Оросын Хаант Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Өөрчилж байна: ru:Российская империя
б r2.7.1) (робот Нэмж байна: diq:İmparatoriya Rusya
Мөр 21: Мөр 21:
[[da:Russiske Kejserrige]]
[[da:Russiske Kejserrige]]
[[de:Russisches Kaiserreich]]
[[de:Russisches Kaiserreich]]
[[diq:İmparatoriya Rusya]]
[[el:Ρωσική Αυτοκρατορία]]
[[el:Ρωσική Αυτοκρατορία]]
[[en:Russian Empire]]
[[en:Russian Empire]]

21:33, 3 Нэгдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Оросын эзэнт улс (Орос: Российская Империя) нь 1721-1917 оны хооронд оршин тогтнож байсан Орос үндэстэний байгуулсан, олон угсаатныг багтааж байсан хаант засаглалтай улс байсан бөгөөд түүхэн дэх хамгийн том газар нутагтай улсуудын нэг нь юм. 1917 оны Октябрийн хувьсгалаар нурж, Зөвлөлт Холбоот Улсаар залгамжлагдсан. 1897 оны хүн амын тооллогын мэдээгээр 125 сая 600 мянган хүн тоологдсон нь тухай үед Британийн эзэнт улс, Манж Чин гүрэн хоёрын дараа 3-рт жагсаж байжээ.

Түүх

15-18-р зууны үед Турк-Османы эзэнт гүрний түрэмгийллээс айж дагаар орсон Армен, Гүрж зэрэг улсууд, Манжийн түрэмгийллээс зугатан дагаар орсон Халимаг, Хасаг үндэстнүүд эзэнт улсын ивээлд багтаж байсан бол 18-р зууны сүүлч 19-р зууны эхээр I Александр хаан цэрэг зэвсгийн хүчээр колони эзэмшин эзэнт гүрнээ тэлж Англи, Францын (Наполеон) хаадтай тохиролцон Европ тивийг хуваан авч байлаа. Оросын эзэнт гүрний хүрээгээ тэлэх шуналт санаархалд шинээр хүчирхэгжиж байсан Прусс (германы эзэнт улс), Япон улсууд саад болж байв. Ийнхүү Орос улс хүчээр болон хүчинд автагдан нэгтгэсэн христ, лал, еврей, будда, бөө мөргөлийн шашинтай олон үндэстэн ястнаас бүрдсэн Их эзэнт гүрэн боллоо. 1914 онд Орос улс үндэсний нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 5-р байранд орж байв. 1861-1913 онуудад үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 12 дахин өссөн байна. Гэвч 1917 оны хувьсгал, иргэний дайн, гадаадын интервенцийн нөлөөгөөр газар нутгаасаа 90 мянган ам км нутаг, 49 сая хүн амаа алджээ. Дайн, өлсгөлөн, тахлаас болон олон сая хүнээ (185,2 саяас 136,9 сая) алдав. 1917 оны Октябрийн хувьсгалын дараа Оросын эзэн хааныг хороож эзэнт гүрний түүх төгссөн ч түүнийг залгамжлан ЗСБНХУ 1922 онд үүсэн тогтсон юм.