Испани: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: ba:Испания
б r2.6.5) (робот Нэмж байна: or:ସ୍ପେନ
Мөр 223: Мөр 223:
[[nv:Dibé Diníí Bikéyah]]
[[nv:Dibé Diníí Bikéyah]]
[[oc:Espanha]]
[[oc:Espanha]]
[[or:ସ୍ପେନ]]
[[os:Испани]]
[[os:Испани]]
[[pa:ਸਪੇਨ]]
[[pa:ਸਪੇਨ]]

17:42, 3 Хоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Испаний Хаант Улс
Reino de España
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Уриа: Plus Ultra (Латин)
(Улам цаашаагаа)
Төрийн дуулал: Marcha Real (Испани)
(Хааны марш)
НийслэлМадрид
Албан ёсны хэлИспани хэл
Орон нутгийн 4 хэл1
Төр засагПарламентийн засаглалтай ардчилал, Үндсэн Хуульт хаант улс
• Хаан
I Хуан Карлос
• Засгийн газрын ерөнхийлөгч (ерөнхий сайд)
Хосе Луис Родригес Запатеро
Байгуулагдсан
• Нэгдсэн
1469
• Династийн нэгдэл
1516
• де факто
1716
• де юре
1812
• 1986 оны 1 сарын 1
Европын холбоонд элссэн
Газар нутаг
• Нийт
504,030 км2 (51)
• Усны эзлэх талбай (%)
1.04
Хүн ам
• Тооцоо
45,200,737 (28)
• Нягтаршил
90/км2 (106)
ХХИ0.949
маш өндөр · 13
Мөнгөний нэгжЕвро (€)2 (EUR)
Цагийн бүсUTC+13
• Зуны цаг (ЗЦ)
+2
Утасны томьёо34
Домэйн нэр.es, .cat4
1Зарим автомомит газруудад Аран хэл, Баск хэл, Каталан хэл, Галиси хэл албан ёсных.
21999 оны өмнө Испани песета
3Канарийн арлуудад +1, +2
4Европын холбооны гишүүн тул мөн .eu-г хэрэглэнэ. .cat нь каталан хэлтэй газарт хэрэглэгддэг.

Испани (исп. Espaca), албан ёсоор Испаний Хаант Улс (Reino de España) нь Иберийн хойг дээрх, баруун өмнөд европт орших улс юм. Испанийн эх газар нь бараг бүхлээрээ өмнөд, зүүн талаараа газар дундын тэнгистэй хиллэдэг. Маш бага зайд өмнөд талаараа Гибралтар, хойд талаараа Франц, Андорра, Бискайн булан, баруун талаараа Атлантын далай, Португалтай хил залгана. Испанийн эзэмшил газарт мөн Газар дундын тэнгис дахь Балеарын арлууд, Африкийн эрэг орчмын Атлантын далай дахь Канарын арлууд, Мароккотой хиллэх хойд Африкийн Сеута, Мелилла гэсэн хоёр автономит хотууд ч мөн ордог. Испаний газар нутаг нь 504,030 км² бөгөөд үүгээрээ баруун Европт хоёрт (Францын дараа) жагсдаг. Мөн дундаж өндөр нь 650 м бөгөөд энэ үзүүлэлт нь Швейцарийн дараа Европт хоёрт орно.

Испани нь Европт анх гоминидууд ирсэн тухай болон энэ тивийн түүхийн өмнөх үеийн байдлыг судлахад чухал ач холбогдолтой орон юм. Ромын эзэнт гүрний доор Хиспаниа нь ихэд хөгжиж, эзэнт гүрний хамгийн чухал хэсгүүдийн нэг болжээ. Харин дундад зууны үед Германы удирдлага доор орсон байна. Хожим нь Иберийн хойг бараг бүхлээрээ Мусульмантнуудын удирдлага доор оржээ. Харин удаан хугацааны туршид Европын хойд хэсгийн Христийн шашинт улсууд доош түлхэж, 1492 онд Мусульмантнууд дарагдсан бөгөөд мөн үеэр олон еврейчууд хөөгдөх, эсвэл Христийн шашинд хүчээр оруулагдаж байв. Мөн 1492 онд Колумб Америкт хүрч, дэлхийн хэмжээтэй гүрний эхлэл тавигджээ. 16-с 17-р зууны эхэн үе хүртэл Испани нь Европын хамгийн хүчирхэг гүрэн болсон боловч үргэлжилсэн дайн зэрэг олон асуудлуудын үр дүнд хүч нөлөө нь багассан байна. 20-р зууны дунд үед дарангуйлалд өртөж эдийн засаг нь тогтонги байдалд хүрсэн боловч сүүлд хурдацтайгаар сэргэжээ. 1978 онд Үндсэн хуульт хаант засгийн доор ардчилал дахин тогтох болсон. 1986 онд Европын холбоонд элсэж, эдийн засгийн болон соёл урлагийн сэргэн мандалттай учирчээ.

Испани нь парламентийн засаглалтай ардчилсан орноор байгуулагдсан Үндсэн Хуульт хаант улс бөгөөд 1986 оноос Европын холбооны гишүүн орон болжээ. Худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ-р тооцвол Испанийн эдийн засаг нь дэлхийд 11-т, Европын холбоонд 5-т орно.

Гадаад холбоос

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA