Никарагуа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: su:Nikaragua
б r2.6.5) (робот Нэмж байна: or:ନିକାରାଗୁଆ
Мөр 163: Мөр 163:
[[nov:Nikaragua]]
[[nov:Nikaragua]]
[[oc:Nicaragua]]
[[oc:Nicaragua]]
[[or:ନିକାରାଗୁଆ]]
[[os:Никарагуæ]]
[[os:Никарагуæ]]
[[pam:Nicaragua]]
[[pam:Nicaragua]]

19:51, 3 Хоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Бүгд Найрамдах Никарагуа Улс
República de Nicaragua  (Испани)
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Уриа: En Dios Confiamos   (Испани)
"Бурханд бид итгэдэг"
[1]
Төрийн дуулал: [Salve a ti, Nicaragua] Error: {{Lang}}: text has italic markup (help)  (Испани)
НийслэлМанагуа
Албан ёсны хэлИспани хэл
Төр засагЕрөнхийлөгчийн засаглалтай Бүгд Найрамдах Улс
Даниэл Ортега (FSLN)
Жэйм Моралес Карасо
Байгуулагдсан
• Испани, Мексикээс тусгаар тогтносноо зарласан
1821 оны 9 сарын 15
• Хүлээн зөвшөөрөгдсөн
1850 оны 7 сарын 25
Газар нутаг
• Нийт
130,373 км2 (97)
• Усны эзлэх талбай (%)
7.14
Хүн ам
• Тооцоо
5,891,199 (110)
• 2005 тооллого
5,148,098
• Нягтаршил
42/км2 (133)
ХХИ 0.565[2]
Error: Invalid HDI value · 115
Мөнгөний нэгжКордоба (NIO)
Цагийн бүсUTC-6
Утасны томьёо505
Домэйн нэр.ni

Никарагуа (исп. Nicaragua), албан ёсоор Бүгд Найрамдах Никарагуа Улс (исп. República de Nicaragua) нь төлөөллийн ардчилал бүхий бүгд найрамдах улс юм. 130,373 км2 талбайтай газар нутагтай, Төв Америкийн хамгийн том улс болно. Хойд талаараа Хондурас, өмнө талаараа Коста-Рика улстай хиллэдэг. Баруун талд нь Номхон далай, зүүн талд нь Карибын тэнгис оршдог. Тус улсын Карибын тэнгисийн эрэг нь Баруун Карибын бүст багтдаг байна. Хойд хагас бөмбөрцөгт, экватороос хойш 11-14-р өргөргийн хооронд орших Никарагуа улс тропик буюу халуун орны уур амьсгалтай. Никарагуа орон нь биологийн өвөрмөц, содон экосистемээр баялаг бөгөөд Мезоамерикийн онгон дагшин байдлыг хадгалсан, үзэсгэлэнтэй нутаг билээ. Нийслэл хот Манагуадаа хүн амын нь дөрөвний нэг орчим хувь нь төвлөрсөн. Ийнхүү Никарагуагийн нийслэл нь Төв Америкт Гватемал хотын дараа 2-т орох том хот болжээ.

Испанийн эзэнт гүрэн 16-р зуунд тус бүс нутгийг эзэлж, одоогийн Никарагуагийн нутгийг Шинэ Испанийн дэд ханлиг, хожим Гватемалын вант улсын бүрэлдэхүүнд багтааж байв. Испаничууд Шинэ Гранадагийн дэд ханлигийг зүүн эрэгт нь байгуулснаас ойролцоогоор хоёр зууны дараа тэдний хажуугаар Британичууд 17-р зууны дундаас зүүн эргээр өөрийн ивээлийн захиргааг байгуулж эхэлсэн юм. Ийнхүү зүүн эргийн нутаг нь колонийн өв соёл болох англи, Ямайкын креол хэлээр голчлон ярилцаж, Атлантын бүстээ Карибын гэх онцлогоо хадгалж үлджээ. 1821 онд Никарагуа улс Испаниас тусгаар тогтнож, 1823 онд Төв Америкийн Холбооны Улсын бүрэлдэхүүнд ороод 1838 онд түүнээсээ тусгаарлажээ[3]. Тэр үед Салхит хоолойг дайрсан усан зам бий болгоход тохиромжтой газарзүйн байрлалтай байсан тул суваг татах тухай яриа гарч байлаа[4]. Гэсэн ч зуугаад жилийн дараа Панамын суваг нээгдсэнээр зогсонги байдалд орсон уг асуудлыг 185 жилийн дараа Никарагуагийн засгийн газар сэргээн тавьж, суваг татах их ажлыг өрнүүлж байна[5][6][7][8]. Никарагуа улс тусгаар тогтносноосоо хойш улс төрийн тогтворгүй үеүүдийг даван туулж иржээ. АНУ-ын цэрэг нэвтэрч, дарангуйлал тогтож, санхүүгийн хямрал нүүрлэсэн нь Никарагуагийн хувьсгал гарах гол шалтгаан болсон юм. Сомозагийн гэр бүлийнхэн тус орныг дөчин жил дарангуйлсан, гэхдээ Никарагуа нь 1945 онд НҮБ-ийн дүрэмд гарын үсэг зурсан анхны орон болон түүхэнд үлджээ[9]. Хувьсгалаас өмнө Никарагуа улс Төв Америкийн хамгийн баян, өндөр хөгжилтэй улс байлаа. Дотоодын зөрчил мөргөлдөөн, мөн 1972 оны газар хөдлөлт тус орны эдийн засгийг хөмөрч орхисон юм. Гэхдээ хувьсгалын дараа Никарагуа улс ардчилсан байдлаа хадгалж, эдийн засаг, улс төрөө тогтворжуулах үйлсийг амжилттай хэрэгжүүлсээр байна. 1990 онд Никарагуа улс Виолета Чаморрог ерөнхийлөгчөөрөө сонгож, Америк, Латин Америкийн түүхэнд эмэгтэй төрийн тэргүүнтэй анхны улс болон бичигджээ[10].

Никарагуагийн 6 сая орчим хүн ам олон үндэстэн ястнаас бүрдэнэ. Нутгийн уугуул индианы овог аймгаас эхлээд Москито эрэг орчимд Европ, Африк, Ази, Ойрхи Дорнод гаралтай хүмүүс ч олон. Албан ёсны бөгөөд гол хэл нь испани боловч уугуул овог аймгууд, зүүн эргийнхэн Мискито, Сумо ба Рама, Англи Креол зэрэг өөрсдийн хэлээрээ ярилцана. Олон соёл, уламжлал холилдсон тул урлаг, хоол, утга зохиол, дуу хөгжим нь ихэд баялаг.

Эшлэл

  1. Кордоба (мөнгөн тэмдэгт) дээр бичигдсэнээр; жишээ: Banco Central de Nicaragua
  2. "Human Development Report 2010" (PDF). Нэгдсэн Үндэстний Байгууллага. 2010. Retrieved 11 сарын 5. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  3. "The Federal Republic of Central America (1823-1840)". Latinamericanhistory.about.com. 2010-06-16. Retrieved 2010-06-26.
  4. "TED CASE: Nicaragua Canal Proposal". .american.edu. Retrieved 2010-06-26.
  5. An 'Eco-Canal' Across Nicaragua
  6. Puerto Monkey Point
  7. Companies from six countries interested in Monkey Point
  8. Monkey Point Port Will Be Constructed
  9. "The United States and the Founding of the United Nations..." U.S. Department of State. October 2005. Retrieved 2007-05-09.
  10. "Women in Leadership". Treasures of Wonderment. Retrieved 2010-06-26.

Загвар:Хойд Америк

Загвар:Link FA