Жон Фицжеральд Кеннеди: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б r2.7.1) (робот Нэмж байна: te:జాన్ ఎఫ్ కెనడి
Мөр 123: Мөр 123:
[[sw:John F. Kennedy]]
[[sw:John F. Kennedy]]
[[ta:ஜான் எஃப். கென்னடி]]
[[ta:ஜான் எஃப். கென்னடி]]
[[te:జాన్ ఎఫ్ కెనడి]]
[[th:จอห์น เอฟ. เคนเนดี]]
[[th:จอห์น เอฟ. เคนเนดี]]
[[tl:John F. Kennedy]]
[[tl:John F. Kennedy]]

13:04, 22 Есдүгээр сар 2011-ий байдлаарх засвар

Жон Фицжеральд Кеннеди
John Fitzgerald "Jack" Kennedy
Жон Фицжеральд Кеннеди

Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
35 дахь ерөнхийлөгч
Бүрэн эрхийн хугацаа: 1961 оны 1 сарын 201963 оны 11 сарын 22
Дэд ерөнхийлөгч: Линдон Жонсон

Төрсөн: 1917 оны 5 сарын 29
Брүклин, Массачусеттс
Нас барсан 1963 оны 11 сарын 22
Даллас, Техас
Улс төрийн нам: Ардчилсан Нам
Эхнэр (нөхөр): Жаклин Ли Бувье Кеннеди
Гарын үсэг

Америкийн Нэгдсэн Улсын 35 дахь Ерєнхийлєгч Жон Кеннеди бол тvvхэн дэх Америкийн хамгийн залуу Ерєнхийлєгчийн жагсаалтанд Теодор Рvзвэлтийн дараа хоёрт бичигддэг. Хэдийгээр Америк хэмээх их гvрнийг 43-хан наснаасаа эхлэн 34-хєн сар толгойлсон ч тvvний Америкийн болоод хvн тєрєлхтєний тvvхэнд бvтээсэн гавъяа тодоос тод vлдсэн байдаг . 1640 онд Ирландын ємнєд нутаг болох Вексфордод тvvхэнд “аугаа их” хэмээн тэмдэглэгдсэн тариалангийн ган гамшиг тохиолдож идэр залуу Ирланд фермер Патрик Кеннеди тєрєлх нутгаа орхин Америкийг зорин Бостон хотод ирэн суурьшжээ. Америкад хэн ч vл таних энэ Ирланд залуу бол хожим нь дэлхий ертєнцийг цємийн дайнаас аварч, Хрушевээр буулт хийлгvvлж чадсан 60-аас 500сая орчим хvнд амьдрах боломж олгосон Ерєнхийлєгч Жон Кеннедигийн элэнц євєє нь байлаа. Тvvний хvv Патрик Ж Кеннеди нь Муж улсынхаа сенатор болж олон нийтэд Бостоны “Боос” хэмээн алдаршиж улс тєрд идэвхийлэн зvтгэх болов. Харин Бостоны “боос”-ын хvv Жосеф Патрик Кеннеди нь /1888-1969/ Ерєнхийлєгч Кеннедигийн эцэг болох хувь зохиолтой байжээ. Хайр булаам царайлаг, хvvхнvvдийн харцыг унагаж Мерлин Монротой нууц амрагийн харьцаатай явсан Цог жавхалант Жон Кеннедигийн эхийн тал бас л улс тєр, нийгмийн зvтгэлтэн удамтай байсан юм. Ерєнхийлєгчийн ээжийнх нь эцэг “Хонни Фицж” (Honey Fitzg) нэрээрээ алдаршсан Жон Эф Фицжеральд нь ихээхэн туршлагатай улс тєрч байсан бєгєєд нэгэн жишээ гэвэл тэрээр сенатын гишvvн тєдийгvй Бостон хотынхоо захирагчаар хоёронтаа сонгогдож байжээ. Ерєнхийлєгчийн эцэг Жосеф Кеннеди vнэт цаасны арилжаанд мэргэшиж сая саяар тоологдох хєрєнгийн эзэн болж чадсан нэгэн юм. Тэрээр Франклин Делано Рузвельтын засаглалын жилvvдэд Их Британид элчин сууж байсан бєгєєд Уинстон Черчиль болоод томоохон лидерvvдтэй ойрын харьцаатай байж улс тєрийн єндєр нэр