Кашмир: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: be:Кашмір
б r2.7.1) (робот Нэмж байна: el:Κασμίρ
Мөр 33: Мөр 33:
[[da:Kashmir]]
[[da:Kashmir]]
[[de:Kaschmir]]
[[de:Kaschmir]]
[[el:Κασμίρ]]
[[en:Kashmir]]
[[en:Kashmir]]
[[eo:Kaŝmiro]]
[[eo:Kaŝmiro]]

01:09, 14 Хоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Кашмирын газрын зураг

Кашмир (Англи: Kashmir, хинди хэл:कश्मीर) нь Энэтхэг, Пакистан, Хятадын хилийн уулзвар орчимд байх уулархаг бүс нутгийн нэр. Эрт цагт Жамму Кашмирын вант улс байсан бүс нутаг бөгөөд д.т.дээш 8000 метр хүрэх Каракорумын нуруу, түүний ноён оргил, дэлхийд өндрөөрөө хоёр орох K2 оргил сүндэрлэнэ. Кашмирын хамгийн том хот нь Шринагар бөгөөд Энэтхэгийн Жамму Кашмир мужийн төв. Мөн тус бүс нутаг нь ноолуураараа дэлхийд алдартай бөгөөд олон хэлэнд ноолуурыг кашмир гэж нэрлэдэг.

Кашмирын асуудал

1947 оны 8 сард Энэтхэг, Пакистан улсууд Англиас тусгаар тогтносон. Хинду шашинтнууд ихэнхийг нь эзэлдэг боловч олон үндэстэн ястан, шашинтнуудаас бүрдэх Энэтхэг, исламын шашныг төрийн шашнаа болгосон Пакистан нь зэрэг тусгаар тогтнолоо зарласан тул шашнаас болж ислам шашинтнууд Пакистан руу, Хинду шашинтнууд Энэтхэг рүү нүүдэллэж эхлэв. Харин хилийн зааг орчимд шашин хоорондын зөрчлөөс улбаалан дээрэм тонуул, аллага, хулгай гаарч, 100-300 мянган хүн золиослогдсон юм.

Кашмирын вант улсын ван нь хинду шашинтан боловч хүн амын нь 80 хувь нь исламын шашинтан байсан учир тусгаар тогтносон улс болохоор зэхэж байв. Гэтэл Пакистан улс зэвсэглэн халдсаны улмаас Энэтхэгт нэгдэж буйгаа зарлаж, Энэтхэгийн цэргийг нутагтаа оруулжээ. Энэ нь Энэтхэг Пакистаны дайн болон өргөжиж, хоёр улс гурван ч удаа дайтсан.

Өдгөө Кашмир бүс нутгийн бараг голоор нь гал зогсоох шугам татагдаж, Пакистаны мэдэлд орсон хэсэг нь Азад Кашмир, Энэтхэгийн мэдэлд үлдсэн хэсэг нь Жамму Кашмир муж болсон. Түүнээс гадна Кашмирын зүүн хойд хэсэг болох Радакийн зүүн хагасыг Бүгд Найрамдах Хятад Ард Улс эрхшээлдээ оруулжээ.

Мөн үзэх