрөл]] авахад зайлшгүй шаардлагатай.

== Барилгын төлөвлөлтийн төрлүүд ==
== Барилгын төлөвлөлтийн төрлүүд ==

18:20, 4 Гуравдугаар сар 2011-ий байдлаарх засвар

Хот төлөвлөлтөнд зайлшгүй хүрээлэмжийн тэнцвэрт байдлыг анхаарах нь чухал.
Лондон дахь улаан тоосгон орон сууцны төлөвлөлт
Английн Бристол боомт дахь орон сууцны барилга
Бээжин дахь уламжлалт ба модерн стилийг хослуулсан төлөвлөлт

Барилгын төлөвлөлт нь барилгын санааг хөгжүүлэх ба төлөвлөх үйл явц болно. Тэрхүү санаа нь архитектурын ба барилгын зураглал дээр гүйцэтгэгдэнэ. Төлөвлөлтөнд тухайн барилгын буурь, хөрсний хэлбэр ба шинж чанарыг харгалзан үзэх шаардлагатай. Төлөвлөлтийн хэрэгжих боломжтойг тооцоогоор баталгаажуулдаг. Барилгын төлөвлөлт нь барилгын үйл явцын эхний хэсэг юм. Энэ төлөвлөлт нь барилгын зөвшөөрөл авахад зайлшгүй шаардлагатай.

Барилгын төлөвлөлтийн төрлүүд

Ерөнхийд нь барилгын төлөвлөлтийн 4 ангилна:

  • Өндөр барилгын төлөвлөлт
  • Инженерийн байгууламжийн төлөвлөлт
  • Гүний байгууламжийн, ландшафтын ба зам талбайн төлөвлөлт
  • Тусгай төлөвлөлт

Дээрх төлөвлөлтүүд нь хоорондоо нарийн холбоотой бөгөөд тэдгээрийг архитектор, ландшафтын архитектор ба барилгын инженерүүд хийдэг.

Барилгын төлөвлөлт дэх журмууд

Барилгын төлөвлөлтөнд хууль эрх зүйн болон техникийн төрөл бүрийн журмуудыг анхаарах ёстой. Хариуцаж буй төлөвлөгч нь барилгын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн техникийн журмуудыг мөрдөх ёстой.

Төлөвлөлтийн үе шатууд

Барилгын төлөвлөлт нь дараах үе шатуудтай:

Үндэслэлүүдийг тодорхойлох

  • Техникийн болон санхүүгийн асуудлууд, зургийн даалгаврыг тодорхойлох
  • Барилга баригдах газрыг очиж үзэх
  • Үр дүнг танилцуулах

Урьдчилсан төлөвлөлт

  • Үндэслэлүүдэд дүн шинжилгээ гаргах
  • Хөрсний төрлийн мэдээллийг авах
  • Ерөнхий системчлэлийг гаргах
  • Төлөвлөлтийн санааг гаргах
  • Нэмэлт шийдвэрлэх боломжууд
  • Өртгийг үнэлэх
  • Үр дүнг танилцуулах

Төлөвлөлт

  • хавсралтыг тооцож бэлтгэх
  • Архитектурын зураглалуудыг М1:100- ийн масштабаар гүйцэтгэх
  • Төслийн бичвэрийг гүйцэтгэх
  • Өртгийг тооцох
  • Үр дүнг танилцуулах

Зөвшөөрөл авах төлөвлөлт

  • Зөвшөөрөл авахад шаардлагатай зураг төсөл, баримт бичгүүдийг бэлтгэх
  • Холбогдох байгууллагуудтай уулзах
  • Зураг, тайлбаруудыг нэгтгэх
  • Барилгын холбогдох албан газраас зөвшөөрөл авах

Ажлын зураг

  • Ажлын зургуудыг М1:50, хэсэглэлүүдийг 1:1- ээс 1:20 масштабаар гүйцэтгэх
  • Ажлын зургийн тайлбарыг бичих

Зургийг хүлээлгэж өгөхөд бэлтгэх

  • Зургуудын жагсаалтыг гаргах

Зургийг хүлээлгэн өгөхөд оролцох

  • Саналуудыг шалгаж үнэлэх
  • Үнийг тохиролцох

Барилга барих үед хариуцсан байгууллагын зүгээс хийх хяналт шалгалт

  • Хүлээн зөвшөөрөгдсөн техникээр обьектийг төлөвлөлтийн дагуу явагдаж буй эсэхийг хянах
  • Цагийн төлөвлөгөөг хянах, гүйцэтгэгчийн санхүүг хянахад оролцох
  • Барилгыг хүлээж авах ба доголдлыг тогтоох
  • Доголдыг засахад хяналт тавих

Мөн үзэх

Нэмж унших

  • Frey, August, Günter: Bautechnik Fachkunde Bau. 10. Auflage. Europa Lehrmittelverlag, 2003. ISBN 3-8085-4460-0.