хvндтэй, туршлагатай тєрийн зvтгэлтэн, овсгоотой бизнесмэн нэгэн байв. Иосеф Патрик Кеннеди нь Роуз Фицжеральдтай ханилан 9 хvvхэдтэй єнєр єтгєн гэр бvлийг vvсгэсэн юм. Ерєнхийлєгч Жон Кеннеди 1917 оны 5-р сарын 29 нд Массачусетсийн Брvvклинд мэндэлсэн байна. Тvvний ах Жак буюу “Жой” хочтой Кеннеди нь 1915 онд тєрсєн Жон Кеннедигээс 2 насаар ах байлаа. Жой ямагт дуугvй, ичимхии даруухан. Гэсэн атлаа гоц гойд ухаантай нэгэн байв. Харамсалтай нь Жой Кеннеди 29 настайдаа 1944 онд дэлхийн Хоёрдугаар дайн дуусахаас ємнєхєн тулалддаж яваад баатарлагаар амь эрсэджээ. Ингээд 1944 он гэхэд хожмын Ерєнхийлєгч маань айлын том хvvгийн vvргийг хvлээх болжээ. Тvvний дvv Роузмэри /1918…/, Кэйтлин /1920-1948/, Иvнис /1921…/, Патриса /1924…/ Роберт Эф /1925-1968/, Эдвард “Тэд” /1932…/ нар нь ахыгаа амжилтанд хvрэхэд нь бvх хvчээрээ зvтгэцгээсэн байдаг. Жон Кеннеди Брvvклинд Ривердэйлийн бага сургуулийг 13 настайдаа тєгслєє. Эцэг нь тvvнийг 1930 онд Шинэ Мильфорд дахь Кентербарийн сургуульд суралцуулахаар явуулжээ. Дараа жил нь тэрээр Воллингфорд Коннын Чоатийн академид шилжин суралцжээ. Сургуулиа 1935 онд 18 настайдаа дvvргэсэн байна. Тvvнийг ангийхан нь “хамгаас азтан” хэмээн шагшин хvндэлдэг байлаа. Кеннеди 1935 онд Их Баританийг зорив. Тэр намраа Принстоны их сургуульд тэнцэн орсон ч дараа жил нь домогт Харвардын их сургуулийн оюутан боллоо. Харвардад сурч байхдаа Олон улсын харилцааны тухай, ялангуяа тєр судлалын талаар шимтэн судалж эхлэв. 1940 онд тэрээр Харвардыг тєгсєхийнхєє ємнєх хавар зуны улирлуудад Европын орнуудаар аялж тєр судлалын талаархи єєрийнхєє мэдлэгийг бататгаж явжээ. 1946 онд анхлдан сенатад єрсєлдєх боллоо. Тvvний дvv нар нь хамаг л бололцоогоороо туслах болов. Ялангуяа тvvний ээжийг гайхамшигтай золбоолог эмэгтэй байсан гэдэг. Кеннедигийн ээж нь Жон Кеннедийг алуусных нь дараа дvv Роберт Кеннедигийн сонгуулийн сурталчилгааг нээж vг хэлэхэд хvмvvс тасралтгvй 22 минутын турш алга нижигнvvлж байсан гэдэг. Бас л Роберт Кеннедийг буудуулсны дараа тvvний дvv Эдвардийг єрсєлдєхєд бас л ээж нь гуниж гутраагvй, шантрашгvй тєрхтэйгээр олны ємнє гарч хvvгийнхээ PR-ийг тун гайхалтай хийж байсан гэдэг. Жон Кеннедийг анх сенатад єрсєлдєхєд тvvний аав нь Нэгдvгээрт: Консерватист vзэлтэй байсан, хоёрдугаар: бие нь чилээрхvv байсан гэдэг шалтгаанаар идэвхитэй тусалж чадаагvй байна. Гэвч тэрээр хvv Жон Кеннедиг сайн улс тєрч болгох хангалттай суурийг бvрдvvлж чадсан байна. Америкийн тvvхэн дэхь цорын ганц Католик шашинт ерєнхийлєгч Кеннеди 1953 онд франц гаралтай Жаклин Бовье хэмээх сайхан бvсгvйтэй гэрлэн хоёр хvvхдийн эцэг болсон ч тэднийгээ ухаан ороогvй шахам балчир байхад нь Ли