Вагиндрагийн үсэг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б r2.4.3) (робот Арилгаж байна: en:Mongolian script#Vaghintara script
Мөр 19: Мөр 19:
[[Ангилал:Монгол бичиг үсэг]]
[[Ангилал:Монгол бичиг үсэг]]


[[zh:瓦金德拉蒙古文]]
[[en:Mongolian script#Vaghintara script]]
[[Zh:瓦金德拉蒙古文]]

02:01, 14 Аравдугаар сар 2011-ий байдлаарх засвар

Вагиндрагийн үсэг нь 20-р зууны эхээр буриад лам, соён гэгээрүүлэгч Агваан Доржиев худам монгол, тод бичгүүдэд тулгуурлан зохиосон шинэ үсэг (1905) юм.

Эл бичиг худам монгол бичгээс гарал үүсэлтэй боловч монгол бичигт ижил дүрсээр бичдэг а-э, о-у, д-т, х-г-г өөрчилж тод үсгийн дүрс ялган тэмдэглэдэг зарчмыг баримтлан зохиосон болно. Гэвч Вагиндра үсэг монгол болон тод бичгийн аль алинаас ялгарах нэг гол ялгаа нь үгийн эхэн, дунд, адагт орох үсгийн дүрс хэлбэр хувирах ёс байхгүй. Энэ нь орос (кирилл), славян зэрэг өрнө дахины бичгийн тогтолцооны нөлөө юм.

Зохиогч тэрхүү үсгээ зөвхөн буриад аялгуунд төдийгүй Монголын бусад олон аялгуунд нийцүүлэн зохиосон байна. Жишээ нь: ж, з, ц, ч, е (я) зэрэг үсгийг оруулсан нь монгол хэлний олон аялгуунд тохирно. Мөн орос хэлний үгийг тэмдэглэхэд зориулж е, п, к, дж, ф, щ зэрэг нэгэн хэсэг үсэг (энэ нь галиг үсгийн үүрэгтэй боловч одоогийн Зөвлөлт Буриадын хэлний үгийг тэмдэглэхэд хэрэгтэй ажгуу) буйг дурдалтай. Вагиндрагийн үсгээр 1905-1910 оны хооронд Санкт-Петербург хотноо чулуун бараар нэлээд хэдэн ном хэвлэн гаргажээ.

Мөн үзэх

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.