Залбирал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: rm:Uraziun
б r2.7.1) (робот Нэмж байна: ku:Mêj
Мөр 40: Мөр 40:
[[km:អធិដ្ឋាន]]
[[km:អធិដ្ឋាន]]
[[ko:기도]]
[[ko:기도]]
[[ku:Mêj]]
[[la:Prex]]
[[la:Prex]]
[[li:Gebed]]
[[li:Gebed]]

00:20, 5 Хоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Мари Магдален. Ари Шеффер (1795-1858)-ийн бүтээл.

Залбирал гэдэг нь шашны дадал сургууль бөгөөд аливаа нэг бурхан, сахиус, болон сүнстэй холбогдох гэсэн хүсэл зоригийг өдөөн, эрж хайх зориудын сургуулилалт ажгуу. Залбирал нь хувь хүний болон хамтын байж болох ба түүнийг нийтийн дунд болон хувь тусдаа газар хийж болдог. Үгээр болон дуу аялгуугаар залбирлыг илэрхийлж болно. Залбирлыг үг болон хэлээр илэрхийлэхэд энэ нь янз бүрийн хэлбэртэй буюу тарни шившлэг, магтаал дуулал, итгэл бишрэлийн илэрхийлэл, эсвэл залбирч буй хүндээ хандсан аяндаа урсан гарах үг хэллэг зэрэг байж болдог. Мөн түүнчлэн гуйж хүссэн залбирал, айлтгах, талархалаа илэрхийлсэн болон мөргөж, магтах залбирал зэрэг өөр өөр хэлбэр агуулгатай залбирлууд байдаг. Залбирал нь ямар нэг сахиус шүтээн, сүнс, талийгаач бологсод, эрхэм дээд санаа зорилго зэрэг рүү чиглэсэн байх бөгөөд мөргөн залбирах, зөвлөгөө зааварчилга хүсэх, нүглээ наминчлан илчлэх болон өөрийн сэтгэл бодлоо уудлах зорилоготой. Ийнхүү хүмүүс өөрийн болон бусдын ашиг тусын тулд янз бүрийн шалтгаанаар залбирдаг ажгуу. Бүх л голлох шашинд залбирал ямар нэгэн байдлаар хэрэглэгддэг. Зарим нь залбирлыг ёс жаягтай зан үйлд оруулах буюу нарийн дараалал дэг журам шаардах болон хэн залбирч болох ба болохгүй байх гэх мэт байхад зарим нь бол хэрэгцээ гарвал хэн ч хэзээ ч хийж болно гэж үздэг.Шинжлэх ухааны судалгаанууд залбиралыг голчлон өвчтэй болон гэмтэж бэртсэн хүмүүст үзүүлэх нөлөөллийх нь талаар судалсан байдаг. Сахиус шүтээнд хандан бие махбодыг эдгээх , залбиран гуйсан залбиралын үр нөлөөг цэгнэсэн асар олон, хоорондоо зөрчилдсөн дүгнэлтүүд бий бөлгөө. Мөн судалж буй арга замуудыг нь , зориуд зохион байгуулсан гэсэн шүүмжлэлүүд нилээд байдаг байна.