Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Нэмж байна: xmf:ობჟათე აფრიკაშ რესპუბლიკა; cosmetic changes
б r2.7.2+) (робот Өөрчилж байна: wa:Nonne-Afrike
Мөр 251: Мөр 251:
[[vi:Cộng hòa Nam Phi]]
[[vi:Cộng hòa Nam Phi]]
[[vo:Sulüdafrikän]]
[[vo:Sulüdafrikän]]
[[wa:Nonne Afrike]]
[[wa:Nonne-Afrike]]
[[war:Salatan nga Apriká]]
[[war:Salatan nga Apriká]]
[[wo:Afrig gu Bëj-saalum]]
[[wo:Afrig gu Bëj-saalum]]

03:06, 29 Нэгдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс
Republiek van Suid-Afrika (Африкаанс)
Republic of South Africa (Англи)
IRiphabliki yaseNingizimu Afrika (Зулу)1
улсын далбаа
Төрийн далбаа
Уриа: !ke e: ǀxarra ǁke (ǀXam)
"Олон янз байдалд эв нэгдэл" ("Олон янзын хүмүүс нэгдээрэй")
Төрийн дуулал: Өмнөд Африкийн төрийн дуулал
(National anthem of South Africa)
НийслэлПреториа (гүйцэтгэх)
Блумфонтейн (шүүх)
Кейптаун (хууль тогтоох)
Албан ёсны хэлАфрикаанс хэл, Англи хэл, Өмнөд Ндебеле хэл, Хойд Сото хэл, Сото хэл, Свати хэл, Тсонга хэл, Тсвана хэл, Венда хэл, Коса хэл, Зулу хэл
Төр засагПарламентийн засаглалтай бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Кгалема Мотланте
• Дэд ерөнхийлөгч
Балека Мбете
Байгуулагдсан
• Их Британиас тусгаарласан (Өмнөд Африкийн Нэгдэл)
1910 оны 5 сарын 31
1931 оны 12 сарын 11
• Бүгд Найрамдах Улс
1961 оны 5 сарын 31
Газар нутаг
• Нийт
1,221,037 км2 (25)
• Усны эзлэх талбай (%)
маш бага
Хүн ам
• Тооцоо
43,700,000 (25)
• Нягтаршил
39/км2 (136)
ХХИ0.674
дундаж · 121
Мөнгөний нэгжӨмнөд Африк ранд (ZAR)
Цагийн бүсUTC+2
Утасны томьёо27
Домэйн нэр.za
1Нэр нь албан ёсны 11 хэлээр байдаг

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс нь Африк тивийн өмнө цэгт орших улс юм. Өмнөд Африкийн эрэг нь 2,798 км үргэлжлэх бөгөөд Атлантын, Энэтхэгийн далайнуудтай хиллэнэ. Өмнөд Африкийн хойд талд Намиби, Ботсван, Зимбабве, Мозамбик, Свазиланд улсууд оршдог бөгөөд дотор нь Лесотын вант улс оршдог.

Одоогийн Өмнөд Африкийн нутагт орчин үеийн хүмүүс 100,000 гаруй жилийн турш оршин суусан. Харин Сайн итгэлийн тохойгоор өнгөрөх зөмыг олж нээснээр Голландын Зүүн Энэтхэг Компани нь одоогийн Кейптаун болох газарт 1652 онд амрах зогсоолыг байгуулжээ. Кейптаун нь 1806 онд Британийн колони болсон байна. 1820-оод оны үед Европчуудын суурьшил улам тэлсэн бөгөөд үүний учир нь Боерчууд (анхны Голландын суугч нар) болон Британичууд улсын хойд, зүүн хэсгийн газрын болгон авчээ. Үр дүнд нь тэд болон нутгийн уугуул иргэд болох Коса, Зулу нарын хооронд мөргөлдөөн үүссэн байна. Хожим нь алмааз олдсоноор Британи, Боерчууд Өмнөд Африкийн эрдэс бодисын нөөцийг өөртөө авах гэж Англи-Боерчуудын дайн болжээ. Хэдийгээр Боерчууд ялагдсан боловч 1910 онд Британийн эрх мэдэл доор Өмнөд Африкт хязгаарлагдмал тусгаар тогнолыг өгсөн байна. Британий эсрэг бодлогууд нь бүрэн тусгаар тогнол дээр тулгуурлаж байсан бөгөөд 1961 онд Өмнөд Африк нь Бүгд найрамдах улс болжээ. Ингээд тэргүүлэгч Үндсэний нам апартейд гэгч тусгаарлалтыг зөвшөөрсөн хуулийг тогтоожээ. Гэвч энэ нь дотоод, гадаадаас шүүмжлэл хүртэж байсан бөгөөд 1990 онд хуучин ерөнхийлөгч Фредерик Виллем де Клерк энэ хуулийг буулгаж эхэлж, 1994 онд анхны ардчилсан сонгууль явагдсан байна. Энэхүү сонгуулиар Нельсон Мандела болон одоогийн удирдагч нам, Африкийн Үндсэний Конгрессийг эрх мэдэлд хүргэжээ.

Өмнөд Африк нь хүн амынхаа олон янз байдлаараа алдартай бөгөөд Үндсэн Хуулинд нь 11 албан ёсны хэлийг заасан байдаг. Албан ёсны үйл хэрэг болон худалдаа, арилжаанд англи хэл хамгийн их хэрэглэгддэг боловч гэрт ярьдаг хэлээрээ тавд л жагсдаг. Өмнөд Африк нь Кавказ, Энэтхэг, холимог цуст хүн амаараа Африкт тэргүүлдэг. Хэдийгээр хүн амынх нь 79.5% нь хар арьстай боловч энэ ангилалд олон үндэстэн багтдаг. Албан ёсны 11 хэлний 9 нь Африкийн хэлүүд юм. 2006 оны байдлаар Өмнөд Африкийн хүн амыг 47.4 сая гэж тооцжээ.

Гадаад холбоос

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA