Наполеон: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Өөрчилж байна: ckb:ناپۆلیۆن بۆناپارت
Мөр 77: Мөр 77:
[[ca:Napoleó Bonaparte]]
[[ca:Napoleó Bonaparte]]
[[ceb:Napoleon I]]
[[ceb:Napoleon I]]
[[ckb:ناپڵۆن بۆناپارت]]
[[ckb:ناپۆلیۆن بۆناپارت]]
[[co:Napulione Buonaparte]]
[[co:Napulione Buonaparte]]
[[cs:Napoleon Bonaparte]]
[[cs:Napoleon Bonaparte]]

15:42, 25 Арванхоёрдугаар сар 2011-ий байдлаарх засвар

I Наполеон
Францын эзэн хаан; Италийн хаан,
Швейцарийн холбооны зуучлагч,
Райны холбооны хамгаалагч

Эзэн хаан Наполеон Түйлерт судалгаа хийж байхдаа, Жак-Луй Давид, 1812
Хаанчлал1804 оны 3-р сарын 20–1814 оны 4-р сарын 6
1815 оны 3-р сарын 1–1815 оны 6-р сарын 22
Хаан суусан1804 оны 12-р сарын 2
Бүтэн нэрНаполеон Бонапарт
ФранцNapoleon Bonaparte
Төрсөн огноо1769 оны 8-р сарын 15
Төрсөн газарФранцын Корсик арлын Ажаччио
Өнгөрсөн огноо1821 оны 5-р сарын 5
Өнгөрсөн газарГэгээн Елена арлын Лонгвүүд
ОршуулсанПарисын Лөзанвалиде
ӨмнөхФранцын консул (Францын анхдугаар бүгд найрамдах улсын гүйцэтгэх засаглал; Наполеон анхных нь консул байлаа)
Өмнөх хаан: Францын хаан XVI Луй (1793 онд нас барсан)
УдаахXVIII Луй (де-факто)
II Наполеон (де-юре)
ХатанЖозефин дө Бохарнэ
Австрийн Мари Луйз
ХүүхэдII Наполеон
ЭцэгКарло Буонапарте
ЭхЛетициа Рамолино
Ургийн овогБонапарт

Хожим Эзэн хаан I Наполеон гэгдэх болсон Наполеон Бонапарт (Франц: Napoléon Bonaparte; 1769 оны 8-р сарын 15 – 1821 оны 5-р сарын 5) Европын түүхэнд хамгийн их нөлөөлсөн, Францын цэрэг, улс төрийн зүтгэлтэн юм.

Корсикт төрж, эх газрын Францад их бууны офицер болон бэлтгэгдсэн Наполеон Францын анхдугаар бүгд найрамдах улсын үед алдар хүнд олж авсан ба Францын эсрэг АнхдугаарХоёрдугаар эвсэлийн эсрэг дайны ажиллагааг амжилттай удирдсан. 1799 онд Бонапарт төрийн эргэлт зохион байгуулж, өөрийгөө анхны консулаар томилж, таван жилийн дараа өөрийгөө Францын Эзэн хаанаар өргөмжилжээ. XIX зууны эхний арван жилд тэрээр Францын анхдугаар эзэнт улсын армийг Европын томоохон гүрнүүдийн эсрэг хөдөлгөж, Аустерлицийн тулалдаан Вагнерийн тулалдаан зэрэг олон тулалдаанд дараалсан ялалтууд байгуулж Европын эх газарт ноёлов. Тэрээр өргөн эвсэл байгуулж, анд нөхөд, ах дүү нараа Европын бусад улсуудад эрх баригчаар томилох замаар Францын нөлөөллийн хүрээг тогтоожээ.

1812 онд Оросыг дайлсан нь Наполеоны хувь тавиланд эргэлт гаргав. Түүний Их Арми (Франц: Grande Armée) дайны явцад сүйрч, дахин хэзээ ч бүрэн сэргээгүй юм. 1813 онд Зургадугаар эвсэл Наполеоны цэргийг Лайпцигт бутцохиж, дараа жил нь Эвсэл Франц руу довтолж, Наполеоныг хаан ширээнээсээ буухад хүргэсэн бөгөөд түүнийг Элба аралд цөлжээ. Нэг жил хүрэхгүй хугацааны дараа Наполеон Элбагаас оргож, эргэж эрх мэдлээ олж авсан боловч 1815 оны 6-р сард Долдугаар эвсэл эхэлж Англи Пруссын хамтарсан цэргийг тосожВатерлоогийн тулалдаанд ялагджээ. Наполеон амьдралынхаа сүүлийн зургаан жилийг Гэгээн Еленагийн арал дээр Британийн хяналт дор өнгөрөөж, тэндээ нас нөгцжээ. Задлан шинжилгээгээр түүнийг ходоодны хорт хавдраар өнгөрсөн гэж дүгнэсэн боловч Стен Форсхуфвуд болон бусад эрдэмтэд түүнийг хүнцлээр хордуулж алсан гэж үздэг.

Наполеон шинэчлэн байгуулсан Францын армиар томоохон ялалтууд байгуулж, янз бүрийн эх сурвалжаас тактикаа боловсруулдаг байлаа. Түүний цэргийн ажиллагааг дэлхий даяар цэргийн академиудад судалдаг бөгөөд түүхэнд тодорсон хамгийн аугаа их жанжнуудын нэг гэж тооцогддог. Өрсөлдөгч, дайснууддаа дарангуйлагч гэж үзэгддэг байсан боловч Наполеон Баруун Европын ихэнх улс орны захиргаа, шүүх засаглалын үндэс болсон Наполеоны кодыг гаргаснаараа дурсагддаг юм.

Үүсэл гарал боловсрол

Наполеон нь 1769 оны 8 сарын 15 нд Корсик арлын Ажаччино хотноо Италийн цагаач Карла Бунопартеийн хоёрдугаар хүү болж мэндэлжээ.Тэрээр Францад их бууны офицер болон ирэхдээ нэрээ илүү француулж Наполеон Бонапарт болгожээ.Түүний аав нь 16 зууны үед Корсикт ирсэн цагаач улсын хүү байжээ.Наполеоны ээж Летициа Рамолино нь хүүхдүүдээ хатуу чанга гараар хүмүүжүүлж байнгын сахилга баттай байхыг шаардаж байжээ.Ийм хүмүүжлээр хүмүүжсэн Наполеон цэрэг болох илүү амар дөхөм болжээ.Тэр дээрээ 1 ахтай Жосеф 6 дүүтэй Лусиен Елиса Лиус Паулина КаролинаЖефмэ.Наполеон бага сургуулиа Корсикт төгсөж.1781 онд Аутуны шашны сургуульд элсэн орж франц хэлийг сурж төгссөн.Түүний багш дурсахдаа Наполеон их зожиг их аялагатай ярьдаг үүнийгээ нээх хайхардаггүй хүүхэд,гэхдээ газар зүй,түүх хоёрт дуртай онцгой сэтгэхүй хүү байсан гэжээ.Карлогийн найз Наполеоныг гайхалтай усан цэрэг болно гэж боддогоо хэлэх үед Наполеон усан цэргийн адмирал болох хүсэл төржээ.Гэвч Британийн усан цэргүүд дэлхийд ноёрхож эхэлснээр тэрээр усан цэрэг болхоос татгалзаж,Парис явж их бууны ангид суралцан төгсжээ.

Эхэн үеийн амьдрал

Эшлэл

Гадны холбоос

Загвар:Link FA