Харви Освальдын гэгчийн суманд єртєн 1963 оны 11 сарын 22 ны 01 цагт хорвоог орхижээ. Цэнхэр єнгийн задгай кадилаканд сууж олны дундуур инээмсэглэн зорчсон ерєнхийлєгчийг номын сангийн сурах бичгийн агуулахын зургаан давхраас буудан хороосон алуурчин гэгдэх залуу Кеннедигээс яг 48 цагийн дараа бусдад буудуулан алагдсан байдаг. Ихэнх эх сурвалжуудад алуурчны тухай бичихдээ Кубын дарангуйлагч гэгдэх Фидель Кастрогийн шvтэн бишрэгч байсан тухай єгvvлдэг. 1995 онд Ерєнхийлєгч Билл Клинтон ард тvмэндээ хандаж хэлсэн vгэндээ “Энэ бол улс тєрийн аллага байгаагvй” хэмээн онцолсон ч олон тvмний дунд эргэлзээтэй хэвээр vлдсэн байдаг. Нэг удаа Кеннеди:“Би яагаад улс тєрд оролцох болов оо гэвэл миний ах Жой амь vрэгдсэнээс болсон юм. Магадгvй маргааш би хорвоог орхивол миний дvv Роберт миний сенатын суудалд суух болно. Хэрвээ Роберт бас vхчихвэл, миний бага дvv “Тедди” бидний vйл хэргийг цааш vргэлжлvvлнэ…” гэж хэлж байжээ. Vнэхээр ч тvvний хэлснээр бvх зvйл єрнєсєн билээ. 1963 онд Жон Кеннедийг алагдах vед тvvний дvv Роберт нь Шvvх яамны сайд, дvv Эдвард нь 31-хэн настай Америкийн хамгийн залуу сенатор байж олныг гайхшруулж байсан юм. Єдгєє Эдвард нь Америкийн хамгийн ахмад сенаторчдын нэгээн. Роберт Кеннеди 1968 онд ерєнхийлєгчийн сонгуульд єрсєлдєж яваад Индиана, Небраска мужуудад яллаа гэсэн мэдээ сонссоныхоо дараахан бусдын бууны суманд єртлєє. Тэр vеэр одоогийн сенатор Кеннеди онгоцны осолд єртєн эмнэлэт эмчлvvлж байлаа. Ийнхvv 3 ахынхаа vйл хэргийг vргэлжлvvлэх хvндхэн хувь тохиол Эдвардад тулгарлаа. 2005 онд Эдвард Кеннеди 43 дахь жилдээ Америкийн сенатороор ажиллаж байна. 1980 онд тэрээр Ерєнхийлєгчид нэр дэвшихээр болж Ардчилсан нам доторхи єрсєлдєєнд Жими Картерт ялагдсан байна. Ерєнхийлєгч Кеннедигийн хvн тєрєлхтєний иргэншилд оруулсан гавъяа бол “Апполон” программ юм. Vнэхээр Кеннедигvйгээр1967 онд Армсторнг, Олдриж нар саран дээр хєл тавьсан гайхамшигт vйл явдлыг тєсєєлєх аргагvй юм. Кеннеди Карибын хямралын бодит vр дvн болох байсан хvн тєрєлхтєний цємийн дайнаас орчлон ертєнцийг аварч чадсан нь юутай ч зvйрлэшгvй баатарлаг vйлс хэмээн судлаачид vнэлдэг. Кеннедигийн засаглалын vед иргэний эрхийн асуудлаар /хар арьстай америкчуудын/ америк даяар vзэл бодлын зєрчил ид хурцадмал болж, батлан хамгаалах салбарт Оростой ид єрсєлдєж, ерєнхийлєгчийн сааачилгаар “Энх тайвны корпус” байгуулагдаж Карибын тэнгисийн хямрал, Берлиний хямрал, цємийн зэвсгийг 3 орчинд туршихийг хориглох талаар хэлэлцээр хийгдэж, “Дэвшлийн тєлєє холбоо” байгуулагдаж vйл явдал тун хурдацтай єрнєж байсан юм. Кеннеди ба илтгэх урлаг. Америкийн нэгдсэн улсын Ерєнхийлєгчдийн IQ буюу оюуны чадамжийг эрдэмтэд