Жаргалант сум (Төв): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.5.2) (робот Нэмж байна: ru:Жаргалант (Туве)
Мөр 6: Мөр 6:
==Газарзүй==
==Газарзүй==
Засаг захиргааны анхан шатны нэгж 4 багтай. 186800 га нутаг дэвсгэртэй. Үүнээс: 99000 га талбай нь бэлчээр, 38000 га тариалангийн талбайтай, 33800 га талбай нь нарсан ойн зонхилсон ойн сан бүхий газартай. Сумын нутаг дэвсгэр далайн түвшнээс дээш 950-1050 метрт өргөгдсөн, жилд дунджаар 200-250 мм тунадас унадаг ой, хээр хосолсон байгалийн бүтэцтэй.
Засаг захиргааны анхан шатны нэгж 4 багтай. 186800 га нутаг дэвсгэртэй. Үүнээс: 99000 га талбай нь бэлчээр, 38000 га тариалангийн талбайтай, 33800 га талбай нь нарсан ойн зонхилсон ойн сан бүхий газартай. Сумын нутаг дэвсгэр далайн түвшнээс дээш 950-1050 метрт өргөгдсөн, жилд дунджаар 200-250 мм тунадас унадаг ой, хээр хосолсон байгалийн бүтэцтэй.
өаөаөаөаөаөаөаөаөаө


==Хүн ам==
==Хүн ам==

06:10, 1 Тавдугаар сар 2011-ий байдлаарх засвар

Жаргалант сум нь Төв аймгийн сум юм. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 135 км зайтай оршдог.

Түүх

Жаргалант сумын нутаг нь Түшээт Хан аймгийн Баатар вангийн хошуунд харьяалагдаж байсан. Хожим 1927 онд Сангийн тариалан нэртэйгээр анх байгуулагдан улмаар Баян-Өлзийт сум гэж яваад, 1957 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Жаргалант сум болон байгуулагдсан.

Газарзүй

Засаг захиргааны анхан шатны нэгж 4 багтай. 186800 га нутаг дэвсгэртэй. Үүнээс: 99000 га талбай нь бэлчээр, 38000 га тариалангийн талбайтай, 33800 га талбай нь нарсан ойн зонхилсон ойн сан бүхий газартай. Сумын нутаг дэвсгэр далайн түвшнээс дээш 950-1050 метрт өргөгдсөн, жилд дунджаар 200-250 мм тунадас унадаг ой, хээр хосолсон байгалийн бүтэцтэй. өаөаөаөаөаөаөаөаөаө

Хүн ам

2008 оны жилийн эцсийн хүн амын тоогоор 5981 хүн, 1676 өрх тоологдсон. Үүнээс хүйсийн хувьд 3043 эрэгтэй, 2938 эмэгтэй.

Эдийн засаг

Дэд бүтэц сайн хөгжсөн, Монгол улсын босоо тэнхлэгийн дагуух төв засмал зам дайран өнгөрдөг. Сумын төсөвт байгууллагууд болох ЗДТГ, сумын хүн эмнэлэг, соёлын төв, Ерөнхий боловсролын 11 жилийн бүрэн дунд сургууль, 2 бага сургууль, хүүхдийн 4 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.

2008 оны жилийн эцсийн малын тооллогоор сумын хэмжээнд нийт 128836 толгой мал тоологдсоноос тэмээ-89, адуу-6015, үхэр-8217, хонь-63377, ямаа-51138 тус тоологдсон байна. Сумын нийт өрхийн 15.7% буюу 264 малчин өрхтэй. Жилд дунджаар 35-40 мянган төл бойжуулан авч байна.

Одоогоор газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын чиглэлээр 98 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. 2009 онд сумын хэмжээнд нийт 10025 га талбайд үр тариа, 1254 га-д төмс, 35 га-д хүнсний ногоо тариалаад байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийн арвин их туршлагатай бүтээлч хөдөлмөрч ард түмний дундаас 14 хөдөлмөрийн баатар, 6 гавьяат төрөн гаржээ.

Гадны холбоос

Албан ёсны сайт

Загвар:Төв