Танзани: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Нэмж байна: kl:Tanzania
б r2.6.5) (робот Нэмж байна: or:ତାଞ୍ଜାନିଆ
Мөр 185: Мөр 185:
[[oc:Tanzania]]
[[oc:Tanzania]]
[[om:Tanzania]]
[[om:Tanzania]]
[[or:ତାଞ୍ଜାନିଆ]]
[[os:Танзани]]
[[os:Танзани]]
[[pam:Tanzania]]
[[pam:Tanzania]]

16:37, 3 Хоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс
Жамхури я Муунгано ва Танзаниа
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Уриа: "Uhuru na Umoja (Свахили)
(Эрх чөлөө, эв нэгдэл)
Төрийн дуулал: Мунгу ибарики Африка
"Африкийг бурхан ивээг"
НийслэлДодома
Албан ёсны хэлСуахили хэл (де факто)
Англи хэл (дээд боловсрол, худалдаа, захиргаанд)
Төр засагБүгд найрамдах улс
Жакая Мришо Киквете
Мизенго Пинда
Байгуулагдсан
1961 оны арванхоёрдугаар сарын 9
1964 оны 1 сарын 12
1964 оны 4 сарын 26
Газар нутаг
• Нийт
945,203 км2 (27)
• Усны эзлэх талбай (%)
6.2
Хүн ам
• Тооцоо
37,849,133 (32)
• 2002 тооллого
35,214,888
• Нягтаршил
41/км2 (159)
ХХИ0.467
бага · 159
Мөнгөний нэгжТанзани шиллинг (TZS)
Цагийн бүсUTC+3
• Зуны цаг (ЗЦ)
үгүй
Утасны томьёо255
Домэйн нэр.tz
1Энэ улсын хүн амын тооцоонд ДОХ-ын улмаас нас барагсад их байгааг тооцсоноор дундаж наслалт багасч, нярайн эндэгдэл өсч, нас баралтын хэмжээ нэмэгдэж, хүн ам болон хүн амын өсөлтийн хувь буурч, хүн амын нас, хүйсний эзлэх хувь өөрчлөгдсөн.
² Кени, Угандаас залгавал 007-гоор орно.

Танзани, албан ёсоор Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс (Jamhuri ya Muungano wa Tanzania), нь Зүүн Африкт хойд зүгт Кени, Угандатай, баруун зүгт Руанда, Бурунди, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улстай, өмнө зүгт Замби, Малави, Мозамбик улстай хиллэн оршдог. Зүүн талаараа Энэтхэгийн Далайгаар хүрээлэгдсэн.

Тус улсын нэр нь Танганьика хэмээх эх газрын нутаг дэвсгэр ба Занзибар хэмээх ольтригийн нэрнүүдийн эхний үеүдийг нийлүүлсэн нэр юм. 1964 онд Британийн Эзэнт улсын дээрхи нэр бүхий хоёр колони нэгдэж, Танганьика ба Занзибарын Нэгдсэн Бүгд Найрамдах Улсыг байгуулсан бөгөөд тэр жилээ нэрээ Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улс болгон өөрчилжээ.[1]

1996 онд төрийн байгууллагууд нь Дар-эс-Салаамаас Додома руу нүүж Додомаг улсын нийслэл болгосон. Дар-эс-Салаам нь тус улсын эдийн засгийн гол төв хэвээр байна.[1][2]

Түүх

Үндсэн өгүүлэл: Танзанийн түүх

Өнөөгийн Танзани нь 1880-1919 онд Германы колони бөгөөд нэг хэсэг байсан. Үндэстнүүдийн Лигийн тогтоолоор тус нутаг дэвсгэрийг Британийн мандатад шилжүүлснээр 1919-1961 онд ийм статустай байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед энэхүү нутаг дэвсгэрийг цэргийн пост болгон ашиглаж байсан бөгөөд санхүүгийн тусламжаас гадна зэвсэг хэрэглэлээр хангаж байв. 1960 онд Британийн захиргаанд байсан Танганьикагийн Амбан сайдаар Жюлиус Нерере томилогдсон ба 1961 онд Танганьика тусгаар тогтноход Ерөнхий сайд болжээ. Танганьика 1963 онд тусгаар тогтносон хөрш улс Занзибартай 1964 оны дөрөвдүгээр сарын 26-нд нэгдэж Танзани улсыг байгуулсан. 1970-аад оноос хойш тус улсад анх удаа 1995 онд ардчилсан сонгууль болсноор нэг намын ноёрхол эцэс болжээ.

Тусгаар тогтносныхоо дараа удалгүй социалист улс болсон Танзанид эдийн засгийг нь доройтуулсан бүтцийн өөрчлөлт хийх нөхцөлтэйгээр эдийн засгийн тусламж олгогдсон. Тус улсын нийгэм, эдийн засгийн хүрээ социалист хэвээрээ байх үед капитализм руу огцом шилжсэн тул энэхүү эдийн засгийн хүндрэл бэрхшээл үүссэн юм. 1980-аад онд Танзанийн ДНБ өссөн боловч хүний хөгжлийн индекс нь буурчээ.

Танзанийн эдийн засгийн хөгжил саад бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч тус улсын байгалийн нөөцийн экспорт өсч байгаа учраас хэтийн төлөв сайтай харагдаж байна.

Гадаад холбоос

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

ak:Tanzania

  1. 1.0 1.1 "The World Factbook - Tanzania", CIA, 2006
  2. The Tanzania National Website: Country Profile