тогтоожээ. Уг судалгаанд Жон Кеннедигийн IQ-г эрдэмтэд “174” гэж тогтоосон байдаг. Vvгээрээ Кеннеди жагсаалтын 3-т бичигдэв. Тvvнээс мундаг IQ –тай хоёр Ерєнхийлєгч нь “175”–аар Жимми Картер, “182”-оор Клинтон нар тэргvvлсэн байна. Гэхдээ “Ай Кюv” бол нэг л єнцгийн хэлбэр тєдий хэмжvvр юм. Зєвхєн vvгээр хvнийг хэмжих нь арьс єнгєєр бусдыг ялгаварлахтай ижил билээ. Кеннеди бусдын хайр хvндлэлийг татахдаа туйлаас авъяастай нэгэн байсан бєгєєд тvvний ярих урлаг хvмvvсийг ёстой л байлдан дагуулдаг байсан юм. 1960 он. Кеннедигийн хувьд шийдвэрлэх эгзэгтэй vе байлаа. Кеннеди нам дотроо улс тєрийн зvтгэлтэн Хемфри, Жонсон нартай єрсєлдєн ялаад Ерєнхийлєгчид єрсєлдєх эрх олж авчээ. Бvгд Найрамдах Нам Ерєнхийлєгч Айзенхауэрийн зєвлєснєєр Ричард Милхаус Никсоныг нэр дэвшvvлжээ. Кеннеди цэл залуухан бєгєєд яруу илтгэгч, бас ухаалаг. Никсон улс тєрийн асар их туршлагатай, махруун. Сонгуулийн явц тун єрсєлдєєнтэй, бас сонирхолтой болж чадсан байна. Америк даяар “Кеннедийг дэмжих иргэний нийгэмлэг” байгуулан бvvр “Кеннеди” хэмээх дуу хvртэл зохион ёстой л “бут авч” байжээ. Кеннедигийн хувьд 1941 онд мина тээгч шумбагч завины ахлагчаар явж хvнд шархдан, 5 хоног хоол ундгvй тэсвэрлэж багийнхандаа чин сэтгэлээсээ тусалж. Vvнийг нь засаг єндєрєєр vнэлж 1943 онд “Эр зоригийн” цусан улаан одонгоор шагнасан нь хожим нь тvvнийг ерєнхийлєгч болоход “Vндэсний баатар” гэсэн имиджийг бvрдvvлэх vндэс болов. Бас тvvний бичсэн нийтлэлийн ном ч олны дунд шуугиан тариад байв. Энд нэгэн зvйлийг дурьдахад дvv Роберт Кеннедигийнх нь номууд ч тухайн vедээ шуугиан тарьж байсан гэдэг. Кеннедигийн сонгуулийн компанит ажлыг дvv Роберт идэвхийлэн зохион байгуулжээ. Илтгэх урлагт хувцаслалт, “personal appereance” буюу гадаад vзэмж, цог золбоо нь бусдыг итгvvлэн vнэмшvvлэх тун чухал алхам байдаг. Vvнийг Кеннеди жинхэнэ утгаар нь хэрэгжvvлж чадсан юм. 1960 оны 8 сард болсон Ерєнхийлєгчийн сонгуулиар нийт сонгогчдын 49,7 хувь нь Кеннедигийн тєлєє, 49,6 хувь нь Никсоны тєлєє санал єгсєн бєгєєд Кеннедид саналаа єгсєн хvмvvсийн ихэнх хувь нь телевизээр, Никсонд саналаа єгсєн хvмvvсийн vлэмж хэсэг нь радиогоор нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг vзсэн гэдэг. Мэтгэлцээний vеэр Кеннеди ємнєх засаглалын гадаад бодлогыг зад шvvмжилсэн бол Никсон ємгєєлж байв. Халз мэтгэлцээний vеэр єрнєсєн Кеннедигийн ярих чадвар нь сая сая америкчуудын сэтгэл зvрхийг байлдан дагуулж тvvнийг “Ерєнхийлєгч” хэмээх нэр хvндтэй сэнтий, эрх мэдэл, алдар нэр, бас асар их хариуцлага, эцэст нь Ли Харви Освальдын суманд хvргэж єгсєн юм. Кеннедигийн хэлсэн Ерєнхийлєгчийн Тангараг єргєх ёслолын vг нь Америкийн тvvхэн дэх