Монгол хуланжороо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б r2.7.1) (робот Нэмж байна: ar:قيق الأرض المنغولي
Мөр 29: Мөр 29:
[[Category:Шувууд]]
[[Category:Шувууд]]


[[ar:قيق الأرض المنغولي]]
[[en:Mongolian Ground-jay]]
[[en:Mongolian Ground-jay]]
[[fr:Podoce de Henderson]]
[[fr:Podoce de Henderson]]

23:29, 3 Нэгдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Монгол хуланжороо
Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Баг: Бор шувуутан
Овог: Хэрээнийхэн
Төрөл: Хуланжороо, Podoces
Зүйл: P. hendersoni
Латин нэр
Podoces hendersoni
Hume, 1871


Монгол хуланжороо (Podoces hendersoni), урьд Хулан жороо гэж байсан, нь Хэрээнийхэн овгийн шувуу юм. Тэд Хятад, Казахстан, Орос, Монголд нутаглана.

Гадаад төрх

Энэ шувуу нь урт, махийсан хошуутай ба магнай хэсэгт хар судалтай. Холоос харахад зулай, сүүлний үзүүр, далавчны ирмэг нь хар мэт боловч сайн харвал гялалзсан гүн ногоон өнгөтэй, цагаан судалтай, нисэхэд далавчин дээрх цагаан судал нь илүү том тод харагддаг. Тэд суурин амьдарна. Биеийн урт 26-28 см, харьцангуй биерхүү, элсэн шаргал бордуу өнгөтэй, хошуу хөл нь хар байдаг.

Говийн уул толгодын бэл, томоохон заг, бут, ихэвчлэн бүйлс бараадан амьдрах бөгөөд зун хоол тэжээл элбэгшихээр тархан алга болоод өвөл цас их унаж хоол тэжээл ховордвол айл бараадан ирдэг. Ялангуяа малчдын хүнс махны цагаар айлын гадуур ирж дэлгэсэн өөх тосноос хооллодог аж. Цангинасан чанга, исгэрэх мэт дуу гаргадаг. Айлын гадуур жирэлзэн гүйж айлд гадны хүн ирэхэд хамгийн түрүүнд чанга, цовоо дуугаар жиргэн дохио өгдөг. Бут дамжин явгалан хурдан гүйх бөгөөд ихэнхдээ хосоор амьдардаг сэргэлэн, сонор соргог шувуу юм.

Монгол хуланжороо голдуу гүрвэл, голио царцаа, бүйлсний хонгорцгоор хооллодог.

Гадаад холбоос