Арал тэнгис: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б r2.6.5) (робот Нэмж байна: ga:Muir Aral
Мөр 53: Мөр 53:
[[fr:Mer d'Aral]]
[[fr:Mer d'Aral]]
[[fy:Aralmar]]
[[fy:Aralmar]]
[[ga:Muir Aral]]
[[gl:Mar de Aral]]
[[gl:Mar de Aral]]
[[gu:અરાલ સમુદ્ર]]
[[gu:અરાલ સમુદ્ર]]

20:59, 4 Хоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Арал тэнгис. 1960 он
Арал тэнгис, 2003 он. 50 жилийн өмнөхтэй харьцуулахад тэнгисийн тал нь ширгэсэн байна

Арал тэнгис (хас. Арал теңізі, Орос: Аральскοе мοре, узб. [Orol dengizi (Орол денгизи)] Error: {{Lang}}: text has italic markup (help)) нь Төв Азид, Казакстан, Узбекистан улсын хооронд орших, эх газар дундын тэнгис юм. Уг тэнгис нь нэг га талбайд 1000 ба түүнээс олон аралтай учраас уг нэрийг авжээ. Кайнозойн галавын үед (21 сая жилийн өмнө) зэргэлдээх Каспийн тэнгис, тэр дундаа гадаад их далайтай холбоотой байжээ.

1960-аад оноос эхлэн Арал тэнгис нь маш хурдан ширгэж эхэлсэн нь хуучин ЗХУ-ын үед, Арал тэнгист цутгадаг Амударья, Сирдарья мөрний гольдролыг өөрчлөн урсгасантай холбоотой юм.

1960 онд 68,000 км² талбайтай, 1100 км³ усны нөөцтэй байсан уг тэнгисийн усны нийт эзэлхүүний 80% нь ширгэж, усаар бүрхэгддэг байсан гадаргуугийн 60% нь хуурай болсон байна. 1998 оны байдлаар тэнгисийн гадаргуугийн талбай 28,687 км², 2004 онд 17,160 км² болж багасcан ба 1960-аад онд 10 гр/л байсан усны давсжилт, мөн үед 45 гр/л болж нэмэгджээ. ОХУ, Казахстан, Узбекистан улс болон ОУХН-ын холбогдох байгууллагын оролцоотойгоор Арал тэнгис, түүний сав газрыг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг 2010-2015 хооронд эхний шатанд хэрэгжүүлэхээр болжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Амударья, Сирдарья мөрний гольдролыг сэргээн урсгасан ч усны төвшин нь наанадаж 200 жилийн дараа хуучин хэвэндээ орно, түүний ай сав газрын экологи нөхөн сэргэхгүй, хэтэрхий оройтсон арга хэмжээ хэмээн үзэж байна.

Гадаад холбоос

 Commons: Арал тэнгис – Викимедиа дуу дүрсний сан

Загвар:Link FA