Удмурт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: af:Oedmoertië
б r2.7.1) (робот Нэмж байна: sco:Udmurtie
Мөр 128: Мөр 128:
[[rw:Udimuritiya]]
[[rw:Udimuritiya]]
[[sah:Удмуртия]]
[[sah:Удмуртия]]
[[sco:Udmurtie]]
[[sh:Udmurtska]]
[[sh:Udmurtska]]
[[sk:Udmurtsko]]
[[sk:Udmurtsko]]

15:10, 17 Хоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Удмурт
Улс Орос
Холбооны тойрог[1]
Эдийн засгийн бүс[2]
Хүн ам
  Тооцоо 
(2018)[3]
1,513,044
Цагийн бүсUTC+4 ([4])
OKTMO ID94000000
Албан ёсны хэлОрос хэл[5]

Бүгд Найрамдах Удмурт Улс (Удмурт хэл: Удмурт Элькун, Орос: Удму́ртская респу́блика) нь Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Улс юм. Нийслэл нь Ижевск. Ижил Мөрний Холбооны тойрогт хамаарна. Хойд талаараа Киров муж, зүүн талаараа Пермь муж, өмнөд талаараа Башкортостан, Татарстантай хиллэнэ.

Газарзүй

Оросын Европын хэсгийн зүүн хэсэгт орших бөгөөд Уралын нурууны баруун талд, Кама гол, Ижил мөрний хооронд байрлах эх газрын уур амьсгалтай нутагтай.

Хүн ам

Хүн амын 53% нь орос, 35% нь удмурт, 7% нь татар үндэстэн болно. Удмуртчууд нь Угро-Фин угсааны үндэстэн юм. Зонхилох шашин нь Үнэн алдартны шашин, шаманизм.

Түүх

Удмурт үндэстний өлгий нутагт оросууд 12-р зуунд хүрч иржээ. 1552 онд Казань Орост нэгдсэний дараа оросууд эрс нэмэгдсэн аж.

1920 онд Вотскийн автономит муж хэмээх нэртэй анх байгуулагдаж, 1934 онд Зөвлөлт Социалист Автономит Бүгд Найрамдах Удмурт Улс болон зохион байгуулагдсан. Зөвлөлт Холбоот Улс задрахад 1990 оноос одоогийнхоо нэрээр нэрлэгдэх болжээ.

Одоогийн ерөнхийлөгч Алексей Волков 2007 онд сонгогдсон байна.

Эдийн засаг

Металл боловсруулах, химийн үйлдвэрүүд болон шилэн эдлэлийн үйлдвэрлэл өргөн дэлгэр. Газрын тос, чулуун нүүрс олборлодог. Мөн Михайл Калашниковын зохион бүтээсэн AK-47 болон түүнтэй төстэй загварын буунуудыг үйлдвэрлэдэг Измаш компани тус улсад байрладаг бөгөөд Удмуртын эдийн засагт чухал нөлөөтэй.

Хот суурин

600 мянга орчим хүнтэй нийслэл Ижевскээс гадна Воткинск, Сарапул, Глазов зэрэг хотууд бий.


 Commons: Category:Udmurtia – Викимедиа дуу дүрсний сан
  1. Загвар:Cite Russian law
  2. Загвар:Cite Russian law
  3. "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Retrieved 23 Нэгдүгээр сар 2019.
  4. "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (in орос). 3 June 2011. Retrieved 19 January 2019.
  5. Оросын Үндсэн хуулийн 68.1-д заасны дагуу Оросын Холбооны Улс даяар албан ёсных.
  6. "Сведения о наличии и распределении земель в Российской Федерации на 01.01.2019 (в разрезе субъектов Российской Федерации)". Federal Service for State Registration, Cadastre and Cartography. Archived from the original on 9 February 2022. Retrieved 29 August 2023.