Нью-Йорк хот: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.6.4) (робот Өөрчилж байна: mk:Њујорк (град), zh-min-nan:New York City
б r2.7.1) (робот Нэмж байна: ilo:Lungsod ng New York
Мөр 156: Мөр 156:
[[ig:New York City]]
[[ig:New York City]]
[[ik:Tchiaq York Iniqpak]]
[[ik:Tchiaq York Iniqpak]]
[[ilo:Lungsod ng New York]]
[[io:New York]]
[[io:New York]]
[[is:New York-borg]]
[[is:New York-borg]]

17:50, 23 Гуравдугаар сар 2011-ий байдлаарх засвар

Нью-Йорк хот
City of New York
Хотын зураг

Сүлд туг
Сүлд тэмдэг
Туг Сүлд
Хоч нэр: "The Big Apple (Том алим), Gotham (Готтам), The City That Never Sleeps (Хэзээ ч унтдаггүй хот), The Capital of The World; Novum Caput Mundi (Дэлхийн нийслэл)."

Нью-Йорк хот-н байршил
Нью-Йорк Муж Улс дахь байршил

Солбицол: 40°43′N 74°00′W
Улс Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Муж Нью-Йорк
Бороунууд Бронкс
Брүклин
Манхэттэн
Квинз
Стэйтен Арал
Түүх  
Европчууд анх оршин суусан 1624
Засаглал  
 - Хотын дарга Майкл Блүмберг
Газар нутаг  
 - Нийт 1,214.4 км²
Өндөр 10 м
Хүн ам  
 - Нийт (2007) 8,274,527
 - Нягтрал 10,482/км²
 - Хүй дүүргийн хамт 18,818,536
Цагийн бүс UTC-5
 - Зун   UTC-4
Утасны код 212, 718, 917, 347, 646
Цахим сүлжээ: www.nyc.gov

Нью-Йорк хот (Англи: The City of New York) нь Америкийн Нэгдсэн Улсын хамгийн том хот бөгөөд метрополитан бүс нь дэлхийд маш дээгүүрт ордог. Энэ хот нь Нью-Йорк Муж Улсын зүүн эрэг дээр орших бөгөөд анх 1625 онд голландчууд худалдааны бааз болгон байгуулжээ. 1790 оноос АНУ-ын хамгийн том хот нь болсон. Мөн 1785 оноос 1790 он хүртэл АНУ-ын нийслэл байжээ. Нью-Йорк хот нь дэлхийн худалдаа, санхүүгийн чухал төвүүдийн нэг бөгөөд мэдээлэл, боловсрол, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, хувцасны загвар, сурталчилгааны салбаруудад ихэд нөлөө үзүүлдэг. Нью-Йорк нь олон улсын хэрэг явдалд чухал байр суурь эзэлдэг бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр энд байрлана.

Нью-Йорк хот нь Бронкс, Брүклин, Манхэттэн, Квинз, Стэйтен Арал гэсэн таван дүүрэг буюу бороутай. Эдгээр нь муж улсын Бронкс, Кингс, Нью-Йорк, Квинз, Ричмонд каунтинуудтай ижил. 789.43 км² газар нутагт 8.2 сая хүн амтайгаараа Нью-Йорк хот нь АНУ-д хүн амын нягтшилаараа тэргүүлдэг.

Хотын гол газрууд нь олон улсад алдартай. XIX зууны сүүл, XX зууны эхэн үед ирсэн сая сая тооны цагаач нарыг Эрх чөлөөний хөшөө угтан авч байв. Өмнөд Манхэттэн дахь Волл-Стрийт нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийн чухал санхүүгийн төв болсон бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн бирж байрладаг газар юм. Эмпайр Стэйт Билдинг болон хуучин Дэлхийн Худалдааны Төвийн хоёр барилга зэрэг олон өндөр барилгууд байрлаж байжээ.

Нью-Йоркод олон соёлын хөдөлгөөнүүд үүсч хөгжсөн. Үүнд; утга зохиол, ураг зургийн салбарт Харлемийн сэргэн мандалт, зурагт хийсвэр илэрхийлэл (абстракт экспрессионизм), дуунд хип хоп, панк, сальса, Тин Пан алли гэх зэрэг урсгалууд үүсчээ. Бродвейн театр энд оршдог.

2005 онд хотод бараг 170 хэлээр ярилцаж байсан бөгөөд нийт хүн амынх нь 36% нь АНУ-аас өөр улсад төржээ.

Нью-Йорк хот нь түүхийнхээ явцад олон хоч нэртэй болсон байна. Хот нь бүхэлдээ Готтам, Том алим (The Big Apple) гэгддэг бол театрын төв болох Бродвей нь Гол мөчир (The Main Stem), Их цагаан зам (The Great White Way) эсвэл Реалто (The Realto) гэгддэг байна. Нью-Йорк нь заримдаа зүгээр л "Хэзээ ч унтдаггүй хот" (The City That Never Sleeps) хэмээгддэг.

Газарзүйн байрлал

Нью-Йорк хот нь АНУ-ын зүүн хойд хэсэг буюу Нью-Йорк мужийн зүүн өмнөд хэсэгт 10 сая хүн амтай оршдог бөгөөд Бостон хот болон Вашингтон хотын дунд байрладаг. Байгалийн тогтоц боомт руу, мөн Атлантын далай руу урсдаг Хадсон голын эх дээр байрласан нь тус хотыг худалдааны хот болгон хөгжүүлэхэд гол нөхцөл болсон. Нью-Йорк хот нь Манхаттан, Статэн Арал болон Лонг Арал гэсэн 3 арал дээр байгуулдсан нь газар хомсдоход хүрч байгаагийн зэрэгцээ хүн амын өндөр нягтшралын асуудалтай тулгарч байна.

Гадаад холбоос

  • NYC.gov - Нью Йоркийн албан ёсны сайт
  • NYCvisit.com - Аялал жуулчлалын албан ёсны сайт
  • NYCityMap - Нью Йорк хотын интерактив газрын зураг - метроны буудал, хаалгатай
  •  Commons: New York City – Викимедиа дуу дүрсний сан

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.