Мексикийн гриззли баавгай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.6.4) (робот Нэмж байна: koi:Мексикаись гризли
б r2.4.3) (робот Нэмж байна: es:Ursus arctos nelsoni
Мөр 47: Мөр 47:
[[de:Mexikanischer Grizzlybär]]
[[de:Mexikanischer Grizzlybär]]
[[en:Mexican grizzly bear]]
[[en:Mexican grizzly bear]]
[[es:Ursus arctos nelsoni]]
[[fr:Ursus arctos nelsoni]]
[[fr:Ursus arctos nelsoni]]
[[hu:Mexikói grizzly]]
[[hu:Mexikói grizzly]]

02:17, 15 Наймдугаар сар 2011-ий байдлаарх засвар

Мексикийн гриззли баавгай
Ховордолтын зэрэглэл

Устсан (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Баавгайнхан
Төрөл: Ursus
Зүйл: Хүрэн баавгай
Дэд зүйл: Мексикийн гриззли баавгай
Латин нэр
Ursus arctos nelsoni
Мерриам, 1914
Ижил утгатай нэршил

Ursus horribilis nelsoni

Мексикийн гриззли баавгай (Ursus arctos nelsoni) хүрэн баавгайн устсан гэж үздэг дэд зүйл. 1899 онд Чихуахуан ойролцоо энэ зүйлийн баавгайг буудаж унагасан Америкийн байгаль судлаач Эдвард Виллиам Нелсоны нэрээр нэрлэсэн.

Тодорхойлолт

Мексикийн гриззли баавгай Мексикийн хамгийн хүнд, том амьтны нэг байсан. 183 см хүртэл урт, дундаж жин 318 кг байжээ. Мөнгөлөг үстэй тул "el oso plateado" буюу мөнгөн баавгай гэж нэрлэгддэг байсан[1]

Тархац

Мексикийн хойд нутаг дэвсгэрээр тархаж байсан. Ялангуяа тал газар, уулархаг нарсан ойд тархаж байв. Урьд нь Аризонагаас Нью-Мексико ба Мексик хүрдэг байв.

Биологи

Голдуу ургамал, жимс, шавьжаар хооллодог байсан. Хааяа жижиг хөхтөн, сэгээр хооллодог. 1-3 хүртэл бамбарууш гаргадаг байсан.

Устсан нь

Мексикийн гриззли баавгайтай нүүр тулгарсан анхны европ хүн XVI зуунд Франсиско Васкез де Коронадо Долоон алтан хот олох экспедицээр ирэх үед хамт ирсэн конкистадорууд байв. Түүний аялал 1540 онд Мехико хотоос эхэлж, хойшоо Нью-Мексико, Техас, Канзас хүртэл явсан. Баавгай үе үе мал руу дайрдаг байсан тул фермерүүд хортон гэж үздэг байв. Урхи, буу, хороор устгасаар 1930-аад он гэхэд маш ховор болжээ. Тархац нь хумигдаж, хоорондоо алслагдсан Чихуахуа муж улсын нутаг дэвсгэрт байх Серро Кампано, Санта Клара, Сьерра дел Нидо уулуудад үлдсэн. 1960 он гэхэд дөнгөж 30 баавгай л үлдсэн байв. Хамгаалагдсан байсан боловч агнасаар байлаа. 1964 он гэхэд Мексикийн гриззли баавгайг устсанд тооцсон. 1969 онд Сонора муж улсын Якуй голын эхэнд байдаг ранчо дээр харагдсан гэсэн мэдээллийн мөрөөр Америкийн биологич Карл Б. Кофорд гурван сар судалгаа хийсэн боловч амжилт олоогүй.

Лавлах материал

Эшлэл

  1. David Day: The Doomsday Book of Animals. Ebury Press, London

Нэмж унших

Гадны холбоос