Полимер: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Анх 1980-аад оны эхэнд алдарт ”Битлз” хамтлагийн ахлагч Жон Ленноны гэргий Иоко Оно Нью-Иор..."
(Өөрчлөлт алга)

07:41, 16 Арванхоёрдугаар сар 2011-ий байдлаарх засвар

Анх 1980-аад оны эхэнд алдарт ”Битлз” хамтлагийн ахлагч Жон Ленноны гэргий Иоко Оно Нью-Иорк хотын эмэгтэйчүүдийг сонирхолтой зүйлдээ уриалан дуудаж, ”цүнхэндээ даавуун тор авч явцгаая” гэсэн хөдөлгөөн өрнүүлсэний ачаар барууны өндөр хөгжилтөй орнуудад хүнсний бүтээгдэхүүнийг савлахдаа полиэтилинээр хийсэн гялгар уутнаас татгалзжээ. Нью-Иорк хотоос гараагаа эхэлсэн энэ хөдөлгөөн маш эрчимтэй тархаж, 90-ээд оны дунд үе гэхэд Баруун Европ, Латин Америкийн орнууд хүнсний сав баглаанаас өндөр молекултай, полимер эддэл болох гялгар уутыг бүр мөсөн шахан гаргаж, цаасан сав баглаа боодлыг хэрэглэх болсон. Олон төрлийн полихлорт нэгдлүүдийг агуулсан, өндөр молекултай органик бодис болох гялгар уут нь газрын хөрсөнд задралгүй 50-80 жил болдог байна. Түүнээс гадна газрын өнгөн хөрсний хамгийн шим тэжээл бүхий ургамлын үндэс, бичил амьд биетүүдийн амьсгалах, нарны гэрлийг хүлээн авах замд хортой нөлөө үзүүлж, тэр хэсэгтээ үхжилтийг үүсгэдэг гэнэ. Полимер гэдэг нь бусадтай харьцуулахад олон тооны атомуудаас тогтдог маш том хэмжээний молекулаас бүрддэг юм. Одоо үед химийн аргаар гаргаж авдаг. жишээ нь бүх төрлийн хуванцар орно. түүгээр гэрлийн унтраалгаас өгсүүлээд, балны шингэн, гэр, гэх мэт маш өргөн хэрэглээтэй.