Тимор арал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: sco:Timor
б r2.7.1) (робот Нэмж байна: so:Timor
Мөр 64: Мөр 64:
[[sk:Timor]]
[[sk:Timor]]
[[sl:Timor]]
[[sl:Timor]]
[[so:Timor]]
[[sr:Тимор]]
[[sr:Тимор]]
[[stq:Timor]]
[[stq:Timor]]

20:15, 17 Гуравдугаар сар 2011-ий байдлаарх засвар

Сансраас авсан, Тимор арлын зураг

Тимор арал (Англи: Timor Island) нь Бага Зондын арлуудын зүүн үзүүрт орших арал. Өмнө талд нь Тиморын тэнгисээр зааглагдан, Австрали тив оршино. Арлын талбай нь 30,777 км2.

Засаг захиргааны нэгж ба түүх

Тимор арал нь тусгаар тогтносон улс болох Зүүн Тимор ба Индонезийн Зүүн Нуса Тенггара мужийн харьяаны Баруун Тимороос бүрдэнэ.

Тимор арал нь 200-гаад жилийн өмнөөс хоёр хуваагдан захирагдах болжээ. Баруун Тимор нь 1800-гаад оноос 1949 он хүртэл Голландын Тимор гэгдэж байгаад, Голландын Зүүн Энэтхэгийн арлуудаас тусгаар тогтносон Индонезийн бүрэлдэхүүнд орсон аж. Харин Зүүн Тимор нь 1596 оноос 1975 он хүртэл Португалийн Тимор гэгдэж байв. Португалийн эзэмшилд Зүүн Тимороос гадна Баруун Тимор дахь тасархай нутаг болох Оекусси багтдаг байлаа. Голланд ба Португал нь 1912 оныг хүртэл албан ёсоор хилийн зурвас тогтоогоогүй байсан юм.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Япон улс тус аралд довтолж, 1942-1945 онд дайтагч тал болох Голландын эзэмшлийн Тиморыг эзэлснээс гадна төвийг сахисан байр суурь баримталж байсан Португалийн эзэмшлийн Тиморт ерөнхийдөө хяналт тогтоож байв. Японы армийг Австралийн армийн тусламжтайгаар нутгийн оршин суугчид зэвсэгт тэмцэл өрнүүлэн хөөж гаргасан юм.

1975 онд Индонез улс Зүүн Тиморт хүч хэрэглэн нэвтэрч, өөрийн эрхшээлдээ оруулсан боловч НҮБ болон Португал улс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд, Зүүн Тиморын оршин суугчид партизаны дайн өрнүүлэн, Индонезийн эсрэг тэмцэж байв. 1999 онд бүх нийтийн санал асуулгын үр дүнд Зүүн Тимор нь тусгаар улс болжээ. Индонез улс нь Зүүн Тимор улсын тусгаар тогтнолоос улбаалж, тус улс дахь салан тусгаарлах хөдөлгөөнүүд идэвхжихээс болгоомжилж буй бөгөөд 2001 оноос Тимор арлыг нэг захиргаанд оруулахын төлөөх "Тимор Раяа (Их Тимор)" хөдөлгөөн Баруун Тиморт бий болжээ.

Тимор арлын энэхүү хуваагдал нь барууны орнуудын Ази дахь колоничлолын үр дүнд бий болсон зүйл гэж хэлж болно.

Мөн үзэх

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.