шилдэг 100 илтгэлийн 2-дугаарт бичигддэг. Бас тvvний “Houston Ministerial Association Speech” илтгэл нь жагсаалтын 9 дvгээрт, “Ich bin ein Berliner” буюу “Би Берлиний иргэн” илтгэл нь жагсаалтын 22 дугаарт, “American University Commencement Address” илтгэл нь жагсаалтын 37 дугаарт, “Civil Rights Address”, “Cuban Missile Crisis Address” зэрэг илтгэлvvд нь жагсаалтын 48, 49 дvгээрт ордог байна. Тvvний дvv Роберт Франсис Кеннедигийн “Remarks on the Assassination of Martin Luther King” илтгэл нь жагсаалтын 17-дугаарт, бага дvv Эдвард Mоор Кеннедигийн “Truth and Tolirance in America”, илтгэл жагсаалтын 55 дугаарт, “Chappaquiddick” илтгэл 62 дугаарт, ”Elogy for Robert Fancic Кennedy” илтгэл жагсаалтын 70 дугаарт тус тус оржээ. Америкийн тvvхэн дэх шилдэг 100 илтгэлийг 9-г нь зєвхєн Кеннедигийн гэр бvл хэлсэн нь зєвхєн жон Кеннеди ч бус тэдний гэр бvл илтгэх чадвараа хэр сайн хєгжvvлсний гэрч юм. Жон кеннеди яльгvй бєгтєр явдаг, бие сулавтар, яриагаа их хvчтэй хэмнэлтэй єгvvлдэг байсан бол Роберт Кеннеди ахаасаа яльгvй нарийн /нялуун/ хоолойтой байсан. Тэрээр Конгрессын хурал дээр болон Ерєнхийлєгч Линдон Жонсоны танхимынхаа гишvvдтэй хийсэн хурал дээр тvvнийг нэг биш удаа vгээр буулган авч, заримдаа эвгvй байдалд оруулж байсан байдаг. Бага дvv Эдвард нь хоёр ахаасаа ч мундаг ярьдаг хэмээн судлаачид vнэлдэг. Ер нь Кеннеди бол Америк болоод дэлхий дахины тvvхийн сор болсон гайхалтай эр. Тvvний сvндэрлvvлсэн гавъяат vйлс нь дэлхий дахинд “Маргааш”-ыг авчирсан тєдийгvй тvvний хэлсэн яруу vгс нь хvн тєрєлхтєний зvрх сэтгэлд хадгалагдсаар єдєр болгоны нартай хамт хуучиршгvйгээр бишрэгсээр байдаг юм. ТАНГАРАГ ЄРГЄХ ЁСЛОЛЫН VГ Тайлбар: >1960-аад оэны эхээр Зvvн германаас єрнєд рvv олон хvн оргож гарснаар барахгvй тэднийг нэврэхэд нь саад хийх явдал байдлйыг улам хvндрvvлээд зогсоогvй 1961 оны 8 сард Зvvн Берлинийг Баруунаас нь бvр мєсєн тусгаарласан хана зєвлєлтийн хєрєнгєєр босчээ.галт зэвсэг, нулимс асгаруулдаг хий хэрэглэж хоёр Германыг аль болохоор тусгаарлан барих зорилгоор хvч хэрэглэх явдал олонтаа гарсан байна. Vvнээс vvдэн АНУ, НАТО Єрнєд герман дахь зэвсэгт хvчнээ улам бvх нэмэгдvvллээ. Ийнхvv берлин европын хамгийн халуун цэг болов. Энэ vед Кеннедигийн засгийн газар “Коммунизмийг тогтоон барих бодлого”–оо улам эрчимжvvллээ. Харин Хрущев Зvvн Германтай гэрээ байгуулж хурцадмал байдлыг нэг хэсэгтээ намдаах арга хэмжээ авчээ. /Д.