Эволюци: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: ia:Evolution
б робот Өөрчилж байна: el:Εξέλιξη (βιολογία)
Мөр 38: Мөр 38:
[[da:Evolution (biologi)]]
[[da:Evolution (biologi)]]
[[de:Evolution]]
[[de:Evolution]]
[[el:Εξέλιξη]]
[[el:Εξέλιξη (βιολογία)]]
[[eml:Evoluziòun]]
[[eml:Evoluziòun]]
[[en:Evolution]]
[[en:Evolution]]

19:13, 14 Есдүгээр сар 2011-ий байдлаарх засвар

Эволюци нь нэг үеэс дараагийн үед шилжих удамших хувьсал юм. "Evolutio" гэдэг нь дээшлүүлэх, дэлгэрүүлэх гэсэн утгатай латин үгнээс улбаатай. Эволюци хэмээх нэр томъёог анх 1762 онд Швейцарийн эрдэмтэн Шарль Боннэ хэрэглэжээ. Эволюцийн онолыг анх 19-р зууны үед Английн эрдэмтэн Чарльз Дарвин боловсруулжээ. Орчин үед эволюцийн онолын судалгаа макроэволюц, микроэволюц гэсэн үндсэн хоёр түвшинд явагдаж байна. Шинэ зүйл үүсэн бүрэлдэхэд хүргэдэг популяцийн генетик, экологийн эргэлт буцалтгүй өөрчлөлтийн тухай ойлголтыг микроэволюц гэдэг. Харин макро эволюци нь зүйлээс дээшхи, баг, овог, төрөл гэх мэт ангилал зүйн нэгжүүдийн үүсэл, хөгжил, өөрчлөлттэй холбоотой эволюцийн үйл явц юм. Биологийн эволюц нь нийгмийн эволюциэс дараах 3 шинжээрээ ялгаатай. Үүнд:

  1. Эргэлт буцалтгүй процесс
  2. Биологийн ашигтай шинжийн өөрчлөлт
  3. Залгамж удамшилд үндсэлдэг

Эволюцийн хөгжил

Эволюцийн хөгжлийн түүхэн шат нилээд ээдрээтэй байсан. 17-18-р зууны үед биологийн ухаанд ПРЕФОРМИЗМ-ын сургаал гарч, түүний араас эпигенез, трансфоризм г.м сургаалиуд гарсан. Эволюцийн шинжлэх ухааны хөгжлийг дэвшилтэд хүргэсэн эрдэмтэд бол К.Линней, Ч.Дарвин нар юм.

Дарвины эволюцийн сургааль

Чарьз Дарвины Эволюцийн сургаал гарах болсон нөхцөл нь тухайн үеийн Английн нийгэм эдийн засгийн хөгжил , Боловсрол шинжлэх ухаан , Бигль хөлөг онгоцны аялал зэрэг болно. Чарльз Дарвин 1831-12-27-нд Бигль хөлөг онгоцоор Өмнөд Америк, Австрали, Номхон далайн эрэг орчмын газраар судалгаа явуулж маш арвин цуглуулга хийсэн. 1836- 10-2-нд буцаж ирэн цуглуулсан материалаа нэгтгэн судлах ажилдаа орсон. Дарвины авч үзсэн үндсэн асуудлууд нь :

  1. Үүлдэр, сорт, зүйлийн гарал үүсэл
  2. Удамших ба хувьсах чанар
  3. Амьдралын төлөөнйи тэмцэл
  4. Байгалийн шалгарал юм.

Шалгарлыг Дарвин зориудын ба байгалийн гэж хуваасан. Зориудын шалгарал нь хүн үүссэн цагаас буюу хүний оролцоотой бий болдог , Байгалын шалгарал гэдэг нь амьд бие үүссэн цагаас эхлэн бий болсон гэж үздэг байна. Мөн зориудын шалгарлыг дотор нь аргачилсан ба санамсаргүй гэж хуваана. Аргачилсан хэлбэр нь тодорхой зорилт тавин түүнийгээ хэрэгжүүлнх үйл ажиллагаа юм.