Финланд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Нэмж байна: roa-tara:Finlandie
б r2.6.5) (робот Нэмж байна: or:ଫିନଲ୍ୟାଣ୍ଡ
Мөр 219: Мөр 219:
[[nv:Nahoditsʼǫʼłání]]
[[nv:Nahoditsʼǫʼłání]]
[[oc:Finlàndia]]
[[oc:Finlàndia]]
[[or:ଫିନଲ୍ୟାଣ୍ଡ]]
[[os:Финлянди]]
[[os:Финлянди]]
[[pam:Pinlandya]]
[[pam:Pinlandya]]

20:54, 31 Нэгдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Бүгд Найрамдах Финланд Улс
Suomen tasavalta
Republiken Finland
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: Maamme (Фин хэл)

Vårt land (Швед хэл)

"Манай нутаг"
НийслэлХельсинки
Албан ёсны хэлФин хэл, Швед хэл
Сами хэл (орон нутгийн)
Төр засагПарламентийн засаглалтай бүгд найрамдах улс1
• Ерөнхийлөгч
Тарья Халонен
• Ерөнхий сайд
Юрки Катайнен
• Парламентийн спикер
Саули Ниинисто
Байгуулагдсан
• Оросын эзэнт гүрнээс автономит байдалтай болсон
1809 оны 3 сарын 29
• Тусгаар тогтносноо тунхагласан
1917 оны 12 сарын 6
• Хүлээн зөвшөөрөгдсөн
1918 оны 1 сарын 4
• 1995 оны 1 сарын 1
Европын холбоонд элссэн
Газар нутаг
• Нийт
338,145 км2 (64)
• Усны эзлэх талбай (%)
10.0
Хүн ам
• Тооцоо
5,320,102 (111)
• 2000 тооллого
5,155,000
• Нягтаршил
16/км2 (201)
ХХИ0.952
маш өндөр · 11
Мөнгөний нэгжЕвро (€)2 (EUR)
Цагийн бүсUTC+2
• Зуны цаг (ЗЦ)
+3
Утасны томьёо358
Домэйн нэр.fi, .ax3
1Хагас-ерөнхийлөгчийн засаглалтай
22002 оноос өмнө Финланд маркка
3Европын холбооны гишүүн тул .eu хэрэглэгддэг

Финланд, албан ёсоор Бүгд Найрамдах Финланд Улс (финээр Suomi, Швед хэл: Finland) нь хойд Европын Фенноскандиа бүсэд орших Скандинавын орон юм. Баруун талаараа Швед улстай, зүүн талаараа Оросын Холбооны Улстай, хойд талаараа Норвеги улстай, өмнөд талаараа Финландын булангаар Эстон улстай тус тус хиллэдэг. Нийслэл хот нь Хельсинки.

Финландад 5.3 орчим сая хүн амьдардаг бөгөөд үүний дийлэнх хэсэг нь өмнөд хэсэгт нь байдаг.[1] Газар нутгийн хувьд Европын найм дахь том орон, Европын Холбооны хамгийн нягтшил багатай орон юм. Хүн амын дийлэнхийн эх хэл нь Угро-Фин хэлний бүлэгт хамаарагдах, Эстон хэлтэй төстэй Финланд хэл бөгөөд энэ нь Энэтхэг-Европ хэлний аймагт хамааралгүй Европын Холбооны 4 хэлний нэг болно. Хоёр дахь албан ёсны хэл болох швед хэлээр хүн амын 5.5 хувийн цөөнх ярьдаг.[2] Финланд нь ардчилсан, парламентийн засаглалтай бүгд найрамдах улс бөгөөд засгийн газар нь Хельсинкт төвлөрдөг. 415 хотод орон нутгийн засгийн газрууд байна. Хельсинки, Эспоо, Вантаа, Каунианенээс тогтох Их Хельсинкид сая орчим хүн оршин суудаг бөгөөд нийт ҮНБ-ийн гуравны нэг нь тэнд үүсгэгддэг. Эдгээрээс гадна Тампере, Турку, Оулу гэх зэрэг томоохон хотуудтай.

Финланд нь түүхийнхээ хувьд Шведийн хэсэг байсан бөгөөд 1809 оноос Хаант Орос Улсын автономит вант улс болсон. 1917 онд Оросоос тусгаарласны дараа иргэний дайн, ЗХУ-ын эсрэг дайн, Нацист Германы эсрэг дайн болж, Хүйтэн дайны үеэр албан ёсоор төвийг сахисан байр суурьтай байжээ. 1955 оны НҮБ-д, 1995 оны Европын Холбоонд элссэн ба Еврог хэрэглэгч орнуудын холбоо-Еврозонд оролцдог. Улсын нийгэм, эдийн засаг, улс төр, цэрэг армийн үзүүлэлтүүдийг авч үзсэн судалгаагаар Финланд нь зөвхөн Норвегийн дараа дэлхийн хоёр дахь тогтвортой орноор тодорчээ.[3]

Өндөр технологи бүхий аж үйлдвэр, нийтийн боловсрол, ҮНБ-ий өсөлтийн хурд, иргэний эрхийн хамгаалалт зэргийн олон улсын харьцуулалтаар маш өндөр үнэлгээ авдаг.[4]

Ишлэл

  1. "The current population of Finland". Population Register Center. Retrieved 2007-08-16.
  2. "The population of Finland in 2006". Statistics Finland. 2006-12-31. Retrieved 2007-09-04. {{cite web}}: Check date values in: |date= (help)
  3. The Failed States Index 2008
  4. "Finland: World Audit Democracy Profile". WorldAudit.org. Retrieved 2007-06-11.

Гадаад холбоос