Цолмон “АНУ-ын тvvх” 449-р хуудас.,1999/ Дайны тvрэмгийлэл, хэцvv бэрх боловч vнэ цэнэтэй энх тайван ноёрхсон энэ зуунд тєрж єссєн, эртний єв уламжлалаараа бахархагч хvний эрхийг дэлгэрvvлэхэд эрт эдvгээ, єнєєдєр ч хувь нэмрээ оруулсаар ирсэн Америкийн хойч vе болсон бидний vг яг энэ цаг мєчєєс, яг энэ газраас бидний анд, дайсан хэнд ч болов хvрэх болтугай. Саад тотгор тохиож, хvндрэл бэрхшээл учирсан ч ямар ч vнээр болов эрх чєлєєг мандуулахын тєлєє бид бvхэн анддаа тусалж, дайснаа эсэргvvцэх болно гэдгийг маань бидний тєлєє болон бидний эсрэг зогсож буй улс орон алин боловч мэдэж автугай. Vvнийг мєн vvнээс ч илvvг бид амлаж чадна. Бидэнтэй соёл болоод сэтгэл санаагаараа хамт байсан эртний холбоотнууддаа бид бvхэн vнэнч шударга андын холбоог амлаж байна. Бvгдээрээ нэгдэж зориглон хєдєлвєєс бидэнд хийж чадахгvй зvйл бараг vгvй. Харин дан дангаараа хийж чадах зvйл бидэнд бараг алгаа. Бид олон хэсэг болж аз туршихыг хvсэхгvй байна. Эрх чєлєєний эгнээнд маань нэгдэж буй шинэ улсууддаа бид бvхэн колонийн хараат байдал нь, хатуу чанга дарангуйллаар хэзээ ч солигдохгvй гэсэн ганц л зvйлийг амлаж чадах байна. Тэдгээр улсуудыг бидний vзэл санааг бvрэн дэмжинэ гэж найдахгvй байгаа ч ямартаа ч єєрсдийнхєє эрх чєлєєнг тууштай дэмжинэ гэдэгт бид бvхэн бат итгэлтэй байна. Дэлхийн бємбєрцгийн хаа ч зовлон зvдгvvрийн хvлээснээс ангижрахаар тэмцэж буй тэдгээр хvмvvсийг єєрєє єєртєє туслахад нь бид шаардлагатай алхмуудыг авч хэрэгжvvлэхийн тєлєє бvхий л хvчээ дайчлах болно. Гэвч энэ нь коммунистууд биднээс єрсєєд хийчих вий гэсэндээ биш, тэдний саналыг авах гэсэндээ ч биш, гагцхvv ингэх нь зvйтэй гэж vзсэн учраас л бид энэ бvхнийг хийж байна. Хэрэв чєлєєт нийгэм олон арван ядуучуудад ач тусаа єгч чадахгvй юм бол цєєхєн хэдэн баячуудыг ч аварч чадахгvй гэсэн vг. Бидний хилээс ємнє зvгт орших бидний ах болсон бvгд найрамдах улсуудад бид хэлсэн vгээ хийсэн ажил болгох болно гэсэн ганц л зvйлийг амлаж байна. Хєгжил дэвшлийн тєлєєх шинэ холбоотнууд болох чєлєєт хvмvvс, чєлєєт засгийн газруудад ядуурлын гинжнээс мултрахад нь бид туслах болно. Гэвч итгэл найдварын энэхvv тайван хувьсгал хvч чадлын олз болох учиргvй. Америкийн хаана ч гэсэн тvрэмгийлэл, хорлон сvйтгэхийн эсрэг бид хєрш улсуудтайгаа нэгдэхэд хэзээд бэлхэн гэдгийг тэд мэдэж авах болтугай. Мєн энэхvv тал бємбєрцєг дээр єєрєє єєрийнхєє эзэн нь байх болно гэдгийг бусад хvчнvvд ч бас мэдэж автугай. Бvрэн эрхт улсуудын чуулган буюу энх тайван зэр зэвсгээр солигдсон энэ эрин vеийн сvvлчийн бєгєєд хамгийн гол итгэл найдвар болсон НVБ-ыг бид хараал зvхлийн vг урсгадаг чуулган болгохгvйн тулд тvvний vйлчлэх цар хvрээг єргєсгєнє гэдгээ амлаж байна. Эцэст нь єєрсдийгєє бидний дайсан гэж vзэж буй улсуудын хувьд тэдэнд амлах зvйл бидэнд байхгvй. Харин тэдэнд нэг хvсэлт тавимаар байна. Шинжлэх ухаанаас vvдэлтэй сvйрvvлэгч хvчин санаатай болон санаандгvй байдлаар хvн тєрєлхтнийг нємрєхєєс ємнє хамтдаа энхийн замыг эрэлхийлэхийг тэднээс хvсмээр байна. Бидний зэвсэг хvрэлцээтэй эсэх нь эргэлзээгvй, мєн бид бvхэн оршин тогтнох нь эсэх нь эргэлзээгvй vед бид хэзээ ч тэрхvv хvчийг сулруулж зvрхлэхгvй. Гэвч одоогоор агуу болон хvчирхэг энэхvv хоёр гvрний хэн хэн нь ч амар тайван байж чадахгvй байна. Аль аль нь орчин vеийн зэвсгийн vнэ цэнэд хэт анхаарч, аль аль нь vхлийн аюултай атомын дохиог чагнаж, аль аль нь хvн тєрєлхтний сvvлчийн дайн болоод буй алан хядлагын тэнцвэрт байдлыг єєрчлєхєєр єрсєлдєж байна. Тийм ч учраас одооноос эхлэн аль аль тал маань тогтвортой байдал гэдэг бол сул дорой байхын шинж биш, харин алдар хvндийг бол цаг хугацаа батлан харуулдаг гэдгийг санаж явцгаая. Иймээс ч цаашид дайсагналцахын тулд хэлэлцэж, хэлэлцэхийн тулд дайсагналцахаа больцгооё. Аль аль тал маань биднийг хагаралдуулж буй шалтгаануудыг эрж хайхын оронд биднийг нэгтгэж чадах шалтгаануудыг бодож олцгооё. Бидний хэн хэн маань алан хядлагын оронд шинжлэх ухааны нээлтийг хийхээр оролдоцгооё. Хамтдаа оддыг судалж, цєл газар, далайн ёроолыг эзэмшиж, євчнєєс ангижран, урлаг болон худалдааг дэмжицгээе. Хамтдаа “Хvнд ачааг нь авч хаян дарлагдсан хvмvvст эрх чєлєє олгоё” гэсэн Исаахын vгийг дагацгаая. Хvчний тэнцвэр бус харин энх тайван оршин тогтносон эрх зvйт шинэ ертєнцийг бvтээн байгуулах vйлст нэгдэцгээе. Энэ бvхэн зуун, мянган жилийн дараа ч, магадгvй энэ гараг дээр амьдрал байгаа цагт ч тєгсгєл болох учиргvй. Энэхvv улс оршин тогтносон цагаас хойш vе vеийн америкчууд vндэсний шударга ёсоо баталгаажуулсаар ирсэн билээ. Vvнд хvчин зvтгэх идэр чийрэг америкчууд ч дэлхийн хаана ч байгаа. Бид хvн тєрєлхтєнд сайн сайхан амьдралыг авчрахын тулд Ємнєд Умард, Єрнє Дорно хаа ч эдгээр дайснуудын эсрэг тууштай тэмцэж чадах уу? Бид энэхvv тvvхэн их vйлст нэгдэх vv? Дэлхий ертєнцийн тvvхэн эрин vед vе vеийн тун цєєн хvн ноцтой аюул болох эрх чєлєєгєє хамгаалах vvргээ нэр тєртэйгээр биелvvлсэн байдаг. Би ч гэсэн энэ ариун vvргээсээ ухрахгvй. Бидний хэн маань ч єєр бусад хvмvvс болон хойч vетэй байраа солихгvй гэдэгт би итгэлтэй байна. Бидний хvсч ирсэн эрч хvч, шударга ёс манай улсыг гэрэлтvvлэх болно. Бидний дэлхийг ч жинхэнэ утгаар нь цэцэглvvлэх болно. Тиймээс ч эх орон нэгт америкчууд аа. Эх орон чинь чиний тєлєє юу хийж чадах вэ гэж бvv асуу. Харин чи эх орныхоо тєлєє юу хийж чадах вэ гэж асуу. Эцэст нь чи америкийн иргэн мєн ч бай, биш ч бай бидний чамаас асууж буй ижил тэнцвэртэй хvч чадлыг асуу. Бид юу хийснийг тvvх харуулах болно. Єєрсдийн хайрлаж биширч явдаг газар нутгийнхаа ивээл хишгийг хvртэхийн тєлєє урагш тэмvvлцгээе.

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA